-
Зөвт хүмүүс нар мэт гийх болноХаруулын цамхаг–2010 | 3 сарын 15
-
-
5. Сургаалт зүйрлэлд гардаг дайсан хэн бэ? Зэрлэг өвсөөр хэнийг дүрсэлсэн бэ?
5 Дайсан гэж хэн бэ? Зэрлэг өвс юуг бэлгэддэг вэ? Есүс: «Дайсан нь диавол» гэж хэлсэн. Зэрлэг өвсөөр «хорон нэгний хөвгүүд»-ийг дүрсэлсэн аж (Мат. 13:25, 38, 39). Есүсийн ярьсан зэрлэг өвс гэдэг нь өлөн цагаан гэдэг хортой ургамал байсан бололтой. Энэ ургамал дөнгөж ургаж эхлэхдээ буудайнаас ялгарах юмгүй харагддаг байна. Өөрсдийгөө Хаанчлалын хөвгүүд гэж хэлдэг хэр нь жинхэнэ үр жимс гаргадаггүй дуураймал христиануудыг ямар оновчтой дүрслээ вэ! Эдгээр хоёр нүүрт христианууд өөрсдийгөө Христийн дагалдагч гэдэг боловч үнэн чанартаа Сатан Диаволын «үрийн» хэсэг юм(Эх. 3:15, ШЕ).
-
-
Зөвт хүмүүс нар мэт гийх болноХаруулын цамхаг–2010 | 3 сарын 15
-
-
7. Зарим буудай зэрлэг өвс болсон уу? Тайлбарлана уу.
7 Есүс буудайг зэрлэг өвс болно гэж хэлээгүй, харин зэрлэг өвс буудайн дунд таригдсан тухай ярьсан. Тиймээс энэ сургаалт зүйрлэлд үнэний замыг орхисон жинхэнэ христиануудын тухай өгүүлээгүй. Харин Сатан христиан хурлыг завхруулахын тулд хорон муу хүмүүсийг дотор нь зориуд оруулахыг оролддогийг дүрсэлжээ. Сүүлчийн элч Иоханыг өндөр настай байхад энэхүү тэрс явдал бүр илэрхий болжээ(2 Петр 2:1–3; 1 Иох. 2:18).
-
-
Зөвт хүмүүс нар мэт гийх болноХаруулын цамхаг–2010 | 3 сарын 15
-
-
Удаан хүлээсэн ургац хураах цаг
10, 11. а) Ургац хураах цаг хэзээ вэ? б) Бэлгэдлийн буудай Еховагийн амбаарт хэрхэн орж байгаа вэ?
10 Есүс: «Ургац хураах цаг нь энэ үеийн төгсгөл, тариа хадагсад нь тэнгэр элч нар юм» гэж хэлсэн (Мат. 13:39). Ёс бус энэ ертөнцийн эцсийн өдрүүдэд ялгах ажил өрнөж байгаа бөгөөд Хаанчлалын хөвгүүдийг цуглуулж, зэрлэг өвснөөс ялган тусгаарлаж байна. Энэ тухай элч Петр: «Шүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайн мэдээг дагадаггүй хүмүүсийн төгсгөл юу болох вэ?» гэжээ(1 Петр 4:17).
11 «Үеийн төгсгөл» буюу эцсийн өдрүүд эхэлсний дараахан өөрсдийгөө жинхэнэ христианууд гэдэг хүмүүсийг үнэхээр «хаанчлалын хөвгүүд» үү, эсвэл «хорон нэгний хөвгүүд» үү гэдгийг шүүх ажиллагаа эхэлсэн. Ургац хураах цаг эхлэхэд «эхлээд» Агуу Вавилон унасан бөгөөд дараа нь Хаанчлалын хөвгүүдийг цуглуулсан (Мат. 13:30). Тэгвэл бэлгэдлийн буудайг Еховагийн амбаарт хэрхэн хийж байгаа вэ? Буудай шиг хүмүүс дахин сэргээсэн христиан хуралд нэгдэж, Бурхны таалалд багтан, хамгаалагдах юм уу тэнгэрийн шагналаа авдаг нь тэднийг Еховагийн амбаарт хийж байгаа хэрэг юм.
12. Ургац хураалт хэр удаан үргэлжлэх вэ?
12 Шүүлт хэр удаан үргэлжлэх вэ? Есүс хэсэг хугацаагаар үргэлжилдэг ургац хураах «цаг»-ийн тухай ярьсан (Илч. 14:15, 16). Тослогдсон хүн нэг бүрийг шүүх ажиллагаа төгсгөлийн цагт болох бөгөөд тэднийг тамгалж дуустал үргэлжлэх аж (Илч. 7:1–4).
-