ХИЧЭЭЛ 12
Бид Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажлаа хэрхэн явуулдаг вэ?
Есүс үхэхийнхээ өмнөхөн «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» гэжээ (Матай 24:14). Энэ сайн мэдээ дэлхий даяар хэрхэн тунхаглагдах байсан бэ? Есүсийн дэлхийд байхдаа үзүүлсэн жишээг дагах учиртай байв (Лук 8:1).
Бид хүмүүстэй уулзаж ярилцахын тулд гэрт нь очдог. Есүс шавь нартаа сайн мэдээг айлаар дэлгэрүүлэхийг заасан (Матай 10:11–13; Үйлс 5:42; 20:20). І зууны үед сайн мэдээг тунхаглагчид хуваарилж өгсөн тодорхой нутаг дэвсгэрт дэлгэрүүлдэг байжээ (Матай 10:5, 6; Лук 10:1, 2). Үүний нэгэн адил, өнөөдөр ч бид дэлгэрүүлэх ажлыг сайтар зохион байгуулалттай хийдэг. Хурал болгон оногдсон хэсэгтэй бөгөөд тухайн хэсгийнхээ хүмүүст дэлгэрүүлдэг. Энэ нь Есүсийн хэлсэн «сайтар гэрчлэн, ард олонд дэлгэрүүл» гэсэн тушаалыг биелүүлэхэд бидэнд тусалдаг (Үйлс 10:42, ШЕ).
Бид хүмүүстэй таарч болох газарт дэлгэрүүлдэг. Есүс нуурын эрэг, худаг гэх мэтийн хүн их цугладаг газарт дэлгэрүүлж, жишээ үзүүлжээ (Марк 4:1; Иохан 4:5–15). Бид бас Библийн тухай хүмүүстэй ярилцахын тулд гудамж талбай, албан байгууллагаар дэлгэрүүлэхээс гадна утсаар ч дэлгэрүүлдэг. Түүнээс гадна, хөрш, ажлын газрын хүн, ангийн хүүхэд, хамаатан садандаа боломж бүрийг ашиглан сайн мэдээг тунхагладаг. Ийнхүү янз бүрийн аргаар дэлгэрүүлдгийнхээ ачаар дэлхий дахины олон сая хүнд «авралын сайн мэдээг» хүргэдэг (Дуулал 96:2).
Та хэнд Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дуулгаж, энэ мэдээ ирээдүйтэй нь ямар холбоотойг яримаар байна вэ? Та энэ мэдээг аль болох хурдан хэлж болохгүй нь юу билээ?
Ямар «сайн мэдээ» тунхаглагдах ёстой вэ?
Еховагийн Гэрчүүд Есүсийн дэлгэрүүлж байсан аргыг хэрхэн дуурайдаг вэ?