Ромчуудад бичсэн захидал
16 Кенхрей дэх хуралд үйлчилдэг*, итгэл нэгт эмэгтэй Фойбыг та бүхэнд танилцуулъя. 2 Эзний дагалдагч түүнийг ариун хүмүүстэй адил хүлээж аваад хэрэгтэй бүхнээр нь туслаарай. Тэр өөрөө олон хүнд, бас надад ч тусалж байсан юм.
3 Христ Есүсийн даалгасан ажлыг надтай хамт хийдэг Приска Акул нарт мэнд хүргээрэй. 4 Миний төлөө амь насаараа дэнчин тавьж байсан тэдэнд зөвхөн би биш, харь үндэстний бүх хурлынхан талархаж явдаг. 5 Тэдний гэрт цугладаг хурлынханд мэнд хүргээрэй. Христийн төлөөх Азийн анхны үр жимс, хайрт Епайнетад минь мэнд хүргээрэй. 6 Та нарын төлөө ихийг хийсэн Мариад миний мэндийг уламжлаарай. 7 Миний хамаатан, надтай хамт хоригдож байсан Андроник Юүниа хоёрт мэнд хүргээрэй. Тэд бол элчүүдийн хүндэтгэлийг хүлээдэг, надаас өмнө Христийн дагалдагч болсон хүмүүс юм.
8 Эзний дагалдагч, хайрт Амплиатад мэнд хүргээрэй. 9 Христийн даалгасан ажлыг бидэнтэй хамт хийдэг Урбан болон хайрт Стахт мэнд хүргээрэй. 10 Христийн сайшаалыг хүлээсэн Апелд миний мэндийг уламжлаарай. Аристобулын гэрийнхэнд мэнд хүргээрэй. 11 Миний хамаатан Херодионд мэнд хүргээрэй. Наркисын гэрийнхнээс Эзний дагалдагч болсон хүмүүст мэнд хүргээрэй. 12 Эзний үйл хэрэгт хичээнгүй эмэгтэй Труфайна Труфоса хоёрт мэнд хүргээрэй. Бидний хайрт Персист мэнд хүргээрэй. Тэр бол Эзний төлөө нөр их хөдөлмөрлөсөн эмэгтэй юм. 13 Эзний сонгогдсон үйлчлэгч Руф болон ээжид нь мэнд хүргээрэй. Түүний ээжийг би ээж шигээ санадаг. 14 Асункрит, Флегон, Хермес, Патроб, Херм болон тэдэнтэй хамт байгаа ах дүү нарт мэнд дамжуулаарай. 15 Филолог, Юүлиа, Нере болон түүний дүүд*, Олумпад, тэдэнтэй хамт буй ариун хүмүүст мэнд хүргээрэй. 16 Ариун сэтгэлийн угаас бие биеэ үнсэж мэндчилээрэй. Христийн бүх хурлынхан та нарт мэнд хүргэж байна.
17 Ах дүү нар аа, та нарын сурсан сургаалыг эсэргүүцэж, хагарал гаргадаг, уруу татаж буруу юм хийлгэдэг хүмүүсээс болгоомжилж, хол байхыг захья. 18 Тэд Эзэн Христэд биш, дур хүсэлдээ* боолчлогддог. Тэд уран гоё үгээр зусардаж гэнэн хүмүүсийг* хуурдаг. 19 Та нарын дуулгавартайг бүх хүн мэддэг болжээ. Та нар намайг их баярлуулж байна. Гэхдээ би та нарыг ухаалаг байж сайн юмыг мөшгөн, бузар муу юмнаас хол яваасай гэж хүсдэг. 20 Амар тайвны Бурхан удахгүй та нарын хөл дор Сатаныг бяцална. Бидний Эзэн Есүс та бүхнийг энэрэн нигүүлсэх болтугай.
21 Надтай хамт зүтгэгч Тимот та нарт мэнд уламжилж байна. Бас миний хамаатнууд буюу Лүки, Ясон, Сосипатр мэнд хүргэж байна.
22 Паулын энэ захидлыг бичиж байгаа, итгэл нэгт Терт би та нартай мэндчилж байна.
23 Гаи та нарт мэнд хүргэж байна. Тэрээр намайг гэртээ байлгаж байгаа бөгөөд тэдний гэрт хурлынхан нь цуглаанаа хийдэг. Хотын сан хөмрөгийг хариуцдаг Ераст та нарт мэнд хүргэж байна. Бас түүний дүү Куарт мэнд уламжилж байна. 24 —*
25 Бурхан та нарыг тууштай болгож чадна. Энэ нь миний тунхагладаг сайн мэдээ болон Есүс Христийн талаарх мэдээний дагуу юм. Энэхүү сайн мэдээ нь Бурхны илчилсэн ариун нууцтай хамаатай бөгөөд удаан хугацаанд нууц байсан. 26 Гэвч одоо илчлэгдсэн. Үүнийг харь үндэстнүүд Сударт бичсэн зөгнөлүүдээс мэдэж авсан. Энэ нь мөнхийн Бурхны тушаалын дагуу юм. Бурхан бүх харь үндэстнийг өөрт нь итгэж, дуулгавартай байгаасай гэж хүсдэг. 27 Цорын ганц мэргэн Бурхныг Есүс Христээр дамжуулан мөнхөд алдаршуулах болтугай. Амен.