Дуулал
Давидын дуу.
א [алэф]
37 Хорон санаатнуудаас болж бүү цухалд.
Мууг үйлдэгчдэд бүү атаарх.
2 Тэд өвс шиг хурдан хатна.
Шинэхэн ногоо шиг хорчийно.
ב [бэт]
3 Еховад найдаж, сайныг үйлд.
Газар нутагт* оршин сууж, үнэнч шударга амьдар.
4 Еховагийн үйлсэд ихэд баярла.
Тэгвэл тэрбээр зүрхний чинь хүслийг биелүүлнэ.
ג [гимэл]
6 Тэрбээр зөв үйлсийг чинь үүрийн гэгээ мэт,
Шударга байдлыг чинь өдрийн нар мэт гэрэлтүүлнэ.
ד [далэт]
7 Еховагийн өмнө дуугүй байж
Түүнийг тэвчээртэй хүлээ.
Хорон төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлж байгаа хүнийг хараад
Бүү цухалд.
ה [хэ]
8 Уурлахаа больж, хилэнгээ март.
Муу юм хийхгүйн тулд бүү цухалд*.
9 Муу хүмүүс үгүй болно.
Харин Еховад найдагчид газар дэлхийг эзэмшинэ.
ו [вав]
10 Тун удахгүй муу хүмүүс байхгүй болно.
Байсан газраас нь хайгаад ч
Чи тэднийг олохгүй.
11 Харин дөлгөөн хүмүүс газар нутгийг эзэмшиж,
Хэмжээлшгүй амар тайвныг мэдрэн баярлана.
ז [заин]
12 Муу хүн зөв хүний эсрэг бузар мууг сэдэж,
Уурандаа шүдээ хавирдаг.
13 Гэвч Ехова түүнийг шоолон инээнэ.
Учир нь түүний төгсгөл ирэх гэж байгааг мэддэг билээ.
ח [хэт]
14 Дарлагдан зовсон, ядуу зүдүү хүмүүсийг унагахын тулд,
Шулуун шударга хүмүүсийг хөнөөхийн тулд
Муу хүмүүс илдээ сугалж, нумаа хөвчилдөг.
15 Гэвч илд нь өөрсдийнх нь зүрхийг сүлбэж,
Нум нь хугарна.
ט [тэт]
16 Зөв хүнд байгаа багахан юм
Муу хүмүүсийн эд баялгаас илүү.
17 Муу хүний гар хугарна.
Харин зөв хүнийг Ехова дэмжинэ.
י [еөд]
18 Ехова гэмгүй хүмүүсийн зовлонг мэддэг.
Тэдний өв хөрөнгө хэзээ ч үгүй болохгүй.
19 Гамшиг болоход тэд ичгэвтэр байдалд орохгүй.
Өлсгөлөн болоход тэд элбэг хангалуун байна.
כ [каф]
20 Муу хүмүүс мөхнө.
Еховагийн дайснууд соргог бэлчээр адил алга болж,
Утаа адил замхран одно.
ל [ламэд]
21 Муу хүн зээлж авчхаад буцааж өгдөггүй.
Харин зөв хүн бол өгөөмөр*, өглөгч.
22 Бурхны ивээлийг хүртсэн хүмүүс дэлхийг эзэмшинэ.
Харин хараагдсан хүмүүс мөхнө.
מ [мэм]
23 Ехова хүний үйлсийг таалахаараа
Зам мөрийг нь удирдан чиглүүлдэг*.
24 Тэр хүн бүдрэх боловч унахгүй.
Учир нь Ехова түүнийг гараас нь барьдаг*.
נ [нүн]
26 Тэрбээр үргэлж дуртайяа зээлүүлдэг.
Түүний үр хүүхдүүд ивээл хүртэнэ.
ס [самэх]
27 Муу юмнаас салж сайныг үйлд.
Тэгвэл чи мөнх амьдарна.
28 Учир нь Ехова шударга ёсыг хайрладаг.
Тэрбээр үнэнч хүмүүсээ орхихгүй.
ע [аин]
Тэд үргэлж хамгаалагдана.
Харин муу хүний үр удам устгагдана.
29 Зөв шударга хүн газар дэлхийг эзэмшиж,
Тэндээ мөнхөд амьдарна.
פ [пэ]
30 Зөв хүний амнаас мэргэн ухаан гардаг.
Тэрбээр хэлээрээ шударга ёсыг өгүүлдэг.
31 Түүний зүрх сэтгэлд Бурхных нь хууль байдаг.
Тэрбээр хэзээ ч гуйвж дайвахгүй.
צ [цади]
32 Муу хүн зөв хүнийг ажиглаж,
Хөнөөх боломжийг эрэлхийлдэг.
33 Харин Ехова зөв хүнийг түүний гарт өгөхгүй.
Шүүгдэх үед нь зөв хүнээс гэм буруу олохгүй.
ק [көф]
34 Еховад найдаж, түүний замаар яв.
Тэгвэл тэр чамайг өргөмжилж, дэлхийг эзэмшүүлнэ.
Муу хүмүүс устгагдахыг чи харна.
ר [рэш]
35 Би харгис хэрцгий, хорон санаатай нэгэн хүнийг харсан юм.
Тэрбээр үржил шимтэй хөрсөн дээр саглайн ургах мод адил амжилт олж байлаа.
36 Гэтэл гэв гэнэт ул мөргүй алга болов.
Би түүнийг хэчнээн хайсан ч олсонгүй.
ש [шин]
37 Гэмгүй* хүнийг анхаарч,
Шулуун шударга хүнийг ажиглаарай.
Тийм хүний ирээдүй амар амгалан байх болно.
38 Харин нүгэлтнүүд бүгд устгагдана.
Муу хүмүүст ирээдүй байхгүй.
ת [тав]
39 Ехова зөв хүмүүсийг авардаг.
Зовох цагт нь бат цайз болдог.
40 Ехова тэдэнд тусалж, тэднийг аварна.
Муу хүмүүсээс авран хамгаална.
Учир нь тэд түүнд хоргодсон юм.