Дуулал
Давидын дуу. Тэрбээр Абимелехийн өмнө галзуурсан дүр үзүүлээд, хөөгдөж явахдаа энэ дууг зохиожээ.
א [алэф]
34 Би үргэлж Еховаг магтана.
Түүнийг магтахаа болихгүй.
ב [бэт]
2 Еховагаар сайрхан ярихад минь
Дөлгөөн хүмүүс сонсоод баярлана.
ג [гимэл]
3 Надтай хамт Еховаг алдаршуулж,
Хамтдаа түүний нэрийг өргөмжилье.
ד [далэт]
4 Залбирахад минь Ехова хариулж,
Айдаг бүгдээс минь намайг аварсан.
ה [хэ]
5 Түүнд найдагчдын царай гэрэлтэнэ.
Тэд ичгэвтэр байдалд орохгүй.
ז [заин]
ח [хэт]
7 Еховагийн тэнгэрийн элч
Бурхнаас эмээгчдийг бүх талаас нь хамгаалж, авардаг.
ט [тэт]
8 Ехова сайн гэдгийг амсаж үзээд, мэдэж ав.
Түүнд хоргоддог хүн жаргалтай.
י [еөд]
9 Еховагаас эмээ, түүний бүх ариун хүмүүс ээ.
Түүнээс эмээдэг хүмүүс юугаар ч дутдаггүй.
כ [каф]
10 Хүч чадалтай залуу арслангууд ч өлсдөг.
Харин Еховагийн удирдлага зааврыг хайдаг хүмүүс сайн сайхан бүхнээр дутахгүй.
ל [ламэд]
11 Хөвгүүд минь нааш ир, намайг сонс.
Еховагаас эмээхийг би та нарт зааж өгье.
מ [мэм]
12 Та нараас хэн чинь амьдралын сайхныг мэдэрч,
Урт удаан, аз жаргалтай амьдрахыг хүсэх вэ?
נ [нүн]
13 Тэгвэл муу муухай юм бүү ярь.
Битгий хуурч мэхэл.
ס [самэх]
14 Муугаас салж, сайныг үйлд.
Амар тайвныг хайж, мөшгө.
ע [аин]
15 Ехова зөв хүмүүсийг харж,
Тусламж гуйн хашхирахыг нь сонсдог.
פ [пэ]
16 Харин Ехова мууг үйлдэгчдийг эсэргүүцдэг.
Тэдний тухай дурсамжийг газрын хөрснөөс арчиж хаядаг.
צ [цади]
17 Зөв хүмүүсийг хашхирахад Ехова сонсож,
Бүх зовлонгоос нь аварсан.
ק [көф]
18 Ехова сэтгэлийн шархтай хүмүүст ойрхон байдаг.
Тэрбээр сэтгэлээр унасан хүмүүсийг авардаг.
ר [рэш]
ש [шин]
20 Бурхан түүний бүх ясыг хамгаалсан учраас
Нэг нь ч хугараагүй.
ת [тав]
21 Муу хүн гамшгаар үхнэ.
Зөв хүнийг үзэн ядагчид гэм буруутайд тооцогдоно.
22 Ехова үйлчлэгчдийнхээ амийг авардаг.
Түүнд хоргоддог нэг ч хүн гэм буруутайд тооцогдохгүй.