ХИЧЭЭЛ 14
Бурханд ямар шүтлэг таалагддаг вэ?
Ихэнх шашин Бурханд таалагддаггүй гэж өмнөх хичээлээр үзсэн. Гэхдээ бид Бурхнаа зөв шүтэж түүнийг баярлуулах боломжтой. Тэгвэл Бурханд ямар «шүтлэг» таалагддаг вэ? (Яаков 1:27). Библид юу гэж байдгийг авч үзье.
1. Бидний шүтлэг юунд үндэслэх ёстой вэ?
Шүтлэг маань Библид үндэслэх ёстой. Есүс: «Таны үг бол үнэн» гэж Еховад хэлж байсан (Ёохан 17:17). Шашнууд Бурхны Үгэнд байдаг үнэнийг үл тоомсорлодог. Оронд нь хүний зохиосон сургаал, ёс заншлыг заадаг. Ехова Бурхан тушаалуудыг нь сахидаггүй хүмүүсийг сайшаадаггүй (Марк 7:9-ийг уншина уу). Харин Библид бичигдсэний дагуу өөрийг нь шүтэж, заавар зөвлөгөөг нь дагавал баярлана.
2. Еховаг яаж шүтэх ёстой вэ?
Ехова бидний Бүтээгч учраас зөвхөн түүнд үнэнч байх ёстой (Илчлэл 4:11). Өөрөөр хэлбэл ганцхан Еховаг хайрлаж, шүтэх ёстой гэсэн үг. Ямар ч бурхан шүтээн, хөрөг дүрсэнд мөргөх ёсгүй (Исаиа 42:8-ыг уншина уу).
Бидний шүтлэг Еховад «тааламжтай, ... ариун» байх ёстой (Ром 12:1). Үүний тулд бид Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг сахиж амьдрах хэрэгтэй. Жишээлбэл Еховаг хайрладаг хүмүүс гэрлэлтийн талаарх хуулийг нь сахидаг. Бас тамхи татах, мансууруулах бодис хэрэглэх зэрэг хорт зуршлаас хол байж, согтууруулах ундааг хэтрүүлж хэрэглэдэггүй.a
3. Еховаг яагаад итгэл нэгтнүүдтэйгээ хамт шүтэх ёстой вэ?
Долоо хоног бүрийн цуглаан дээр Еховаг хурлаараа магтах боломж олддог (Дуулал 111:1, 2). Жишээлбэл Еховаг магтаж дуу дуулдаг (Дуулал 104:33-ыг уншина уу). Ехова бидэнд хайртай учраас ач тус хүртээсэй гэсэндээ цуглаандаа урьдаг. Үүрд мөнх жаргалтай амьдрахад тустай бүхнийг бид цуглаанаас мэдэж авдаг. Цуглаан дээр бусдыгаа урамшуулахаас гадна өөрсдөө урамшин зоригждог билээ.
УХАЖ ОЙЛГОЁ
Шүтээн шүтэхийг Ехова яагаад сайшаадаггүй вэ? Бурхныг магтан алдаршуулах ямар чухал аргууд байдаг вэ? Хариуг нь мэдэж аваарай.
4. Бид шүтээн шүтэх ёсгүй
Шүтээн шүтэхийг Бурхан таалдаггүй гэж яагаад хэлж болох вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Эрт цагт Еховагийн ард түмэн өөрийг нь шүтэж байна гээд шүтээнд мөргөхөд Еховад ямар санагдсан бэ?
Зарим хүн Бурхантай дотносохын тулд шүтээн шүтдэг. Гэхдээ тэд Бурхантай үнэхээр дотносдог уу эсвэл хөндийрдөг үү? Египетээс гарсан нь 20:4–6; Дуулал 106:35, 36-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Хүмүүсийг ямар бурхан шүтээнд мөргөхийг та харсан бэ?
Шүтээн шүтэх нь Еховад ямар санагддаг вэ?
Шүтээн шүтэхийг та юу гэж үздэг вэ?
5. Зөвхөн Еховаг шүтвэл эрх чөлөөтэй болдог
Еховаг таалалд нь нийцүүлэн шүтвэл мухар сүсэг, хуурамч сургаал зэргээс хэрхэн чөлөөлөгддөгийг ВИДЕОНООС хамт үзээрэй.
Дуулал 91:14-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Бид Еховаг хайрладгаа баталж зөвхөн түүнийг шүтвэл Ехова яана гэж амласан бэ?
6. Бид цуглаан дээр Еховаг шүтдэг
Бид цуглаан дээр дуу дуулж, хариулснаараа Еховаг магтаж, нэг нэгнээ урамшуулдаг. Дуулал 22:22-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Цуглаан дээр хүмүүсийн хариулахыг сонсоод танд ямар санагдсан бэ?
Та бэлдэж байгаад цуглаан дээр хариулмаар байна уу?
7. Сурсан мэдсэнээ бусадтай хуваалцахад Ехова баярладаг
Библийн үнэнийг бусадтай хуваалцах олон арга бий. Дуулал 9:1; 34:1-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Та Библиэс мэдэж авсан юмныхаа алийг нь хүнд ярьж өгмөөр байна вэ?
ЗАРИМ ХҮН: «Бурхныг өөрийнхөөрөө шүтэж болно» гэдэг.
Та юу гэж бодож байна вэ?
ДҮГНЭЛТ
Бүтээгч маань биднийг зөвхөн өөрийг нь шүтэж, цуглаан дээр магтаж, сурч мэдсэнээ бусадтай хуваалцахад баярладаг.
Давтах асуулт
Бурханд ямар шүтлэг таалагддагийг хаанаас мэдэх вэ?
Яагаад зөвхөн Еховаг шүтэх ёстой вэ?
Бурхныг яагаад таалалд нь нийцүүлэхийг хүсдэг хүмүүстэй хамт шүтэх ёстой вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Цуглаан дээр хариулахад тус болох хэдэн зөвлөгөөг уншаарай.
«Цуглаан дээр Еховаг магтацгаая» («Харуулын цамхаг», 2019 оны 1-р сар)
Цуглаанд явах амаргүй байсан нэг залуу цуглаанд суугаад ямар ач тус хүртсэнийг үзээрэй.
Олон хүн загалмайг Христийн шашны гол бэлгэ тэмдэг гэж боддог. Тэгвэл Бурхныг шүтэхдээ загалмай хэрэглэх нь зөв үү?
«Та нар Бурхныг шүтэхдээ яагаад загалмайг хэрэглэдэггүй вэ?» (Веб өгүүлэл)
a Эдгээр сэдвийг дараа дэлгэрэнгүй үзнэ.