Гэрэл зураг, зураг чимэглэл, дуугүй видео, дүрс бичлэгээр Библид гардаг нарийн ширийн зүйлийг харуулсан.
Бетфаг, Чидун уул, Иерусалим
Зүүн зүгээс буюу өнөөгийн эт-Тур тосгоноос (Библид гардаг Бетфаг бололтой) Иерусалимыг чиглэн Чидун уулын нэгэн өндөрлөг газар луу орох замыг энэ видеонд харуулж байна. Бетан нь Бетфагийн зүүн талд, Чидун уулын зүүн энгэрт байв. Есүс дагалдагчидтайгаа Иерусалимд байхдаа Бетанд хонодог байсан. Бетан нь одоогийн «Лазарын газар» гэсэн утга илэрхийлдэг Эл-Азариа (эсвэл Эл-Эйзариа) гэдэг араб нэртэй газар юм. Марта Мариа Лазар гурвын гэрт Есүс хонодог байсан (Мт 21:17; Мр 11:11; Лу 21:37; Ёох 11:1). Тэдний гэрээс Иерусалим руу явахдаа Есүс, бичлэгт харуулсантай төстэй замаар явсан бололтой. МЭ 33 оны нисан сарын 9-нд Есүс илжигний дудран унаад Иерусалимд очихдоо Бетфагаас Чидун уулыг даваад явсан бололтой.
Өсгийд хадсан хадаас
Хүний өсгийд хадсан 11,5 см урттай төмөр хадаасны гэрэл зургийн хуулбар. Энэ хадаасыг 1968 онд Иерусалимын хойд зүгт малтлага хийж байгаад олж, Ромын үеийнх гэж тогтоожээ. Хүнийг модон шонд хадаж цаазалдаг байсныг археологийн олдвор баталдаг. Ромын цэргүүд Есүс Христийг шонд иймэрхүү хадаасаар хадсан бололтой. Энэхүү эд өлгийн зүйл нь нэгэн чулуун авснаас олдсон. Эндээс харвал, шонд хадуулж цаазлагдсан хүнийг оршуулдаг байжээ (Мт 27:35).