Дуулал
Удирдаачид: гитит. Корагийн хөвгүүдийн дуу.
84 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова минь ээ,
Таны агуу асар юутай сайхан бэ!
2 Би хамаг зүрх сэтгэлээрээ
Еховагийн хашаа руу тэмүүлсээр
Хүч тэнхээгээ барлаа.
Би зүрх сэтгэл, хүч чадлаараа амьд Бурхан руугаа баяртай хашхирна.
3 Хаан минь, Бурхан минь!
Тэнгэрийн цэргийн жанжин Ехова минь!
Таны агуу тахилын ширээний ойр хавьд
Шувууд хүртэл үүрээ засаж,
Хараацай үүрлэн ангаахайгаа тэжээдэг.
4 Таны өргөөнд оршин суудаг хүмүүс жаргалтай!
Тэд үргэлж таныг магтдаг. (Села)
5 Их замыг чин сэтгэлээсээ анхаардаг,
Танаас хүч авдаг хүмүүс жаргалтай.
6 Тэд ялам модны* хөндийг туулахдаа
Булаг оргилуулдаг.
Намрын* бороо энэ хөндийг ивээлээр бялхаадаг*.
7 Тэд явах тусам хүчийг олж,
Дор бүрнээ Сионд очин Бурханд бараалхдаг.
8 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова Бурхан минь ээ, залбирлыг минь сонсооч.
Иаковын Бурхан минь ээ, сонсооч. (Села)
10 Таны хашаан дахь нэг өдөр, гадна байх мянган өдрөөс дээр!
Муу хүмүүсийн майханд амьдарснаас
Бурхныхаа өргөөний босгон дээр зогсохыг би илүүд үзнэ.
11 Учир нь Ехова Бурхан бол нар ба бамбай юм.
Тэрбээр өршөөл нигүүлслээ үзүүлж, алдар хүндийг өгдөг.
Ехова үнэнч шударгаар амьдардаг хүмүүсээс
Ямар ч сайн юм харамлахгүй.
12 Тэнгэрийн цэргийн жанжин Ехова минь ээ,
Танд найддаг хүн жаргалтай.