Дуулал
Соломоны тухай.
72 Бурхан минь ээ, хаанд хуулиа заагаач.
Хааны хүүд зөв шударгыг заагаач.
2 Тэрбээр таны ард түмнийг зөв шударгаар,
Таны дорд хүмүүсийг шударгаар өмгөөлөг.
3 Уулс ард түмэнд амар тайвныг,
Толгод түмэн олонд зөв шударгыг авчрах болтугай.
4 Тэрбээр ард түмний дундах дорой буурай хүмүүсийг хамгаалж,
Ядуусын хөвгүүдийг аварч,
Луйварчдыг бяцлах болтугай.
6 Тэрбээр өвсийг нь хадсан газар орох бороо шиг,
Газар дэлхийг услах аадар бороо шиг байх болно.
7 Түүний үед зөв шударга хүн дэвжин дээшилнэ.
Сарыг үгүй болтол амар тайван арвин их байна.
9 Цөлд амьдардаг хүмүүс түүнд сөгдөн мөргөнө.
Түүний дайснууд шороо долооно.
10 Таршиш болон арлуудын хаад алба гувчуур төлнө.
Шеба болон Себагийн хаад бэлэг барина.
11 Бүх хаан түүнд сөгдөнө.
Бүх үндэстэн түүнд үйлчилнэ.
12 Учир нь тэрбээр тусламж гуйн хашхирах ядуусыг,
Туслагчгүй дорд нэгнийг аварна.
13 Тэрбээр дорд, ядарсан хүмүүсийг өрөвдөн
Ядуусын амийг аварна.
14 Хүчирхийлэл, дарлалаас тэднийг аварна.
Тэдний цус түүнд үнэ цэнтэй байх болно.
15 Тэрбээр урт насалж, Шебагийн алтыг авах болтугай.
Хүмүүс түүний төлөө үргэлж залбирах болтугай.
Тэрбээр өдөр бүр ивээл хүртэх болтугай.
16 Газар дэлхий дээр үр тариа элбэг дэлбэг байх болно.
Уулсын оргил дээгүүр ч бялхана.
Хааны ургац Ливаны ой шиг арвин их байна.
Хотуудын оршин суугчид газрын ургамал шиг цэцэглэнэ.
17 Түүний нэр мөнхөд байх болтугай.
Нар гийж байсан цагт нэр нь дуурьсах болтугай.
Хүмүүс түүний ачаар ивээл хүртэх болтугай.
Бүх үндэстэн түүнийг жаргалтай гэж хэлэх болтугай.
18 Ганцаараа гайхамшгийг бүтээгч,
Израйлын Бурхан Ехова магтагдах болтугай.
19 Түүний эрхэм нэр үүрд магтагдах болтугай.
Түүний суу алдар дэлхий даяар цуурайтах болтугай.
Амен, амен.
20 Иессигийн хүү Давидын залбирал үүгээр төгсөв.