-
Өнөөгийн түгшүүртэй цагт Бурхантай хамт явагтунХаруулын цамхаг—2005 | 9/1
-
-
10, 11. а) Адам Ева хоёрын самуун явдлын дараа ёс бус байдал хэрхэн тархсан бэ? б) Енох юу гэж зөгнөж байсан бэ? Хүмүүс үгийг нь яаж хүлээж авсан бэ?
10 Адамыг нүгэл үйлдсэнээс хойш хүн төрөлхтөн ямар хурдан завхарсныг саная. Адамын ууган хүү Каин төрсөн дүү Абелыгаа хөнөөж, анхны алуурчин болсон тухай Библид тэмдэглэжээ (Эхлэл 4:8–10). Абелыг харамсалтайгаар амиа алдсаны дараа Адам Ева хоёр дахин нэг хүүтэй болж, Сет гэж нэрлэдэг. Түүний тухай: «Сет бас нэг хүүтэй болж, түүнийг Енош гэж нэрлэв. Тэр цагаас эхлэн хүмүүс ЭЗЭНий нэрийг дуудах болжээ» гэж бичсэн байдаг (Эхлэл 4:25, 26). Гэвч харамсалтай нь, хүмүүс Еховагийн нэрийг тэрслүү байдлаар дуудах болжээ.b Еношийг төрснөөс хойш олон жилийн дараа Каины удмын Ламех өөрийг нь шархдуулсан нэгэн залууг алсан тухайгаа өгүүлсэн дууг хоёр эхнэртээ зориулж зохиожээ. Тэрбээр дуундаа: «Каины төлөө ноогдох ял шийтгэл долоо дахин илүү их бол, Ламехын төлөө ноогдох ял шийтгэл далан долоо дахин илүү их байх болно» хэмээсэн байдаг (Эхлэл 4:10, 19, 23, 24).
-
-
Өнөөгийн түгшүүртэй цагт Бурхантай хамт явагтунХаруулын цамхаг—2005 | 9/1
-
-
b Еношоос өмнө Еховагийн Адамтай ярилцаж байсан, Абел Бурханд тааламжит тахил өргөсөн, Каиныг уурын мунхгаар хүний амь хөнөөхөөс өмнө Бурхан түүнтэй ярилцаж байсан зэргийг үзвэл хүмүүс «ЭЗЭНий нэрээр дуудах болжээ» гэдэг нь цэвэр шүтлэгийн дагуу биш, өмнө нь байгаагүй буруу аргаар дууддаг болсон хэрэг ажээ.
-