САНАЖ БАЙНА УУ?
Та «Харуулын цамхаг» сэтгүүлийн сүүлийн дугааруудыг анхааралтай уншсан уу? Дараах асуултад хариулж чадах эсэхээ шалгаарай.
Дээгүүр өнгөрөх баярын хургыг нисан сарын 14-ний яг хэдийд нядалдаг байсан бэ?
«Нар шингэх үед» гэж Библид бичсэн байдаг. Тэгэхлээр хургыг нисан сарын 14-н эхэлж байхад буюу нар жаргасны дараа, гэхдээ гэгээ тасраагүй байхад нядлах ёстой байв (Ег. 12:6).—12/15, хуудас 18, 19.
Өсвөр насны хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх гол зорилго юу вэ?
Өсвөр насны хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх гол зорилго нь хариуцлагатай хүн болгож, биеэ дааж амьдрахад нь туслах явдал юм (Эх. 2:24).—1–3 сар, хуудас 9.
Ямар өвчин үгүй болох вэ? (Илч. 21:4)
Ямар өвчин үгүй болох вэ? Өнөө үед олон сая хүнийг зовоодог, нүгэл болон төгс бусаас үүдэлтэй бие, сэтгэлийн бүх өвчин үгүй болно.—1–3 сар, хуудас 11.
«Таны хаанчлал ирэх болтугай» гэж залбирдаг маань ямар учиртай вэ? (Мат. 6:10)
Есүс болон түүнтэй хамт тэнгэрээс захирах хүмүүс засгийн газруудыг устгаасай, Хаанчлалыг эсэргүүцдэг бүхнийг газрын хөрснөөс арчаасай хэмээн Бурхнаас гуйж байна гэсэн үг. Энэ үйл явдал болоход Даниел 2:44-т бичсэн зөгнөл биелнэ. Тэнд Бурхны Хаанчлал «тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөнө» гэж байдаг. Хаанчлалыг эсэргүүцдэг засгийн газрууд устгагдах ажээ (Илч. 6:1, 2; 13:1–18; 19:11–21).—1/15, хуудас 16.
Охид хөвгүүд зөв шийдвэр гаргахын тулд Библийн ямар гурван зарчмыг баримтлах хэрэгтэй вэ?
1) Эхлээд Бурхны Хаанчлал болон түүний зөвт байдлыг хайх (Мат. 6:19–34); 2) Бусдад үйлчилж жинхэнэ ёсоор жаргалтай амьдрах (Үйлс 20:35); 3) Залуу насандаа Еховад үйлчлэх (Ном. 12:1).—1/15, хуудас 19, 20.
«Хурганы хурим» хэзээ болох вэ? (Илч. 19:7)
Хаан Есүс Христ дайснаа дарсныхаа дараа хуримлана. Өөрөөр хэлбэл Агуу их Вавилон устгагдаж Хармагедон дууссаны дараа «Хурганы хурим» болно.—2/15, хуудас 10.
I зууны иудейчүүд Мессиаг «хүлээж» байсны учир юу вэ? (Лук 3:15)
Есүсийн үед амьдарч байсан хүмүүс Мессиагийн тухай Даниелын зөгнөлийг зөв ойлгодог байсан эсэх нь тодорхойгүй (Дан. 9:24–27). Гэхдээ хоньчид тэнгэр элчээс сонссон мэдээгээ тэдэнд дамжуулсан байж болох юм. Эсвэл зөнч Анна бяцхан Есүсийг хараад юу гэж хэлснийг тэд сонссон биз ээ. Бас зурхайчид «саяхан мэндэлсэн иудейчүүдийн Хааныг» сураглаж ирсэн (Мат. 2:1, 2). Христийг удахгүй ирнэ гэдгийг Баптисм хүртээгч Иохан ч хэлсэн байдаг.—2/15, хуудас 26, 27.
Хэлсэндээ хүрдэг байхын тулд яах хэрэгтэй вэ? (2 Кор. 1:18)
Гэнэтийн явдлаас болоод ч юм уу аргагүйн эрхэнд амласнаасаа буцах тохиолдол гарч болох юм. Гэхдээ нэгэнт амласан бол түүнийгээ биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийх учиртай.—3/15, хуудас 32.
Христиан хүн гэр бүлээ орхиод мөнгө олохоор гадаад руу явбал урьдчилан тооцоолоогүй ямар үр дагавар амсах вэ?
Эцэг эх нь хамт амьдардаггүй бол хүүхдүүд сэтгэл санаа, ёс суртахууны хувьд хохирол амсана. Тэд эцэг эхдээ уурладаг болж болох юм. Нөхөр эхнэр хоёр бие биеэсээ хол байх нь завхайралд хүргэх аюултай.—4/15, хуудас 19, 20.
Нас барагсад амилна гэдэгт элч нар яагаад итгэж байсан бэ?
Нэгдүгээрт, тэд Багшийнхаа амилсныг нүдээрээ үзсэн. Амилсан Есүсийг элч нар болон «таван зуу гаруй ах дүү» харсан тухай Библид байдаг (1 Кор. 15:6). Хоёрдугаарт, Багш нь нас барсан хүнийг амилуулж байхыг элч нар доод тал нь гурван удаа харсан (Лук 7:11–17; 8:49–56; Иох. 11:1–44).—4–6 сар, хуудас 14.
Дэлгэрүүлэх ажилд оролцохдоо ямар асуултуудыг бодож явах хэрэгтэй вэ?
Би хэнд, хаана дэлгэрүүлж байгаа билээ? Хэзээ, яаж дэлгэрүүлэх ёстой билээ?—5/15, хуудас 12-15.