Дуулал
Удирдаачид: шеминитэд* тааруулав. Давидын дуу.
12 Намайг авраач, Ехова! Үнэнч хүмүүс алга болжээ.
Итгэмжтэй хүмүүс олдохоо больжээ.
2 Тэд бие биедээ худал хэлдэг.
Зусардан бялдуучилж, хууран мэхэлдэг*.
3 Зусардагч уруултай,
Сайрхагч хэлтэй хүмүүсийг Ехова дуугүй болгоно.
4 «Бид хэлээрээ ялна.
Юу дуртайгаа ярина.
Хэн биднийг захирах юм бэ?» гэж хэлэгчдийн амыг хамхина.
5 «Зовсон хүмүүс дарлагдаж,
Ядуу хүмүүс ёолж байгаа учраас
Би босож арга хэмжээ авна.
Доромжлогчдоос тэднийг аварна» гэж Ехова айлдаж байна.
6 Еховагийн үг цэвэр.
Шавар зууханд* долоо дахин цэвэршүүлсэн мөнгө адил юм.
7 Ехова минь ээ, та тэднийг бүгдийг нь хамгаална.
Энэ үеийнхнээс үүрд хамгаална.
8 Хүмүүс завхрал гажуудлыг өөгшүүлдэг учраас
Мууг үйлдэгчид дураараа дургидаг.