Библийн үгийн тайлбар
А Б В Г Д Е Ё З И К Л М Н Ө П С Т У Ү Ф Х Ц Ч Ш Э Я
А
Агуу их гамшиг
«Агуу их гамшиг» гэж орчуулсан грек үг нь хүнд хэцүү байдлаас болж зовох, шаналах гэсэн утгатай. Есүс өмнө нь хэзээ ч болоогүй «агуу их гамшиг» Иерусалимыг нэрвэхийг хэлсэн. Ялангуяа, хожим «цог жавхлантайгаар» ирэхэд нь хүн төрөлхтнийг нэрвэхийг хэлсэн (Мт 24:21, 29–31). «Бурхныг мэддэггүй» бөгөөд Есүс Христийн «тухай сайн мэдээний дагуу амьдардаггүй хүмүүс» ийм гамшиг үзэх нь Бурхан шударгын илрэл гэж Паул тэмдэглэжээ. Есүс тэнгэрийн дайчидтайгаа «араатан болон дэлхийн хаад», тэдний «цэргүүдтэй» тулалдахыг «Илчлэл» номын 19-р бүлэгт бичсэн (2Те 1:6–8; Ил 19:11–21). Энэ гамшгийг «үй олон хүн» эсэн мэнд давах ажээ (Ил 7:9, 14). ХАРМАГЕДОН–ыг үзнэ үү.
Ази
Алд
Усны гүнийг хэмжих нэгж. 1 алд 1,8 метртэй тэнцүү (Үй 27:28).
Альфа ба Омега
Амен
Амийн мод
Амилах
Анастасис гэдэг грек үгийг үгчилбэл «босох, өндийх» гэсэн утгатай. Хүн амилсан есөн тохиолдлыг Библид тэмдэглэжээ. Үүний нэг нь Ехова Бурхан Есүсийг амилуулсан явдал юм. Бусдад нь Елиа, Елиша, Есүс, Петр, Паул нар гар бие оролцсон ч эдгээр гайхамшиг Бурхны хүчийг тодорхой харуулдаг. Дэлхий дээр «шударга, шударга бус хүний хэн хэн нь амилах» нь Бурхны санаа зорилгын салшгүй хэсэг юм (Үй 24:15). Бас Есүсийн тослогдсон ах дүү тэнгэрт амилахыг Библид «эхэлж амилах» хэмээсэн байдаг (Флп 3:11; Ил 20:5, 6; Ёох 5:28, 29; 11:25).
Амлалт
Ямар нэгэн юм хийх, өргөл, бэлэг өгөх, үйлчилж эхлэх, хуулиар хориглоогүй юмыг цээрлэхээр Бурханд өгсөн ам өчиг. Ам тангарагтай адил (Мт 5:33).
Амралтын өдөр
Иудейн хуанлийн долоо хоногийн 7 дахь өдөр (баасан гарагийн нар жаргахаас бямба гарагийн нар жаргах хүртэл). Бас зарим баярын өдрийг амралтын өдөр гэж үздэг байсан. Мөн 7 дахь болон 50 дахь жилийг «Амралтын жил» гэдэг байв. Амралтын өдөр сүмд тахилчид л ажил үүрэг гүйцэтгэдэг байсан. Амралтын жилд газар хагалдаггүй байсны зэрэгцээ элэг нэгт еврейчүүдээс өр нэхдэггүй байв. Амралтын өдрийн тухай Мосегийн хуулийн заалт дагаж мөрдөхөд амар байсан. Гэвч Есүсийн үед амралтын өдрийг сахих нь дарамт болсон байв. Учир нь шашны удирдагчид янз бүрийн нэмэлт оруулсан (Ег 20:8; Ле 25:4, 8; Лу 13:14–16; Кол 2:16).
Амь
Библийн эх бичигт гардаг хэдэн үгийг «амь» гэж орчуулж болдог. «Нефеш» гэдэг еврей үг, «психе» гэдэг грек үгийг энэ орчуулгад ихэвчлэн «амь» гэж орчуулсан. Библид гардаг энэ хоёр үгийг судалж үзвэл 1) хүн 2) амьтан 3) хүн амьтны амь гэсэн утга илэрхийлдэг нь тодорхой байна (Эх 1:20; 2:7; То 31:28; 1Пе 3:20). Зарим орчуулгад «сүнс» гэж орчуулдаг нь Библийн эх бичигт гардаг үгийн утгатай нийцдэггүй. Библид энэ хоёр үгээр бие махбодтой, гарт баригдаж нүдэнд харагддаг, үхэж үрэгддэг хүн амьтныг хэлдэг. Энэ хоёр үгийг хам сэдэвт нь тохируулан «амь», «амь амьдрал», «хүн», «бүхий л амь амьдрал» гэж, эсвэл төлөөний үгээр («би» гэх мэт) хөрвүүлсэн. «Бүхий л амь амьдрал» гэсэн нь юмыг зүрх сэтгэлийнхээ угаас хийхийг хэлдэг (Ху 6:5; Мт 22:37). Түүнчлэн хүн амьтны дур хүсэл, мөн үхсэн хүн, цогцос гэж орчуулдаг (То 6:6; Су 23:2; Ис 56:11; Хаг 2:13).
Анхны үр жимс
Ургацын дээж, аливаа юмны дээж. Израйлчууд аливаа юмны дээжийг, ууган хүүхэд, ууган төл, ургацын дээжээ ч Еховад өргөл болгох тушаалтай байсан. Исгээгүй талхны баяр, Пентекостын баяраар израйлчууд бүгдээрээ Еховад анхны үр жимс өргөдөг байсан. Христ болон тослогдсон дагалдагчдыг нь бэлгэдлийн утгаар «анхны үр жимс» гэдэг (1Ко 15:23; То 15:21; Су 3:9; Ил 14:4).
Аравны нэг
Ихэвчлэн шашны шугамаар өргөдөг аравны нэг хэсэг буюу 10 хувь (Мал 3:10; Ху 26:12; Мт 23:23; Ев 7:5). Левичүүдийг тэтгэж дэмжихийн тулд Мосегийн хуулиар ургацынхаа аравны нэгийг, үржиж олширсон малынхаа аравны нэгийг өргөдөг байв. Харин левичүүд авсан аравны нэгийнхээ аравны нэгийг Аароны удмын тахилчдад өгч тэтгэж дэмждэг байжээ. Түүнчлэн өөр нэмэлт аравны нэгийг өргөх заалтууд байсан. Христийн дагалдагчид аравны нэгийг өргөх шаардлагагүй.
Арамей хэл
Еврей хэлтэй тун ойролцоо, адилхан цагаан толгойтой, семид хэлний нэг. Эхэндээ арамейчуудын хэл байсан ч хожим олон улсын хэл болж, Ассир болон Вавилоны эзэнт гүрний худалдаа наймаа, харилцааны хэл болсон. Мөн Персийн эзэнт гүрний төрийн албан ёсны хэл байсан (Езр 4:7). Езра, Иеремиа, Даниел номны зарим хэсгийг арамей хэлээр бичжээ. Грек Сударт арамай хэлний хэдэн үг гардаг (Езр 4:8—6:18; 7:12–26; Ие 10:11; Мр 14:36; Үй 9:36).
Ареопаг
Афин дахь Акрополисоос баруун хойд зүгт байдаг толгой. Мөн тэнд хуралддаг зөвлөлийг тийн нэрлэдэг байв. Эпикурчууд болон Стоикууд гэгдэх гүн ухаантнууд Паулаас итгэл үнэмшлийнх нь талаар асуухаар тэнд авчирсан (Үй 17:19).
Ариунаас ариун газар
Ариун, ариун байх
Еховагийн мөн чанар. Ёс суртахууны хувьд туйлын цэвэр байх (Ег 28:36; 1Са 2:2; Ёох 17:11). Хүн (Мр 6:20; Үй 3:21), юм (Ро 7:12; 11:16; 2Ти 3:15), газар орон (Мт 4:5; Үй 7:33; Ев 9:1), ажил үйлийг (Ро 15:16) хэлэхэд хэрэглэдэг еврей, грек үг нь тусгаар байх, ариун Бурханд зориулж ариусгах, Еховад үйлчлэхэд зориулах гэсэн санаа илэрхийлдэг. Грек Сударт «ариун», «ариун байх» гэж орчуулдаг үгээр биеэ зөв авч явахыг хэлдэг (2Ко 7:1; 1Пе 1:15, 16).
Ариун газар (асрын, сүмийн)
Асар болон сүмийн эхний, арай том тасалгаа. Дотоод тасалгаа буюу Ариунаас ариун газраас ялгаатай. Асрын Ариун газарт алтан дэнгийн суурь, утлагын тахилын алтан ширээ, Бурханд өргөсөн талх, алтан хэрэгслүүд байсан. Сүмийн Ариун газарт тахилын алтан ширээ, дэнгийн арван алтан суурь, Бурханд өргөсөн талхны арван ширээ байсан (Ег 26:33; Ев 9:2).
Ариун газар, сүм
Шүтлэг мөргөл үйлдэхэд зориулсан газар. Гэхдээ ихэвчлэн асар болон Иерусалимын сүмийг хэлдэг. Тэнгэр дэх Бурхны орших газрыг бас энэ үгээр хэлдэг (Ег 25:8, 9; Ис 16:12; Ш.дээ 28:10; Ил 11:19).
Ариун нууц
Ариун сүнс
БУРХНЫ АГУУ ХҮЧ-ийг үзнэ үү.
Ариун үйлчлэл
Аселгеяа
ЭРЭЭ ЦЭЭРГҮЙ ХЭРЭГ-ийг үзнэ үү.
Ахей
Грек Сударт гардгаар Грекийн өмнөд хэсэг дэх Ромын муж бөгөөд төв нь Коринт. Ахей нь Пелопоннесийн бүх нутаг болон эх газрын Грекийн төв хэсгийг багтаадаг (Үй 18:12).
Ахлагч
Насанд хүрсэн эрэгтэй. Гэхдээ Сударт гардгаар, бүлэг хүн юм уу ард олны дунд тодорхой эрх мэдэлтэй, үүрэг биелүүлдэг хүн юм. «Илчлэл» номонд тэнгэр дэх бүтээлүүдийн талаар бичихдээ энэ үгийг бас хэрэглэжээ. «Пресбитерос» гэдэг грек үгийг хуралд удирдах үүрэг биелүүлдэг хүмүүст хамааруулж «ахлагч» гэж орчуулдаг (Ег 4:29; Су 31:23; 1Ти 5:17; Ил 4:4). Ахлагч бас хурлыг хамгаалах, хариулах үүрэгтэй. «Епископос» гэдэг грек үг хамгаалан харгалзах гэсэн үндсэн утгатай. «Епископос», «пресбитерос»-ийн аль аль нь Христийн дагалдагчдын хуралд ижил үүрэгтэй. «Пресбитерос» гэдэг үг тухайн үүргийг биелүүлэх хүний зан чанар төлөвшсөнийг онцолдог бол «епископос» гэдэг нь биелүүлдэг үүргийг нь онцолдог (Үй 20:28; 1Ти 3:2–7; 1Пе 5:2).
Ахлах тахилч
Б
Баал
Канаанчуудын бурхан. Тэнгэрийг захирдаг, хур бороо, үржил шимийн бурхан гэж үздэг. «Баал» гэдгээр канаан нутгийн арай доод зэргийн өөр бурхдыг бас хэлдэг. «Эзэмшигч, Эзэн» гэсэн утгатай еврей үг (Х.дээ 18:21; Ро 11:4).
Багана
Баптисм, баптисм хүртээх
Бузар, Ариун бус
Булангийн чулуу
Барилгын хоёр ханын уулзвар буюу өнцөгт тавьдаг чулуу. Ханануудыг нийлүүлэх, тулах чухал үүрэгтэй. Булангийн тулгуур чулуу нь булангийн чулуунуудын дунд гол үүрэгтэй. Том барилга байгууламж, хотын хэрэм барихдаа даац ихтэй чулууг булангийн чулуу болгодог. Энэ үгийг бэлгэдлийн утгаар хэрэглэн ертөнцийн суурийг хэлжээ. Мөн Христийн дагалдагчдын хурлыг Бурхны агуу хүчээр баригдаж байгаа барилгатай зүйрлээд Есүсийг «булангийн тулгуур чулуу» гэдэг (Эф 2:20; Иов 38:6).
Булш
Бурханд үнэнч байх
Бурхны агуу хүч, ариун хүч
Бурхны үл үзэгдэх хүч. Бурхан санаа зорилгоо биелүүлэхдээ хэрэглэдэг. Хамгийн ариун, шударга сайн Еховагаас эхтэй учир ариун хүч гэдэг. Бас ариун юм хийхэд хэрэглэдэг Бурхны хэрэгсэл учраас ариун хүч гэдэг (Лу 1:35; Үй 1:8; Эф 1:13, 14).
Бурхны Хаант төр
Бурхны хэмжээгүй эрх мэдлийг төлөөлдөг засгийн газар. Уг засгийн газрыг Бурхны Хүү, Хаан Христ Есүс тэргүүлдэг (Мт 12:28; Лу 4:43; 1Ко 15:50).
Буулга
Хүний мөрөн дээр тавьж хоёр талаас нь ачаа өлгөх мод. Эсвэл хоёр малыг (ихэвчлэн үхэр) тэрэг юм уу газар тариалангийн хэрэгсэлд хөллөхдөө хүзүүн дээгүүр нь тавих мод. Ихэвчлэн боолд буулга үүрүүлж хүнд ачаа зөөлгөдөг байсан учраас хэн нэгэнд боолчлогдох, захирагдахыг буулгаар төлөөлүүлдэг байжээ. Бас дарлал мөлжлөг, зовлон зүдүүрийг төлөөлдөг. Буулгыг авч хаях юм уу эвдэх нь дарлал боолчлолоос чөлөөлөхийг төлөөлдөг (Ле 26:13; Мт 11:29, 30).
Бүлэглэл
Ямарваа нэг сургаалыг баримталдаг, эсвэл удирдагчийг дагадаг өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй бүлэг хүн. Иудейн шашны хоёр томоохон бүлэглэл байсан нь фарисайчууд, садукайчууд юм. Христэд итгэдэггүй хүмүүс Христийн дагалдагчдыг «бүлэглэл» эсвэл «Назарын бүлэглэл» гэдэг байжээ. Ингэж нэрлэсэн нь Иудейн шашнаас салбарлаж гарсан гэж үзсэнийх бололтой. Аажим аажмаар Христийн дагалдагчдын хурлуудаас ч бүлэглэлүүд гарсан. «Илчлэл» номонд «Николайчуудын» бүлэглэлийн тухай дурдсан байдаг (Үй 5:17; 15:5; 24:5; 28:22; Ил 2:6; 2Пе 2:1).
Бүрээ
Металаар хийсэн, үлээж дуугаргах хөгжмийн зэмсэг, дохио өгөх хэрэгсэл. Еховагийн зохион байгуулж буй томоохон үйл явдал, шүүх зэргийг зарлан тунхаглахыг бүрээн дуугаар төлөөлүүлдэг (1Ко 15:52; Ил 8:7–11:15).
Бэлтгэлийн өдөр
Бээлзэбүл
Чөтгөрүүдийн захирагч, жонон Сатаныг хэлдэг. Филистчүүдийн шүтдэг Екроны бурхан Баал буюу Баал-зебубын нэг хувилбар бололтой (Х.дэ 1:3; Мт 12:24).
Бээр
Грек Судрын эх бичигт ганцхан удаа буюу Матай 5:41-д гардаг «бээр» гэдэг үг нь 1 479,5 метртэй тэнцэх Ромын уртын нэгж бололтой. Лук 24:13, Ёохан 6:19; 11:18-д эх бичиг дэх эртний стадиа гэдэг нэгжийг «бээрт» шилжүүлэн тэмдэглэсэн.
В
Ваарчин
Шавраар сав суулга, таваг зэргийг хийдэг хүн. Ваарчин гэж орчуулдаг еврей үгийг үгчилж орчуулбал «хэлбэрт оруулагч» гэж буудаг. Хэмжээгүй эрх мэдэлтэй Ехова хүн болон улс үндэстнийг захирах эрхтэйг ваарчин шавраар хүссэн юмаа хийх эрхтэй байдагтай зүйрлэдэг (Ис 64:8; Ро 9:21).
Г
Гайхамшиг, агуу үйлс
Галт нуур
«Хүхэр бүхий галтай» бэлгэдлийн газар бөгөөд бас «хоёр дахь үхэл» гэдэг. Гэмшээгүй нүгэлтнүүд, Диавол, бүр үхэл болон Булшийг (буюу Хадес) энд хаяна. Галд шатахааргүй зүйлүүд буюу үл үзэгдэх биетэй бүтээлүүд, үхэл болон Хадесыг дурдсаныг бодвол энэ нуур нь үүрд тарчилгахыг бус, бүрмөсөн устгахыг бэлгэддэг (Ил 19:20; 20:14, 15; 21:8).
Гараа тавих
Гашуудах
Үхэл хагацал эсвэл ямар нэг гамшгаас болж харамсан шаналж буйн илэрхийлэл. Библи бичигдэж байх үед тодорхой хугацаанд гашууддаг байжээ. Гашуудаж буй хүмүүс чанга уйлахын зэрэгцээ тусгай хувцас өмсөн, толгой дээрээ үнс асгаж, хувцсаа урж, чээжээ дэлддэг байв. Заримдаа мэргэжлийн гашуудагчдыг оршуулгад урьдаг байсан (Ес 4:3; Мт 11:17; Мр 5:38; Ёох 11:33; Ил 21:4).
Гашуун өвс
Тун гашуун амттай, маш анхилуун үнэртэй төрөл бүрийн бутлаг ургамал. Илчлэл 8:11-д «гашуун өвс» гэдгээр хортой, гашуун бодисыг хэлжээ.
Гехенна
Эртний Иерусалимын баруун урд зүгт байсан Хинномын хөндийг грекээр хэлсэн нь (Ие 7:31). Уг газар нь цогцос хаядаг газар болох тухай зөгнөлийн утгаар хэлсэн байдаг (Ие 7:32; 19:6). Мал амьтан, хүнийг Хинномын хөндийд амьдаар нь шатаах юм уу тамлан зовоодог байсан гэх баримт байдаггүй. Тиймээс хүнийг галд шатааж үүрд тамладаг, үл үзэгдэх газрын бэлгэдэл байж таарахгүй. Харин Есүс болон шавь нар нь Гехеннагаар «хоёр дахь үхлээр» шийтгэх буюу бүрмөсөн устгахыг бэлгэддэг байсан (Ил 20:14; Мт 5:22; 10:28).
Гол удирдагч
Гөлтгөнөн сав
Египетийн Алабастрон хавиас олддог нэг төрлийн чулуугаар хийдэг, анхилуун үнэртний жижиг сав. Анхилуун үнэртнийг асгарахаас сэргийлж савыг ихэнхдээ нарийн хүзүүтэй хийдэг бөгөөд лацдаж болдог (Мр 14:3).
Грек
Грек Судар
Библийн сүүлийн 27 номыг ингэж нэрлэдэг. Эдгээр номын ихэнхийг Христийн дагалдагчид грек хэлээр бичсэн. («Матай» номыг анх еврей хэлээр бичээд дараа нь грекээр орчуулсан бололтой). Харин эхлээд еврей болон арамей хэлээр бичигдсэн Библийн эхний 39 номны грек орчуулгыг «Септуагинт» гэдэг.
Гүгэл
Босвеллиа овгийн зарим төрлийн мод, бутны хатаасан шүүс (давирхай). Шатаахад сайхан үнэр гаргадаг. Асар болон сүмд хэрэглэдэг утлагын найрлаганд ордог. Идээн өргөлийг дагалдуулж өргөдөг байсан. Ариун газарт тавьдаг талхны эгнээ бүрд тавьдаг байсан (Ег 30:34–36; Ле 2:1; 24:7; Мт 2:11 зүүлт).
Гэмшил
Гэрээ
Ажил хэрэг гүйцэтгэхээр эсвэл ямар нэг юмыг хийхгүй гэж Бурхан болон хүмүүс, эсвэл хүмүүс бие биетэйгээ албан ёсоор тохиролцохыг хэлдэг. Заримдаа гэрээний нэг тал үүрэг биелүүлдэг (нэг талт гэрээ буюу ихэнхдээ амлалт байдаг). Заримдаа хоёр талын аль аль нь үүрэг биелүүлдэг (хоёр талт гэрээ). Бурхан хүмүүстэй байгуулсан гэрээнээс гадна хүмүүс хоорондоо, овог, үндэстэн, бүлэг хүн хоорондоо байгуулсан гэрээг Библид дурддаг. Бурхан Абрахам, Давид болон Израйл үндэстэнтэй (Хуулийн гэрээ), мөн Бурхны Израйлтай (шинэ гэрээ) байгуулсан гэрээ чухал ач холбогдолтой байсан (Эх 9:11; 15:18; 21:27; Ег 24:7; Ш.дэ 21:7; Лу 22:29; Үй 3:25; 2Ко 3:6; Ев 8:6).
Гэрээний авдар
Д
Давидын Хүү
Дарсны шахуурга
Байгалийн гаралтай шохойн чулууг цавчиж хийсэн, ихэвчлэн хоёр том тэвш. Эдгээр нь хоорондоо жижиг сувгаар холбогдсон байх бөгөөд нэгийг нь нөгөөгөөс нь өндөрт байрлуулна. Усан үзмийг дээд тэвшинд бяцлахад шүүс нь доод тэвш рүү гоождог. Энэ үгээр Бурхны шүүлтийг төлөөлүүлдэг (Ил 19:15).
Декапол
Анх арван хотоос бүрдэж байсан Грекийн бүлэг хот (грекээр «дека» нь «арав», «полис» нь «хот» гэсэн үг). Галил нуур болон Иордан голын зүүн тал буюу тэдгээр хотын ихэнх нь байсан газрыг бас Декапол гэж нэрлэдэг байв. Грекийн соёл, худалдааны төв байсан. Есүс энэ нутгаар явсан ч аль нэг хотод нь очсон тухай тэмдэглэл байдаггүй (Мт 4:25; Мр 5:20).
Денар
Диавол
Диваажин
Үзэсгэлэнтэй цэцэрлэг. Диваажин гэж хэлж болох анхны газрыг Ехова анхны хосод зориулж Еденд бий болгосон. Есүс хажуугийнхаа шонд хадуулсан гэмт хэрэгтэнд хэлсэн үгнээс дэлхий диваажин болно гэдгийг мэдэж болно. 2 Коринт 12:4-т бэлгэдлийн диваажинг, Илчлэл 2:7-д тэнгэрийн диваажинг хэлсэн ажээ (Со 4:13; Лу 23:43).
Дөнгө
Эрүү шүүлтийн хэрэгсэл. Зөвхөн хөлөнд дөнгө зүүдэг төдийгүй, хоёр гар, хоёр хөл, хүзүүг нэгэн зэрэг дөнгөлдөг байжээ (Ие 20:2; Үй 16:24).
Драхма
Грек Сударт тэмдэглэсэн драхма нь Грекийн мөнгөн зоос бөгөөд тухайн үедээ 3,4 грамм жинтэй байсан (Мт 17:24).
Дурсамжийн булш
Нас барсан хүнийг тавьдаг оршуулгын газар. «Санах» гэсэн үйл үгнээс үүссэн «мнемейон» гэсэн грек үгийг ингэж орчуулсан. Энэ нь нас барсан хүн санаанд үлддэг гэдгийг илэрхийлж байгаа хэрэг (Ёох 5:28, 29).
Дуулал
Дээгүүр өнгөрөх баяр
Е
Еврей
Абрамыг (Абрахам) аморичууд буюу хөршүүдээс нь ялгахын тулд энэ үгийг анх хэрэглэсэн байдаг. Үүнээс хойш Абрахамын ач хүү Иаковын удмынхан болон тэдний ярьдаг хэлийг хэлдэг болжээ. Есүсийн үеийн еврей хэлэнд арамей хэлний үг хэллэг олон орсон байв. Христ болон шавь нар нь еврейгээр ярьдаг байсан (Эх 14:13; Ег 5:3; Үй 26:14).
Евфрат
Баруун Азийн хамгийн урт, хамгийн чухал мөрөн. Месопотамийн хоёр том мөрний нэг. Эхлэл 2:14-т анх удаа дурдаж Еденээр урсдаг дөрвөн мөрний нэг гэжээ. Израйлд оноож өгсөн нутгийн хойд хилээр урсдаг байсан (Эх 15:18; Ил 9:14; 16:12).
Ехова
«Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-ын Грек Сударт «Ехова» гэдэг нэрийг 237 удаа оруулсан. Дараах баримтад үндэслэн уг орчуулгад Бурхны нэрийг оруулахаар шийдсэн.
1. Есүс болон элч нарын үед хэрэглэж байсан Еврей Судрын хуулбаруудад Тетраграмматон (Бурхны нэрийг тэмдэглэдэг дөрвөн еврей үсэг יהוה) олон удаа гардаг байсан.
2. Есүс болон элч нарын үед байсан Еврей Судрын грек орчуулгад Тетраграмматон байсан.
3. Есүс өөрөө Бурхны нэрийг дурдаж, нэрийг нь мэдүүлдэг байсныг Грек Сударт бичсэн байдаг (Ёохан 17:6, 11, 12, 26).
4. Бурхан Еврей Судрыг удирдан бичүүлснийхээ дараа Грек Судрыг бичүүлсэн байтал Еховагийн нэр Грек Сударт гарахгүй бол авцалдаагүй хэрэг болно.
5. Грек Сударт Бурхны нэрийн товчилсон хувилбар гардаг (Илчлэл 19:1, 3, 4, 6).
6. Эртний иудейчүүдийн бичиж үлдээснийг үзвэл Христийн дагалдагч иудейчүүд Бурхны нэрийг бичигт хэрэглэдэг байсан нь харагддаг.
7. Еврей Судраас иш татаж Грек Сударт бичсэн зүйлүүдэд Бурхны нэр байсан бололтой гэж зарим Библи судлаач хүлээн зөвшөөрдөг.
8. Грек Судрын зуу гаруй хэлээрх орчуулгад Бурхны нэр гардаг.
Бурхны нэр буюу Ехова гэдэг нэрийг Грек Сударт сэргээн бичих тодорхой үндэстэй нь лавтай байна. «Шинэ ертөнц орчуулга»–ын орчуулагчид чухам энэ баримтад үндэслэн ажилласан. Тэд Бурхны нэрийг гүнээ хүндэтгэдэг бөгөөд эх бичигт байдаг юуг ч хасаж орхигдуулахаас эмээн болгоомжилдог (Илчлэл 22:18, 19).
Ё
Ёроолгүй гүн, ёроолгүй нүх
З
Завхайрах
Зам
Еховагийн таалдаг, таалдаггүй үйл хэрэг, зан төлөвийг Сударт замаар төлөөлүүлдэг. Есүс Христийн дагалдагч болсон хүмүүсийг «Зам»-д харьяалагддаг гэсэн байдаг. Учир нь тэд Есүс Христэд итгэхийг амьдралынхаа цөм болгож түүнийг дагадаг (Үй 19:9).
Захирагчид
Ромын колони байсан газруудад захирагчид гэдэг нь засгийн газрын албан тушаалтнууд юм. Тэд хэв журам сахиулах, мөнгө санхүүг хянах, хууль зөрчигчдийг шүүх болон ял гүйцэтгэхийг тушаах эрхтэй байв (Үй 16:20).
Зевс
Олон бурхан шүтдэг грекчүүдийн хамгийн дээд бурхан. Лустрад байхад нь Барнабыг Зевс гэж андуурдаг. Лустрагийн ойролцоогоос олдсон эртний бичээст «Зевсийн тахилч», «Нарны бурхан Зевс» гардаг. Паул Мальт арлаас явахдаа «Зевсийн хөвгүүд» буюу ихэр Кастор Поллюкс хоёрын «дүрс бүхий тэмдэгтэй» усан онгоцонд суудаг (Үй 14:12; 28:11).
Золиос, золих, төлөөс
Олз, шийтгэл, зовлон, нүгэл, үүргээс чөлөөлөхийн тулд өгөх төлбөр. Заавал мөнгө байх албагүй (Ис 43:3) Янз бүрийн нөхцөлд золиос хэрэг болдог байв. Жишээлбэл, Израйлын бүх ууган хүү болон мал сүргийн анхны төл Еховагийнх учир Еховад л зориулах ёстой байсан. Үүнээс чөлөөлөхийн тулд золиос буюу төлөөс төлөх хэрэгтэй байв (То 3:45, 46; 18:15, 16). Хашиж хориогүй үхэр хүн мөргөж алсан бол үхрийн эзэн үхэх ялаас чөлөөлөгдөхийн тулд төлөөс төлөх ёстой байсан (Ег 21:29, 30). Гэхдээ санаатайгаар хүний амь хөнөөсөн алчуурчнаас ямар ч төлөөс авдаггүй байсан (То 35:31). Хамгийн гол нь, Христ дуулгавартай хүмүүсийг нүгэл, үхлээс чөлөөлөхийн тулд амиа өгч золиос төлснийг Библид онцлон тэмдэглэдэг (Ду 49:7, 8; Мт 20:28; Эф 1:7).
Зөгнөл
Бурхнаас ирсэн мэдээ, Бурхны хүслийн талаарх илчлэл, тунхаглал. Бас ёс суртахууны талаарх Бурхны сургаал, тушаал, шүүх мэдээ ч зөгнөл юм. Ирээдүйн юмыг тунхаглахыг бас хэлдэг (Мт 13:14; 2Пе 1:20, 21).
Зурхайч
Ирээдүйд болох юмыг урьдчилан хэлэх зорилгоор нар, сар, од гарагуудын хөдөлгөөнийг судалдаг хүн (Мт 2:1).
Зууч
И
Иаков
Исаак Ребека хоёрын хүү. Хожим Бурхан түүнд Израйл гэдэг нэр өгсөн бөгөөд тэрээр Израйл үндэстний (бас израйлчууд, хожим иудейчүүд гэх болсон) өвөг болжээ. Иаковын 12 хүүгийн үр удам Израйл үндэстний 12 овгийг бүрдүүлсэн. Иаков гэдэг үгээр Израйл хүмүүс болон израйлчуудыг хэлдэг байсан (Эх 32:28; Мт 22:32).
Ид шид, ид шидээр хөөцөлдөх
Хүн үхэхэд сүнс нь биеэс гарч үргэлжлэн амьдардаг, амьд хүнтэй харьцаж чаддаг төдийгүй нөлөөнд нь амархан автдаг хүн буюу зуучаар дамжуулан харьцдаг гэсэн үзэл. «Ид шидээр хөөцөлдөх» гэж орчуулсан «фармакиа» гэдэг грек үг нь «мансууруулах бодис» гэсэн үндсэн утгатай. Энэ үгийг ид шидээр хөөцөлдөхтэй холбож хэрэглэдэг болсны учир нь эрт цагт хүмүүс чөтгөрүүдээс дэмжлэг авч ид шид үйлдэхийн тулд мансууруулах бодис хэрэглэдэг байсантай холбоотой (Гал 5:20; Ил 21:8).
Ид шидтэн
Чөтгөрийн хүчээр юм хийдгээрээ олонд зартай хүн (Үй 13:6).
Израйл
Иаковт Бурхны өгсөн нэр. Түүний үр удмыг бүхэлд нь ингэж нэрлэдэг болсон. Иаковын 12 хүүгийн удмаас гарсан хүмүүсийг Израйлын хөвгүүд, Израйлын гэр, Израйл эрчүүд эсвэл Израйлчууд гэдэг. Мөн өмнөд хаант улсаас салсан арван овогт хойд хаант улсыг хэлдэг байсан. Хожим Христийн тослогдсон дагалдагчдыг «Бурхны Израйл» гэдэг болжээ (Гал 6:16; Эх 32:28; Үй 4:10; Ро 9:6).
Илгэн ном
Юм бичих зорилгоор ямаа, хонь, тугалын арьсаар хийсэн цаас. Папирусыг бодоход эдэлгээ сайтай бөгөөд Библийн номнуудыг илгээр хийсэн хуйлмал номонд бичдэг байсан. Паул Тимотоор авчруулах гэж захисан хуйлмал номнууд нь Еврей Судрын номнууд байсан бололтой. Сөнөсөн тэнгисийн хуйлмал номнуудын заримыг илгэн номд бичсэн байсан (2Ти 4:13).
Иллурикум
Грекээс баруун хойд зүгт орших Ромын муж. Паул сайн мэдээ тунхаглаж явахдаа Иллурикум хүрсэн ч энд сайн мэдээ тунхагласан уу, эсвэл энэ хүртэл явсан уу гэдгийг бичээгүй (Ро 15:19).
Ирчихээд байгаа
Есүс Христ хааны ёсоор ирчихээд байгааг Грек Судрын зарим хэсэгт энэ үгээр хэлдэг. Энэ нь үл үзэгдэх байдлаар Мессиа–Хаан болсон тэр үеэс эхэлсэн бөгөөд энэ тогтолцооны эцсийн өдрүүдийг дуустал үргэлжилнэ. Христ ирчихээд байгаа гэдэг нь ирэнгүүтээ тэр даруй буцахгүй, харин хэсэг хугацаагаар байхыг илэрхийлдэг (Мт 24:3).
Исгээгүй талх
Исгээгүй талхны баяр
Иуда
Иудей
Израйлын арван овогт хаант улс унаснаас хойш Иуда овгийнхнийг ийн нэрлэдэг болжээ (Х.дэ 16:6). Вавилоноос чөлөөлөгдсөний дараа Израйлд буцаж ирсэн янз бүрийн овгийн израйл хүнийг иудей гэдэг болжээ (Езр 4:12). Хожим нь израйлчуудыг харь үндэстнээс ялган дэлхий нийтээрээ иудей гэдэг болжээ (Ес 3:6). Христийн дагалдагчдын хуралд үндэс угсаагаар ялгаварлах явдал байх ёсгүйг онцлох зорилгоор Паул энэ үгийг бэлгэдлийн утгаар хэрэглэсэн (Ро 2:28, 29; Гал 3:28).
Иудейн дээд шүүх
Иудейн шашинтан болсон хүн
К
Кор
Шингэн болон хуурай юмыг хэмжих нэгж. Бат гэдэг нэгжид шилжүүлж тооцвол 1 кор нь 220 литртэй тэнцүү (Х.дээ 5:11; Лу 16:7 зүүлт).
Л
Леви, левичүүд
Иаковын гурав дахь хүү. Эх нь Леа. Бас Леви овгийг тийн нэрлэдэг. Түүний гурван хүүгээс Леви овгийн тахилчдын үндсэн гурван бүлэг бий болсон. Заримдаа «Левичүүд» гэдгээр тэр овгийг бүхэлд нь хэлдэг ч ихэнхдээ Аароны удмын тахилчдыг багтаадаггүй. Леви овогт Амласан газар нутаг дэвсгэр оноож өгөөгүй ч бусад овгийнхонд хуваарилж өгсөн нутаг дэвсгэр дэх 48 хотыг өгчээ (Ху 10:8; Ш.дээ 6:1; Ев 7:11).
Лептон
М
Майхан баяр
Бас «Ургацын баяр» гэдэг. Еврей тооллын Етаним сарын 15–21-нд тэмдэглэдэг. Израйлчууд энэ баярыг ургацын улирлын төгсгөлд тэмдэглэж, арвин ургац өгч ивээсэн Еховад талархаж, баяр хөөр болдог байсан. Баярын үеэр хүмүүс майхан юм уу сүүдрэвч маягийн сууцанд сууж, Египетээс гарсныг дурсдаг байв. Эрчүүд Иерусалимд очиж, тэмдэглэх ёстой гурван баярын нэг юм (Ле 23:34; Езр 3:4; Ёох 7:2).
Македон
Грекийн хойд хэсэгт байдаг нутаг. Их Александрийн үед алдаршиж, ромчууд эзэлж авах хүртэл тусгаар тогтносон байжээ. Элч Паулыг Европт анх удаа очих үед Македон нь Ромын муж байв. Паул тэнд гурван удаа очжээ (Үй 16:9).
Манна
Цөлд 40 жил тэнүүчилсэн израйлчуудын гол хүнс. Ехова ер бусын аргаар өгсөн. Амралтын өдрөөс бусад өдрийн өглөө шүүдрийн дор гайхамшгаар бий болдог байв. Израйлчууд маннаг анх удаа хараад «Энэ юу вэ?» буюу еврейгээр «ман ху?» гэцгээжээ (Ег 16:13-15, 35). Есүс маннаг бэлгэдлийн утгаар яриандаа дурдаж байсан (Ёох 6:49, 50).
Мацаг барих
Тодорхой хугацаагаар аливаа хоол ундыг цээрлэх. Израйлчууд Эвлэрүүллийн өдөр эсвэл гамшиг тохиолдоход юм уу Бурхны удирдлагыг гуйж мацаг барьдаг байсан. Иудейчүүд түүхэнд нь тохиолдсон гамшигт явдлыг дурсан жилд дөрвөн удаа мацаг барьдаг байв. Христийн дагалдагчид мацаг барих шаардлагагүй (Езр 8:21; Ис 58:6; Мт 4:2; 9:14; Лу 18:12; Үй 13:2, 3; 27:9).
Медечүүд
Иафетын хүү Мадайн үр сад. Тэд Ираны уулархаг газар суурьшсан бөгөөд тэр газар нь медечүүдийн нутаг болжээ. МЭ 33 оны Пентекостийн өдөр медечүүд Иерусалимд ирсэн байв (Үй 2:9).
Мессиа
«Тослогдсон», «Тослогдсон нэгэн» гэсэн еврей үгнээс гаралтай. «Христ» гэдэг нь мөн ижил утгатай грек үгнээс гаралтай (Да 9:25; Ёох 1:41).
Мина
Грек Сударт гардаг мина 100 драхматай тэнцдэг. 340 грамм жинтэй (Лу 19:13).
Мирр
Янз бүрийн өргөст бут эсвэл «Комифора» төрлийн модноос гаргаж авдаг анхилуун үнэртэй давирхай. Тослоход хэрэглэдэг ариун тосны найрлаганд ордог. Хувцас, ор зэргийн үнэртүүлэгч болгон ашигладаг бөгөөд массаж болон биеийн тостой хольдог байжээ. Дарстай хольвол мансууруулах ундаа болдог. Мөн оршуулахад бэлдэж цогцост түрхдэг байсан (Ег 30:23; Су 7:17; Мр 15:23; Ёох 19:39).
Молох
Аммончуудын бурхан. Түүнчлэн Малкам, Милком, Молех гэдэг бололтой (Үй 7:43).
Мосегийн хууль
Мэргэ төлгөч
Н
Назарын
Нард
Нэгэн зүйлийн (нард) ургамлаас гаргаж авдаг, улаавтар өнгийн анхилуун үнэрт, үнэт тос (Nardostachys jatamansi ). Их үнэтэй байсан учир чанар муутай тостой хольдог байжээ. Заримдаа дуураймал нард ч байдаг байжээ. Есүст «цэвэр нардын» тос түрхсэн талаар Марк Ёохан хоёр бичсэнийг онцлууштай (Мр 14:3; Ёох 12:3).
Нигүүлсэл
Грек үг нь ерөнхийдөө тааламжтай, таалалд нийцсэн гэсэн үндсэн утгатай. Энэ үгийг ихэвчлэн сайхан сэтгэлээр өгсөн бэлгийн тухай, эсвэл сайхан сэтгэл гаргаж өгөх тухай хэлэхтэй уялдуулж хэрэглэдэг. Харин Бурхны нигүүлсэл бол хариу нэхэлгүй өгөөмөр сэтгэлээр өгсөн Бурхны бэлэг юм. Тиймээс энэ үгээр хүн төрөлхтнийг гэсэн Бурхны сайхан сэтгэл, бялхам хайр энэрлийг, түүнчлэн Бурхан элбэг дэлбэгээр хангахыг хэлдэг. Түүнчлэн энэ грек үгийг «таалал», «сайхан сэтгэлийн бэлэг» гэх зэргээр орчуулсан байдаг. Хүртэх эрхгүй, ямар ч гавьяагүй хүнд зөвхөн өгөөмөр сэтгэлийн үүднээс өгсөн бэлэг (2Ко 6:1; Эф 1:7).
Нисан
Өмнө нь Абиб сар гэдэг байсан. Вавилоноос чөлөөлөгдсөний дараа Нисан гэх болсон. Иудейчүүдийн ариун хуанлийн 1-р, жирийн хуанлийн 7-р сар юм. Өнөөгийн тооллын 3-р сарын дунд үеэс эхэлж 4-р сарын дунд үед дуусдаг (Не 2:1). Иудейчүүд Нисан сарын 14-нд Дээгүүр өнгөрөх баярыг тэмдэглэдэг байсан бөгөөд Есүс Христ тэр өдөр Эзний оройн зоогийг санаачилсан (Лу 22:15, 19, 20). Мөн тэр өдөр шонд хадуулсан (Лу 23:44–46).
Нүглийн төлөөх өргөл
Нутгийн захирагч
Нүгэл
Ө
Өглөг
Ядууст туслах гэж юм өгөх. Еврей Сударт тодорхой бичээгүй ч израйлчууд ядууст туслах үүрэгтэйг Хуульд тодорхой заасан байдаг (Мт 6:2).
П
Пентекост
Иудей эрчүүд Иерусалимд очиж тэмдэглэх ёстой гурван гол баярын хоёр дахь нь. Грек Сударт «Тавь дахь (өдөр)» гэсэн утгатай «Пентекост» гэдэг үгээр Еврей Сударт гардаг Ургац Хураалтын Баяр буюу Долоо хоногуудын баярыг хэлдэг. Нисан сарын 16-наас эхэлж тоолоод 50 дахь өдөр тэмдэглэдэг (Ег 23:16; 34:22; Үй 2:1).
Порнея
САДАР САМУУН-ыг үзнэ үү.
С
Садар самуун, садарлан самуурах
«Порнея» гэдэг грек үгнээс гаралтай. Бурхны хуультай зөрчилдсөн, бүх төрлийн бэлгийн харьцааг хэлдэг ерөнхий хэллэг. Завхайрах, биеэ үнэлэх, гэр бүл болоогүй хүмүүсийн хоорондох бэлгийн харьцаа, ижил хүйстэнтэйгээ явалдах, мал амьтантай хурьцах зэргийг садар самуунд тооцдог. «Илчлэл» номонд хуурамч шашин буюу «Агуу Вавилон» гэдэг янхан эм эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө дэлхийн захирагчидтай нөхцсөнийг садарлан самуурсан гэж тайлбарлажээ (Ил 14:8; 17:2; 18:3; Мт 5:32; Үй 15:29; Гал 5:19). ЯНХАН-ыг үзнэ үү.
Садукайчууд
Иудейн шашны нөлөө бүхий бүлэглэл. Баян чинээлэг язгууртнууд болон сүмийн үйл ажиллагааг хянах их эрх мэдэлтэй тахилчид энэ бүлэглэлийг бүрдүүлдэг байв. Тэд фарисайчуудын баримталдаг, ам дамжиж ирсэн олон уламжлал болон итгэдэг сургаалыг үгүйсгэдэг бөгөөд нас барсан хүн амилна, тэнгэрийн элчүүд байдаг гэдэгт итгэдэггүй байв. Садукайчууд Есүсийг эсэргүүцсэн (Мт 16:1; Үй 23:8).
Сайн мэдээ
Самари
200 орчим жил оршин тогтносон арван овогт Израйлын хойд хаант улсын нийслэл. Мөн тус улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь ийн нэрлэдэг байсан. Хотыг Самари гэдэг нэртэй уулан дээр барьсан. Есүсийн үед Самари гэдэг нэрээр Ромын мужийг хэлдэг байсан. Тус мужийн нутаг дэвсгэр хойд талаараа Галил нуур, урд талаараа Иудейд хүрдэг байсан. Есүс тэнд сайн мэдээ тунхаглаагүй ч заримдаа тэр нутгаар дайрч өнгөрдөг, хүмүүстэй нь ярилцдаг байсан. Самаричуудад Бурхны агуу хүчийг өгүүлэхийн тулд Петр Хаант төрийн бэлгэдлийн хоёр дахь түлхүүрийг хэрэглэсэн (Х.дээ 16:24; Ёох 4:7; Үй 8:14).
Самаричууд
Эхэндээ арван овогт Израйлын хаант улсыг хэлдэг байсан ч МЭӨ 740 онд ассирчууд Самарийг эзэлснээс хойш ассирчуудын авчирсан гадныхныг бас хэлдэг болжээ. Есүсийн үед энэ үг угсаа гарлаар ялгах болон улс төрийн утга агуулга илэрхийлэхээ больж, харин Шехем болон Самари хавийн нутгийн шашны бүлэглэлд хамаардаг хүмүүсийг хэлдэг болжээ. Тэдний итгэдэг зарим сургаал иудейн шашны сургаалаас эрс ялгаатай байв (Ёох 8:48).
Сатан
Синагог
«Цуглаан, чуулган» гэсэн утгатай үг боловч Библид ихэвчлэн Иудейчүүдийн цугладаг, Судрыг уншдаг, зааж сургадаг, тунхагладаг, залбирдаг газрыг хэлдэг. Есүсийн үед Израйлын том хот бүрд синагог байсан ба зарим том хотод нэгээр тогтохгүй олон байжээ (Лу 4:16; Үй 13:14, 15).
Сион, Сион уул
Иерусалимын зүүн өмнө талын толгой дээр байрлах иебусчуудын цайз хэрэм бүхий бэхлэгдсэн Иебус хот. Давид энэ хотыг эзлэн авч ордноо тэнд бариулснаас хойш тэр хотыг «Давидын хот» гэх болжээ (2Са 5:7, 9). Давид Гэрээний авдрыг тийш нь авчруулсны дараа Ехова Сионыг ариун гэж үзэх болсон. Хожим нь Сион гэдгээр Мориа уулан дээр байрлах сүмийг, заримдаа Иерусалим хотыг бүхэлд нь хэлдэг болов. Грек Сударт энэ нэрээр өөр юмыг хэлсэн нь олонтоо (Ду 2:6; 1Пе 2:6; Ил 14:1).
Сири
Соломоны баганат танхим
Есүсийн үеийн сүмийн гаднах хашааны зүүн талд байдаг дээвэртэй гарц. Соломоны үед барьсан сүмээс үлдсэн хэсэг гэж олон хүн үздэг байжээ. Есүс тэнд «өвөл» явж байсан. Түүнчлэн Христийн анхны дагалдагчид тэнд цуглаан хийдэг байв (Ёох 10:22, 23; Үй 5:12).
Сөөм
Уртыг хэмжих нэгж. Эрхий хуруу, чигчий хуруу хоёрыг сунгаж хэмжсэн хэмжээ. Тохойг 44,5 сантиметр гэж үзвэл сөөм нь 22,2 сантиметртэй тэнцэнэ (Ег 28:16; 1Са 17:4).
Стоикууд гэгдэх гүн ухаантнууд
Байгаль орчинтойгоо зохицож, хувь тавилантайгаа эвлэрч амьдрах нь аз жаргалын нууц гэж үздэг грекийн гүн ухаантнууд. Тэднийхээр бол жаргал зовлон даадаг хүн жинхэнэ ёсоор мэргэн ажээ (Үй 17:18).
Судар
Сургаалт үг
Маш чухал үнэнийг цөөн үгээр хэлсэн мэргэн үг юм уу товч түүх. Библид гардаг зарим оньсого, тааврыг сургаалт үг гэж хэлж болно. Үнэн бодит зүйлийг зүйрлэл ашиглан дүрсэлсэн сургаалт үг бий. Тохуурхахдаа, жигшил зэвүүцлээ илэрхийлэхдээ хэлдэг болсон сургаалт үг байдаг (Но 12:9; 2Пе 2:22).
Сурт
Хойд Африкийн Ливийн эрэг дагуух гүехэн устай хоёр том булан. Тэндхийн усан доорх их элс далайн давалгаанд байнга туугдаж нүүдэг нь эртний далайчдыг их айлгадаг байв (Үй 27:17).
Сүм
Иерусалимд байрлах, израйлчуудын шүтлэгийн төв, зөөврийн мөргөлийн асрыг орлосон барилга байгууламж. Анхны сүмийг Соломон барьж, Вавилончууд нураасан. Хоёр дахь сүмийг Вавилоны цөллөгөөс буцаж ирсэн Зеруббабел барьсан. Хожим нь Их Херод хаан сэргээн босгосон. Заримдаа «өргөө» гэж нэрлэдэг (Мт 21:13; Лу 11:51; Ш.дээ 29:1; Ш.дэ 2:4; Мт 24:1).
Т
Таар
Тайган
Шууд утгаараа бол, агтлуулсан эрэгтэй. Хатан, татвар эмийг халамжлан анхаарах, бараа болох үүрэгтэй, хааны ордонд үйлчлэхээр томилогдсон эрчүүд. Агтлуулаагүй боловч хааны ордонд алба хаахаар томилогдсон хүмүүсийг бас хэлдэг. Матай 19:12-ын зүүлтийг үзвэл «Хаант төрийн төлөө өөрийгөө тайган болгосон» хүн ч бий гэж байдаг нь Бурханд үйлчлэхийн тулд өөрийгөө бүрмөсөн зориулан биеэ захирдаг хүнийг бэлгэдлийн утгаар хэлсэн (Мт 19:12; Ес 2:15; Үй 8:27).
Талант
Хүндийн жин болон мөнгөний хамгийн том нэгж. Еврей талант 34,2 килограмм. Грек талант үүнээс хөнгөн, 20,4 килограмм (Ш.дээ 22:14; Мт 18:24).
Талх (Бурханд өргөсөн)
Асар болон сүмийн Ариун газар дахь тахилын ширээн дээр хоёр эгнээнд зургаагаар нь давхарлаж тавьдаг арван хоёр талх. Бас «ил тавих талх», «оршихуйн талх» гэдэг. Бурханд өргөл болгон өргөдөг энэ талхыг Амралтын өдөр бүр сольж, шинийг тавьдаг. Ширээнээс авсан талхыг зөвхөн тахилчид иддэг байсан (Ш.дэ 2:4; Ег 25:30; Ле 24:5–9; Мт 12:4; Ев 9:2).
Тамга, лац
Ихэвчлэн шавар, давирхайн дээр дарж хэв гаргах багаж. Эзэмших эрх, гэрээ хэлэлцээр болон аливаа юмны хүчин төгөлдөр, жинхэнэ гэдгийг баталдаг. Бичиг баримт, үүд хаалга, булш зэрэгт халдахаас сэргийлж битүүмжилдэг. Эрт үед, үсэг эсвэл дүрсийг буруу харуулан хатуу материал дээр (чулуу, зааны яс, мод) сийлж хийдэг байжээ. Библид лац, тамга гэдгээр аливаа юмны хүчин төгөлдөр, жинхэнэ гэдгийн баталгаа, хэн нэгний өмч гэдгийн бэлгэ тэмдэг эсвэл нууцалсан юмыг хэлдэг (Мт 27:66; Ёох 6:27; Эф 1:13; Ил 5:1; 9:4).
Тангараг
Ямар нэг юмыг үнэн, бат нот гэж амласан андгайлал үг. Ямар нэг юмыг хийнэ эсвэл хийхгүй гэж амлах. Өөрөөсөө илүү хүнд, ялангуяа Бурханд өгсөн амлалт. Ехова Абрахамтай байгуулсан гэрээгээ тангаргаар баталгаажуулсан (Эх 14:22; Ев 6:16, 17).
Тартар
Ноагийн үеийн дуулгаваргүй тэнгэрийн элчүүд хөөгдөөд, шоронд орсон мэт болсныг Грек Сударт Тартар гэдэг. 2 Петр 2:4-т «тартароо» (Тартарт хаях) гэдэг үйл үг хэрэглэсэн нь «нүгэл үйлдсэн тэнгэрийн элчүүдийг» хуурамч шашны домогт гардаг Тартар буюу доод бурхдыг хорьдог газар доорх шорон, харанхуйн газар хаясан гэсэн үг биш. Харин Бурхан тэднийг тэнгэр дэх байрнаас нь хөөж, эрхийг нь хассан бөгөөд оюун ухааны хувьд түнэр харанхуйд байлгадгийг хэлдэг. Тиймээс тэд Бурхны санаа зорилгыг ухаарч сэхээрэх чадваргүй. Бас Сударт зөгнөсний дагуу, тэд толгойлогч Сатан Диаволтойгоо хамт бүрмөсөн устгагдахыг харанхуйгаар дүрсэлжээ. Дүгнэж үзэхэд, Тартарт хаягдана гэдэг нь тэдгээр тэрслэгч тэнгэрийн элчийн хувьд хамгийн гутамшигт хэрэг юм. Тартар гэдэг нь Илчлэл 20:1–3-т гардаг «ёроолгүй нүх» биш.
Тарчлаах шон
Шонгийн мод гэсэн утгатай «ставрос» гэдэг грек үгийг ингэж орчуулдаг. Есүсийг ийм модонд хадаж цаазалсан. Энэ грек үгээр загалмайг хэлдэг байсан гэсэн нотолгоо огт байдаггүй. Загалмай гэдэг нь Христийг төрөхөөс хэдэн зууны өмнөөс эхлэн хуурамч шашинтнуудын хэрэглэж ирсэн тэмдэг юм. Есүс дагалдагчдынхаа зовж тарчлахыг, шившиг болохыг «ставрос» гэдэг үгээр илэрхийлсэн байдаг тул «тарчлаах шон» гэж орчуулах нь оновчтой (Мт 16:24; Ев 12:2) ШОН-г үзнэ үү.
Тахал
Богино хугацаанд дэгдэж, өргөн хүрээг хамардаг, үхлийн аюултай халдварт өвчин (Лу 21:11).
Тахил
Бурханд талархал илэрхийлэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэх, эсвэл сайн харьцаагаа сэргээхийн тулд өргөдөг өргөл. Абелаас эхлээд хүмүүс сайн дураараа янз бүрийн тахил, тухайлбал, амьтнаар тахил өргөдөг байсан. Мосегийн хуулийг өгснөөс хойш амьтнаар тахил өргөх тушаалтай болсон. Харин Есүс амиа золиослон төгс тахил өргөснөөс хойш амьтнаар тахил өргөх шаардлагагүй болсон. Гэхдээ Христийн дагалдагчид одоо ч Бурханд бэлгэдлийн тахил өргөдөг (Эх 4:4; Ев 13:15, 16; 1Ёо 4:10).
Тахилч
Ард олонд Бурхныг албан ёсоор төлөөлдөг, Бурхны тухай болон хуулийг нь заадаг хүн. Нөгөөтээгүүр, ард түмнийг төлөөлж Бурханд тахил өргөдөг, ард түмний төлөө зуучлан залбирдаг, гуйдаг хүн. Мосегоор Хууль өгүүлэхээс өмнө өрхийн тэргүүн гэр бүлийнхээ хувьд тахилчийн үүргийг биелүүлдэг байв. Мосегийн хуулийн дагуу Леви овгийн Аароны удмын эрчүүд тахилчаар үйлчилдэг болсон. Леви овгийн бусад хүн тэдэнд тусалдаг байсан. Шинэ гэрээ хүчин төгөлдөр болоход Бурхны Израйл тахилч, Есүс Христ Тэргүүн тахилч болсон (Ег 28:41; Ев 9:24; Ил 5:10).
Тахилын ширээ
Шавар шороо, чулуу зэргийг овоолж босгосон эсвэл модоор хийгээд металаар бүрж өндөрлөсөн тавцан мэт зүйл. Бурханд зориулж дээр нь тахил өргөдөг, утлага уугиулдаг. Асар болон сүмийн эхний тасалгаанд утлагын жижиг «алтан тахилын ширээ» байсан. Энэ ширээг модоор хийгээд алтаар бүржээ. Үүнээс том «хүрэл тахилын ширээ» асрын хашаанд байсан. Хуурамч бурхан шүтдэг хүмүүс ч тахилын ширээ хэрэглэдэг байжээ (Ег 39:38, 39; Х.дээ 6:20; Мт 5:23, 24; Лу 1:11; Үй 17:23).
Ташуур
Есүсийн үед ташуур нь олон зангилаатай эсвэл арьс махыг хэгз татдаг хурц метал, ясан үзүүртэй байжээ (Ёох 19:1).
Таяг
Тогтолцооны төгсгөлийн үе
Сатаны мэдэлд байдаг тогтолцоо сүйртэл үргэлжлэх хэсэг хугацаа бөгөөд Христийн ирчихээд байх үетэй давхцдаг. Тэнгэрийн элчүүд Есүсийн удирдлагаар «хорон хүмүүсийг шударга сайнаас нь тусгаарлаад» устгана (Мт 13:40–42, 49). Есүсийн шавь нар тэр «төгсгөлийн үе» хэзээ болохыг сонирхож байсан (Мт 24:3). Есүс тэр үеийг дуустал шавь нартайгаа байхаа тэнгэр лүү буцахаасаа өмнө амласан (Мт 28:20).
Торгон цэрэг
Ромын эзэн хааныг хамгаалах зорилгоор үүсгэн байгуулсан Ромын цэргийн бүлэг. Яваандаа эзэн хааныг дэмжих эсвэл хаан ширээнээс түлхэн унагах нөлөө бүхий улс төрийн хүчин болжээ (Флп 1:13).
Тослох
Еврей үг нь «шингэн юм түрхэх» гэсэн үндсэн утгатай. Хүнийг тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр томилсныг эсвэл ямар нэг юмыг тодорхой юманд зориулсныг бэлгэдэж тос асгадаг байсан. Грек Сударт «тослох» гэдэг үгээр Бурхан тэнгэрт амьдруулахаар сонгосон хүмүүстээ агуу хүчээ өгснийг хэлдэг (Ег 28:41; 1Са 16:13; Лу 4:18; Үй 10:38; 2Ко 1:21).
Тохой
Тулам
Туслах үйлчлэгч
Ихэнхдээ «үйлчлэгч» гэж орчуулдаг «диаконос» гэсэн грек үгийг ингэж буулгасан. Хурлын ахлагчдыг дэмжиж, тэдэнд тусалдаг хүнийг «туслах үйлчлэгч» гэдэг. Ийм завшаантай үүрэг биелүүлэхийн тулд Библид бичсэн шаардлагыг хангах ёстой (1Ти 3:8-10, 12).
Тэнгэрийн элч
«Малах» гэдэг еврей үг, «аггелос» гэдэг грек үгнээс үүссэн. Аль аль нь «элч» гэсэн утгатай ч мэдээ хүргэдэг тэнгэрийн бүтээлийг хэлэхдээ «тэнгэрийн элч» гэдэг (Эх 16:7; 32:3; Яак 2:25; Ил 22:8). Тэнгэрийн элчийг Бурхан хүн төрөлхтнийг бүтээхээсээ бүр өмнө бүтээжээ. Тэнгэрийн элч бол тэнгэрт байдаг үл үзэгдэх, хүчирхэг бүтээл юм. Тэднийг Библид бас «Бурхны хөвгүүд», «өглөөний одод», «үй олон тэнгэрийн элч» гэсэн байдаг (Иов 1:6; 38:7; Юуд 14). Бурхан тэнгэрийн элчүүдийг нэг бүрчлэн бүтээсэн бөгөөд тэд нөхөн үржих чадваргүй. Тэнгэрийн элчийн тоо зуун саяас илүү (Да 7:10). Библид бичсэнийг үзвэл тэнгэрийн элчүүд оноосон нэртэй, онцлог зан чанартай боловч өөрсдийгөө шүтүүлэхээс, нэрээ хэлэхээс ч татгалзсан байдаг (Эх 32:29; Лу 1:26; Ил 22:8, 9). Тэнгэрийн элчүүдийг тодорхой ангид хуваадаг. Еховагийн сэнтийн дэргэд үйлчлэх, үгийг нь дамжуулах, дэлхий дэх үйлчлэгчдэд нь туслах, Бурхны шүүх шийдвэрийг биелүүлэх, сайн мэдээ тунхаглах ажлыг дэмжих зэргээр янз бүрийн үүрэг даалгавар биелүүлдэг (Х.дэ 19:35; Ду 34:7; Мт 4:11; Лу 1:30, 31; Ил 5:11; 14:6). Ирээдүйд Хармагедон гэдэг дайны үед Есүсийг дэмжинэ (Ил 19:14, 15).
Тэнгэрийн элчүүдийн тэргүүн
Тэргүүн тахилч
Мосегийн хуулиар бол ард түмнийг төлөөлж Бурханд ханддаг, бусад тахилчийг удирддаг гол тахилч. Асар, хожим сүмийн Ариунаас ариун газар буюу дотоод тасалгаанд орох эрхтэй цорын ганц хүн. Жил бүр зөвхөн Эвлэрлүүллийн өдөр тэр тасалгаа руу ордог байсан. «Тэргүүн тахилч» гэдэг үг Есүс Христэд мөн хамаатай (Ле 16:2, 17; 21:10; Мт 26:3; Ев 4:14).
Тэрс явдал
Тэрэг
Тээрмийн чулуу
Тариа будааг талхалж гурил гаргаж авахад хэрэглэдэг, адилхан хэмжээтэй чулуун дээр тавьдаг дүгрэг чулуу. Доод талын чулууны голд байдаг гадас нь дээд чулууны тэнхлэг болдог. Библи бичигдэж байх үед ихэнх айл гар тээрэмтэй байсан бөгөөд эмэгтэйчүүд тээрэмддэг байжээ. Гар тээрэмгүй бол тухайн айл талхгүй болох байсан учир тээрмийг хурааж авах эсвэл дээд талын чулууг нь барьцаанд авахыг Мосегийн хуулиар хориглосон. Ижил бүтэцтэй том тээрмийг мал амьтан эргүүлдэг байжээ (Ху 24:6; Мр 9:42).
У
Ундаан өргөл
Утлага
Анхилуун үнэрт давирхай болон гаврын холимог. Шатахдаа удаан бөгөөд анхилуун үнэр ялгаруулдаг. Асар болон сүмд уугиулахаар дөрвөн тусгай үнэртнээр утлага найруулдаг байжээ. Уг утлагыг Ариун газар утлагын тахилын ширээн дээр өглөө орой уугиулдаг байсан. Мөн Эвлэрүүллийн өдөр Ариунаас ариун газар өргөдөг байжээ. Утлага нь Бурхны үнэнч үйлчлэгчдийн залбирлыг бэлгэддэг. Христийн дагалдагчид утлага уугиулах шаардлагагүй (Ег 30:34, 35; Ле 16:13; Ил 5:8).
Ууган
Уяман өвчин, уяман өвчтэй хүн
Ү
Үе, Тогтолцоо, Ертөнц
«Аион» гэдэг грек үгийг тодорхой нэг цаг үеийн онцлог, төлөв байдалд хамааруулж хэрэглэснийг ингэж хөрвүүлсэн. Библид «энэ ертөнц» гэдгээр дэлхий дахиныг хамарсан төлөв байдал, Бурхныг мэддэггүй хүмүүсийн амьдралын хэв маягийг хэлдэг (2Ти 4:10). Бурхан Хуулийн гэрээ байгуулж Израйлын буюу Иудейн гэгддэг үеийг эхлүүлсэн. Есүс Христийг амиа золиослоход Бурхан өөр нэг үеийг эхлүүлсэн бөгөөд энэ үе нь Христийн тослогдсон дагалдагчдын хуралд шууд хамаатай. Хуулийн гэрээний үед үлгэр загвар байсан зүйл бодит байдал болсон шинэ үе ийнхүү эхэлсэн. Олон тоогоор бичсэн бол өнгөрсөн болон ирээдүйн өөр өөр үе, тогтолцоо, ерөнхий төлөв байдлыг хэлдэг (Мт 24:3; Мр 4:19; Ро 12:2; 1Ко 10:11).
Үтрэм
Тариаг иш, аага хальснаас нь салгаж цайруулах газар. Модоор цохиж гар аргаар цэвэрлэдэг. Их хэмжээний тариаг тусгай хэрэгслээр цайруулдаг. Жишээлбэл, чулуун эсвэл төмөр шүдтэй чарга зэргийг амьтанд хөллөн, үтрэм дээр буулгасан түрүүн дээгүүр чирч, гишгүүлдэг. Аага хальсыг нь салхинд хийсгэх зорилгоор дугуй хэлбэртэй хавтгай чулууг гол төлөв өндөрлөг газар байрлуулдаг (Ле 26:5; Ис 41:15; Мт 3:12).
Үүрийн цолмон
Ф
Фараон
Фарисайчууд
МЭ I зууны үеийн иудейн шашны нэр нөлөө бүхий бүлэглэл. Тэд тахилчийн удмынх биш боловч Хуулийн заалт болгоныг чанд сахидаг, ам дамжиж ирсэн уламжлалыг Бурхны хууль шиг дээдэлдэг байв (Мт 23:23). Грекийн соёлын нөлөөнд автахыг эсэргүүцдэг бөгөөд Хууль болон уламжлалыг заадаг учир ард олны дунд их эрх мэдэлтэй байсан (Мт 23:2–6). Зарим фарисай Иудейн дээд шүүхийн гишүүн байв. Тэд Есүсийг Амралтын өдрийн хууль зөрчдөг, уламжлал баримталдаггүй, нүгэлтэн болон татвар хураагчидтай нийлдэг гэж буруутгадаг байсан. Зарим фарисай, тухайлбал, Тарсын Саул Христийн дагалдагч болсон (Мт 9:11; 12:14; Мр 7:5; Лу 6:2; Үй 26:5).
Х
Хадес
«Шеол» гэдэг еврей үгтэй ижил утгатай грек үг. Том үсгээр «Булш» гэж бичсэн нь хүн төрөлхтний нийтийн булшийг хэлсэн хэрэг. БУЛШ-ийг үзнэ үү.
Халдейчууд
Тигр болон Евфрат мөрний адагт суудаг хүмүүс. Эрт цагт халдейчуудын хамгийн гол хот нь Абрахамын төрсөн нутаг, Ур хот байсан (Үй 7:4).
Хараал, хараах
Ямар нэг юмыг, хэн нэгнийг сүрдүүлэх, муу муухай болтугай гэж муушаах. Хараахыг уурлан хилэгнэхтэй эсвэл хараалын үгтэй андуурч болохгүй. Муу юм болохыг урьдчилан хэлсэн үг, тунхаглалыг ихэвчлэн хараал гэдэг. Харин Бурхны эсвэл төлөөлөгчийнх нь хараал зөгнөлийн утгатай бөгөөд заавал биелдэг (Эх 12:3; То 22:12; Мр 11:21; Ро 12:14; Гал 3:10).
Хармагедон
«Мегиддо уул» гэсэн утгатай «Хар Мегиддон» гэдэг еврей үгнээс үүссэн. Энэ үг нь «Төгс хүчит Бурхны агуу өдөр болох дайн»-тай холбоотой. Энэ дайны үеэр дэлхийн «хаад» Еховатай тулалдахаар цуглах ажээ (Ил 16:14, 16; 19:11–21). АГУУ ИХ ГАМШИГ-ийг үзнэ үү.
Харуул
Хашаа
Хермес
Грекийн бурхан, Зевсийн хүү. Хермес бурхныг бурхдын элч, уран цэцэн үгтэй бурхан гэж үздэг Лустра хотын хүмүүс Паулыг Хермес гэж ташаа боджээ (Үй 14:12).
Херод
Ромын томилолтоор иудейчүүдийг үе уламжлан захирсан захирагчдын овог нэр. Эхнийх нь Их Херод буюу Иерусалимын сүмийг сэргээн барьснаараа алдартай, Есүсийг хөнөөхийн тулд хүүхдүүдийг хоморголон устгаснаараа зартай нэгэн (Мт 2:16; Лу 1:5). Херод Архел Херод Антийп хоёр бол Их Херодын хөвгүүд бөгөөд эцгийнхээ эзэмшлийн тодорхой хэсгийг захирахаар томилогджээ (Мт 2:22). Антийп бол Христийг гурван жил хагасын хугацаанд үйлчлэх үеэс «Үйлс» номын 12-р бүлэгт тэмдэглэсэн үйл явдал өрнөх үед захирч байсан «хаан» буюу тетрарх юм (Мр 6:14–17; Лу 3:1, 19, 20; 13:31, 32; 23:6–15; Үй 4:27; 13:1). Үүний дараа І Херод Агрийп буюу Их Херодын ач хүү хэсэг зуур захираад Бурхны тэнгэрийн элчид хөнөөгддөг (Үй 12:1–6, 18–23). Түүний хүү ІІ Херод Агрийп хаан болж, иудейчүүдийг Ромын эсрэг босох хүртэл захирсан (Үй 23:35; 25:13, 22–27; 26:1, 2, 19–32).
Херодын талынхан
Ромын захиргааны дор Херодынхны баримталж байсан улс төрийн бодлогыг дэмждэг, үндсэрхэг үзэлтэй хүмүүс. Садукайчуудын зарим нь энэ талыг дэмждэг байсан бололтой. Херодын талынхан фарисайчуудтай нийлж Есүсийг эсэргүүцсэн (Мр 3:6).
Херуб
Хивэг
Хиссоп
Мөчир, навч бүхий ургамал. Ариусгах ёслолын үеэр цус, ус цацахын тулд хэрэглэдэг байсан. Библид гардаг грек болон еврей үгээр хэдэн зүйлийн ургамлыг хэлдэг бололтой. Ёохан 19:29-д дурдсан «хиссоп» нь тодорхой нэг зүйлийнх буюу өндөр ургадаг хиссоп бололтой. Учир нь дарсанд дүрсэн далайн хөвөнг мөчирт нь торгоож байгаад Есүсийн аманд хүргэхээр урт байжээ (Ег 12:22; Ду 51:7).
Хорон муу нэгэн
Хөвч таслах
Хөрөнгө
Хөшиг
Христ
Христийг эсэргүүцэгч
Ингэж орчуулсан грек үг хоёр утгатай. Христийг эсэргүүцдэг, Христийн эсрэг юмыг хэлдэг. Бас хуурамч Христийг, Христийн оронд гарч ирсэн нэгнийг хэлж болох юм. Христийг төлөөлдөг гэх эсвэл өөрийгөө Мессиа гэж худал мэдэгддэг эсвэл Христ болон шавь нарыг нь эсэргүүцдэг бүх хүн, байгууллага, бүлгийг Христийг эсэргүүцэгч гэх нь зүйд нийцдэг (1Ёо 2:22).
Христийн дагалдагч
Хуйлмал ном
Урт илгэн цаас эсвэл папирус зэргийн нэг талд бичиж, ихэвчлэн модонд ороосон байдаг. Библи бичигдэж байх үед түгээмэл хэрэглэдэг байсан номын хэлбэр. Бурхны Үгийг бичсэн хуйлмал номыг хуулан бичдэг байжээ (Лу 4:17–20; 2Ти 4:13).
Хулс
Хураамж
Хурал
Хуулийн багш
Еврей Судрыг хуулан бичигч (Езр 7:6). Есүсийг дэлхийд байхад Хууль судалдаг байсан бүлэг хүнийг хэлдэг байв. Тэд Есүсийг эсэргүүцдэг байсан (Мр 12:38, 39; 14:1).
Хууль
Хуяг дуулга
Цэргүүд биеэ хамгаалан өмсдөг хувцас. Дуулга, хуяг, бүс, шилбэний хамгаалалт, бамбай ордог (1Са 31:9; Эф 6:13–17).
Хүний хүү
Энэ үг хэллэг сайн мэдээний дөрвөн номонд 80 удаа гардаг. Есүс Христ хүн дүртэй болж хувирсан үл үзэгдэх бүтээл биш, харин хүнээс төрсөн махан биетэй хүн байсныг гэдгийг онцолдог. Түүнчлэн Даниел 7:13, 14-т байдаг зөгнөлийг Есүс биелүүлнэ гэдгийг харуулдаг. Еврей Сударт Езекиел Даниел хоёрыг «хүний хүү» гэсэн нь тэд бол төгс бус хүн, харин тэдний хүргэсэн мэдээний эх үүсвэр нь Төгс Бурхан гэдгийг онцолдог (Езе 3:17; Да 8:17; Мт 19:28; 20:28).
Хүч
«Руах» гэдэг еврей үг, «пневма» гэдэг грек үгийг ихэвчлэн «хүч» гэж орчуулдаг. Энэ хоёр үг олон утга агуулдаг бөгөөд үл үзэгдэх юмыг, нөлөөлдөг хүчийг хэлдэг. Еврей грек энэ хоёр үгийг дараах зүйлд хамааруулдаг: 1) салхи 2) хүн амьтныг амьд байлгадаг хүч 3) хүний үг яриа, үйл хэрэгт нөлөөлдөг, бэлгэдлийн зүрхнээс гардаг өдөөх хүч 4) үл үзэгдэх эх сурвалжаас гарсан мэдээ 5) үл үзэгдэх бодгаль 6) Бурхны агуу хүч (Ег 35:21; Ду 104:29; Мт 12:43; Лу 11:13). Монгол хэлээрх зарим Библид «сүнс» гэж орчуулдаг ч энэ нь Библийн эх бичигт хэрэглэсэн үгийн утгатай тохирдоггүй.
Ц
Царцаа
Цезарь
Уг нь, Ромын нэг гэр бүлийн овог нэр боловч хожим Ромын эзэн хаадын цол болсон. Ромын эзэн хаадаас Август Тибер Клауд гурвыг нэрээр нь бичсэн. Харин Нероныг нэрээр нь дурдаагүй ч түүний талаар «Цезарь» гэдэг үгээр бичсэн. Грек Сударт төр засгийн эрх мэдлийг «Цезарь» гэдэг үгээр хэлжээ (Мр 12:17; Үй 25:12).
Цэвэр
Ч
Чөтгөр
Хүч чадлаар хүнээс давуу, үл үзэгдэх, хорон муу бүтээлүүд. Тэднийг Эхлэл 6:2-т «Бурханы хөвгүүд», Юуда 6-д «тэнгэрийн элчүүд» гэжээ. Бурхан тэднийг хорон муу болгож бүтээгээгүй. Энэ тэнгэрийн элчүүд Ноагийн үед Бурханд дуулгаваргүй болсон бөгөөд Ехова Бурханд тэрсэлсэн Сатантай нийлж, Бурхны дайсан болсон (Ху 32:17; Лу 8:30; Үй 16:16; Яак 2:19).
Ш
Шатаалт тахил
Шилбүүр
Мал амьтныг туухад зориулсан нэг үзүүртээ хурц төмөр бүхий урт саваа. Сонссон хүнд ажил хэрэг болгох хүсэл төрүүлдэг мэргэн хүний зөвлөгөөг шилбүүртэй зүйрлэдэг. Бухыг шилбүүрдэхэд эсэргүүцэж, хайрч тангараад гэмтдэгээс улбаалан «шилбүүр өшиглөх» гэдэг хэллэг гарчээ (Үй 26:14; Шү 3:31).
Шинж тэмдэг, үзэгдэл
Шинэ сар
Шинэтгэн ариусгасны баяр
Сүмийг Антиох Епифан бузарласны дараа ариусгасан бөгөөд үүнийг жил бүр дурсдаг. Энэ баярыг Хислев сарын 25-наас эхэлж найман хоног тэмдэглэдэг байсан (Ёох 10:22).
Шодох
Шон
Гэмт хэрэгтнийг өлгөдөг мод. Зарим үндэстнүүд гэмтнийг шонд өлгөж цаазлах юм уу цогцсыг нь өлгөдөг байсан нь шившиг болгох, бусдад сануулга болгох зорилготой байв. Зэрлэг балмад дайн тулаанаараа алдартай ассиричууд олзолсон хүнийг хурц үзүүртэй шонд өлгөдөг байсан. Ингэхдээ хэвлий болон чээжийг хурц үзүүрээр нь хатгадаг байжээ. Харин Иудейчүүдийн хуульд, Бурхныг доромжилсон, шүтээн шүтсэн гэх мэтийн туйлын ноцтой хэрэг хийсэн гэмтнийг эхлээд чулуу нүүлгэх юм уу өөр аргаар цаазласны дараа цогцсыг нь шонд юм уу ургаа модонд өлгөж бусдад сануулга болгодог байжээ (Ху 21:22, 23; 2Са 21:6, 9). Ромчууд заримдаа гэмтнийг шонд хүлдэг байв. Шонд хүлүүлсэн ялтан хэд хоног наранд цохиулж, өлсөж цанган, зовж тарчилж байгаад амьсгал хураадаг байжээ. Зарим тохиолдолд Есүсийг цаазалсан шиг гар хөлийг нь шонд хадаж цаазалдаг байв (Лу 24:20; Ёох 19:14–16; 20:25; Үй 2:23, 36). ТАРЧЛААХ ШОН-г үзнэ үү.
Шударга, шударга сайн
Шүтээн, шүтээн шүтэх
Шүүх өдөр
Хэсэг бүлэг хүн, үндэстнүүд эсвэл хүн төрөлхтөн Бурханд тайлагнах тодорхой өдөр эсвэл үе. Үхлийн ял авсан хүмүүсийн ялыг гүйцэтгэх, эсвэл зарим хүний хувьд аврагдаж мөнх амьтай болох боломжтой үе байж болох юм. Есүс болон элч нар нь ирээдүйд болох «Шүүх өдөр» нь амьд хүмүүст хамаатайгаас гадна нас барсан хүмүүст ч хамаатайг онцолсон (Мт 12:36).
Шүүх сэнтий, шүүгчийн суудал
Э
Эвлэрүүллийн өдөр
Израйлчууд ариун гэж үздэг өдрүүдийн хамгийн чухал нь. Бас Ём Киппүр гэдэг. («Юмаар бүтээх өдөр» гэсэн утгатай «ём хаккиппурим» гэдэг еврей үгнээс үүссэн). Етаним сарын 10-нд тэмдэглэдэг байсан. Тэргүүн тахилч жил бүрийн энэ өдөр л өөрийнхөө, бусад левичүүдийн, ард олны нүглийн төлөө тахилын цусыг өргөхөөр асрын Ариунаас ариун газар ордог байв. Эдгээр тахил нь хүн төрөлхтний нүглийг бүрмөсөн цайруулж, Еховатай эвлэрэх боломж олгох Есүсийн золиосыг бэлгэдэж байсан. Бас ариун цугларалт гэдэг энэ өдөр мацаг барьдаг байв. Энэ нь амралтын өдөр буюу өдөр тутмын ажил хийдэггүй өдөр байв (Ле 23:27, 28; Үй 27:9; Кол 1:20; Ев 9:12).
Эвлэрүүлэх таг
Гэрээний авдрын таг. Тэргүүн тахилч Эвлэрүүллийн өдөр энэ авдрын өмнө зогсоод нүглийн төлөө тахилын цусыг цацдаг байв. Энэ еврей үг нь «(нүглийг) далдлах» эсвэл «(нүглийг) арчих» гэсэн утгатай үйл үгнээс гаралтай. Хоёр үзүүртээ нэг нэг херуб бүхий цул алтан таг. Заримдаа зүгээр л «таг» гэх нь бий (Ег 25:17–22; Ш.дээ 28:11; Ев 9:5).
Эвэр
Эвэр (тахилын ширээний)
Эзний оройн зоог
Христийн бие болон цусыг бэлгэддэг исгээгүй талх идэж, дарс уун Есүсийн үхлийг дурсах зоог. Судрын дагуу Христийн дагалдагчид үхлийг нь дурсах тушаалтай. Үүнийг бас «Дурсах цуглаан» гэдэг (1Ко 11:20, 23-26).
Элч
Эпикурчууд
Грекийн гүн ухаантан Эпикурын (МЭӨ 341–270) дагалдагчид. Амьдралын гол зорилго бол хувь хүн таашаал эдлэх явдал гэсэн сургаалыг голлон номлодог байсан (Үй 17:18).
Эрх чөлөөт хүн, эрх чөлөөтэй болсон хүн
Ромын засаглалын үед эрх чөлөөт хүн гэж төрөхөөсөө эрх чөлөөтэй, иргэний бүх эрхийг эдэлдэг хүнийг хэлдэг. Эрх чөлөөтэй болсон хүн гэж боолчлолоос чөлөөлөгдсөн хүнийг хэлдэг. Албан ёсоор чөлөөлөгдсөн хүн Ромын иргэний эрх эдэлдэг ч төрийн албанд зүтгэх эрхгүй байсан. Албан бусаар чөлөөлөгдсөн бол боолчлолоос чөлөөлөгддөг ч иргэний бүх эрхийг эдэлдэггүй байсан (1Ко 7:22).
Эрээ цээргүй хэрэг
«Аселгея» гэдэг грек үгнээс гаралтай нэр томъёо. Бурхны хуулийг ноцтой зөрчсөн үйлдлийг хэлдэг бөгөөд ичиж зовохгүй, ямар ч хүндэтгэлгүй сэдэл хандлагаар хийхийг хэлдэг. Ийм сэдэл хандлага нь эрх мэдэл, хууль, хэм хэмжээг үл тоомсорлох хүндэтгэлгүй хандлагыг ил тод харуулахыг хэлдэг. Энэ хэллэгээр ноцтой биш алдаа зөрчлийг хэлдэггүй (Гал 5:19; 2Пе 2:7).
Этиоп
Египетээс өмнө зүг буюу орчин үеийн Египетийн өмнөд хэсэг болон орчин үеийн Суданы хойд хагасыг хамарсан нутагт сууж байсан эртний үндэстэн (Үй 8:27).
Эцсийн өдрүүд
Энэ үг болон Библийн зөгнөлд гардаг «хожмын өдрүүд» гэх зэргийн төстэй үг хэллэгээр түүхэн үйл явдлын оргил үеийг хэлдэг (Езе 38:16; Да 10:14; Үй 2:17). Тухайн зөгнөлөөс хамааран хэдхэн жил эсвэл олон жил үргэлжилж болох юм. Библид энэ үг хэллэгийг гол нь Есүс үл үзэгдэх байдлаар ирчихээд байгаа үетэй давхцах энэ тогтолцооны «эцсийн өдрүүдэд» хамааруулж бичсэн (2Ти 3:1; Яак 5:3; 2Пе 3:3).
Я
Янхан
Ихэвчлэн үнэ хэлэлцэн ханиасаа өөр хүнтэй бэлгийн харьцаанд ордог хүн. («Янхан» гэж орчуулдаг «порне» гэдэг грек үгийн язгуур нь «зарах» гэсэн үгнээс гаралтэй). Ихэвчлэн эмэгтэй хүнийг хэлдэг боловч Библид янхан эрчүүдийн тухай гардаг. Янхандахыг Мосегийн хуулиар хориглосон байдаг бөгөөд янхны олсон мөнгийг Еховагийн сүмд өргөхийг хориглодог байжээ. Харин хуурамч шашны сүмүүд янхан ажиллуулж, орлогын эх үүсвэр болгодог байжээ (Ху 23:17, 18; Х.дээ 14:24) Түүнчлэн Библид энэ үгийг бэлгэдлийн утгаар хэрэглэдэг. Өөрийгөө Бурхан шүтдэг гэж ярьдаг боловч ямар нэг байдлаар хуурамч шүтээн шүтдэг хүн, үндэстэн, байгууллагыг хэлдэг. Жишээлбэл «Агуу их Вавилон» гэгддэг шашны байгууллагыг «Илчлэл» номонд янхан гэж бичсэн. Энэ эмэгтэй эрх мэдэл, эд хөрөнгөний төлөө дэлхийн улс үндэстнүүдийн захирагчидтай нөхцдөг учраас янхан гэгджээ (Ил 17:1–5; 18:3; Ш.дээ 5:25).