Дуулал
Магтуу. Давидын дуу.
א [алэф]
145 Миний Бурхан, миний Хаан аа, би таныг өргөмжилье.
Таны нэрийг мөнхийн мөнхөд магтъя.
ב [бэт]
2 Таныг өдөржин магтъя.
Таны нэрийг мөнхийн мөнхөд магтъя.
ג [гимэл]
3 Ехова агуу бөгөөд алдар магтаалыг хүртэх зохистой нэгэн мөн.
Түүний агуу байдлыг ухааршгүй.
ד [далэт]
4 Үеийн үед хүмүүс таны үйлсийг магтаж,
Таны агуу үйлсийг ярина.
ה [хэ]
5 Таны сүр хүч хэчнээн агууг тэд ярина.
Таны гайхамшигт үйлсийг би эргэцүүлэн бодно.
ו [вав]
6 Тэд таны бишрэм үйлсийг ярина.
Би таны агуу байдлыг тунхаглана.
ז [заин]
7 Тэд таны бялхам их сайхан сэтгэлийн талаар баяр хөөртэй дурсан ярина.
Таны зөв шударгын талаар баярлан дуулна.
ח [хэт]
8 Ехова өрөвч, өршөөнгүй,
Амархан уурладаггүй, үнэнч хайраар бялхам билээ.
ט [тэт]
9 Ехова бүгдэд сайныг үйлддэг.
Түүний хийсэн бүхэнд өршөөнгүй сэтгэл нь шингэсэн байдаг.
י [еөд]
10 Ехова минь ээ, үйлс бүхэн тань таныг алдаршуулна.
Үнэнч хүмүүс тань таныг магтана.
כ [каф]
11 Тэд таны засаглалын яруу алдрыг тунхаглаж,
Таны хүч чадлын тухай ярьж,
ל [ламэд]
12 Таны хүчирхэг үйлсийг хүмүүст мэдүүлж,
Таны засаглалын агуу сүр хүчийг түмэн олонд таниулна.
מ [мэм]
13 Таны засаглал үүрдийнх.
Таны ноёрхол мөнхийнх.
ס [самэх]
14 Ехова унасан бүхнийг өндийлгөж,
Сөхөрсөн бүхнийг босгодог.
ע [аин]
15 Амьтай бүхэн тан руу найдан хардаг.
Та тэдэнд цагт нь хоол хүнс өгдөг.
פ [пэ]
16 Та мутраа дэлгэн
Амьтай бүхний хүслийг хангадаг.
צ [цади]
17 Ехова аливааг зөв шударгаар үйлддэг.
Юу ч хийсэн үнэнч байдаг.
ק [көф]
18 Ехова өөрийг нь дууддаг бүхэнд,
Өөрийг нь чин сэтгэлээсээ дууддаг бүхэнд ойр байдаг.
ר [рэш]
19 Тэрбээр өөрөөс нь эмээгчдийн хүслийг биелүүлдэг.
Тусламж гуйн хашхирахыг нь сонсож, тэднийг авардаг.
ש [шин]
20 Ехова өөрийг нь хайрладаг бүх хүнийг хамгаалдаг.
Харин хорон санаатнуудыг бүгдийг нь устгана.
ת [тав]
21 Би Еховаг магтана.
Амьтай бүхэн ариун нэрийг нь мөнхийн мөнхөд магтах болтугай.