-
Аль нь үр дүнтэй болохыг та нар мэдэхгүй!Харуулын цамхаг–2008 | 7 сарын 15
-
-
Загасны тор
15, 16. а) Загасны торны тухай ёгт үлгэрийг товч хэлнэ үү. б) Тор юуг төлөөлдөг вэ? Энэ ёгт үлгэрт Хаанчлалын өсөлтийн чухам юуг онцолсон бэ?
15 Есүс Христийн шавь олон байх нь чухал боловч, жинхэнэ шавь нь мөн гэдгээ батлан харуулах нь бүр илүү чухал юм. Есүс загасны торны тухай ёгт үлгэрээрээ Хаанчлалын өсөлтийн өөр нэг онцлог болох дээрх санааг илэрхийлжээ. Тэрбээр: «Мөн тэнгэрийн хаанчлал бол төрөл бүрийн загас барихаар тэнгист хаясан загасны асар том тортой адил юм» хэмээн ярьсан (Мат. 13:47).
16 Төрөл бүрийн загас барьдаг тор нь Хаанчлалыг тунхаглах ажлыг төлөөлдөг. Есүс цааш нь: «Тор дүүрмэгц, тэд түүнийг эрэг дээр татаж гаргаад, сайн загасыг нь саванд хийн, харин мууг нь хаяна. Энэ үеийн төгсгөл ч мөн ийм байх болно. Тэнгэр элч нар ирж, зөвт хүмүүсийн дундаас муу хүмүүсийг ялгаж, тэднийг галтай зууханд хаяна. Тэнд тэд уйлж, шүдээ хавирах болно» гэжээ (Мат. 13:48–50).
17. Загасны торны тухай ёгт үлгэрт гардаг ялгах ажил ямар цаг үеийг хэлдэг вэ?
17 Есүс загасыг сайн муугаар нь ялгах тухай ярихдаа алдраа дуурсган ирээд, хонио ямаанаас тусгаарлах эцсийн шүүлтийн тухай хэлсэн үү? (Мат. 25:31–33). Үгүй. Тэрхүү эцсийн шүүлт агуу их гай гамшгийн үед Есүсийг ирэхэд болно. Харин загасны торны тухай ёгт үлгэрт дурдсан ялгах ажил «үеийн төгсгөлд» болно.b Энэ бол агуу их гай гамшгаар дуусах, бидний амьдарч буй цаг үе юм. Тэгвэл ялгах ажил одоо хэрхэн явагдаж байна вэ?
18, 19. а) Ялгах ажил одоо хэрхэн явагдаж байна вэ? б) Чин сэтгэлтэй хүмүүс ямар алхам хийх шаардлагатай вэ? (21-р хуудсан дахь зүүлтийг үзнэ үү).
18 Өнөө үед хүн төрөлхтөн хэмээх далайгаас бэлэгдлийн загас хэдэн саяараа Еховагийн хуралд татагдаж байна. Зарим нь Христийн үхлийг дурсах арга хэмжээнд, зарим нь манай цуглаануудад хүрэлцэн ирдэг. Нөгөө нэг хэсэг нь Библийн хичээл заалгадаг. Гэхдээ тэд бүгдээрээ жинхэнэ христианууд болдог уу? Тэднийг «эрэг дээр татаж гаргалаа» ч, Есүсийн хэлснээр, зөвхөн «сайн загасыг нь» христиан хурал хэмээх саванд хийдэг. Харин мууг нь хаядаг бөгөөд эцэст нь тэд ирээдүйн устгалыг бэлэгдсэн галтай зууханд хаягдана.
19 Ямар хүмүүс муу загастай адилхан бэ? Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж байсан олон хүн хичээл үзэхээ больдог. Зарим хүн Гэрч эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжсэн хэр нь Есүсийн дагалдагч болох чин хүсэлгүй байдаг. Тийм хүмүүс Еховад үйлчлэх шийдвэрийг дуртай дургүй гаргах юм уу хэсэг үйлчилж байгаад больдогc (Езек. 33:32, 33). Гэхдээ чин сэтгэлтэй хүмүүс эцсийн шүүлтийг давъя гэвэл, наана нь «сав» буюу хуралд нэгдэж, тэндээ хоргодох зайлшгүй шаардлагатай.
-
-
Аль нь үр дүнтэй болохыг та нар мэдэхгүй!Харуулын цамхаг–2008 | 7 сарын 15
-
-
20, 21. а) Хаанчлалын өсөлтийн талаар Есүсийн ярьсан ёгт үлгэрээс бид юу мэдэж авсан бэ? б) Та яахаар шийдсэн бэ?
20 Хаанчлалын өсөлтийн тухай Есүсийн ярьсан ёгт үлгэрийн талаар товч ярилцлаа. Эндээс бид юу мэдэж авсан бэ? Нэгдүгээрт, гич хэдийгээр жижиг үртэй ч мод шиг том болдгийн адил Хаанчлалын мэдээг хүлээн авдаг хүмүүсийн тоо асар ихээр өсөн нэмэгдэж байна. Ийнхүү өргөжин тэлж буй Еховагийн үйл хэрэгт юу ч саад болж чадахгүй! (Ис. 54:17). Түүнээс гадна, «[модны] сүүдэрт үүрээ засдаг» хүмүүс сүнслэгээр хамгаалагддаг. Хоёрдугаарт, ургуулдаг нь Бурхан юм. Зуурсан гурилыг, дотор нь хийсэн хөрөнгө бүхэлд нь исгэдгийн адил Хаанчлалын өсөлт тэр бүр ажиглагддаггүй ч явагдаж л байдаг. Гуравдугаарт, Хаанчлалын мэдээг хүлээн авсан хүн бүхэн «сайн загас» байдаггүй. Зарим нь Есүсийн ёгт үлгэрт гардаг муу загастай адилхан болдог.
-
-
Аль нь үр дүнтэй болохыг та нар мэдэхгүй!Харуулын цамхаг–2008 | 7 сарын 15
-
-
b Матай 13:39–43-т Хаанчлалын мэдээ тунхаглах ажлын өөр нэг онцлогийг хэлсэн байдаг ч биелэх цаг нь загасны торны тухай ёгт үлгэр биелэх цагтай давхцах бөгөөд «үеийн төгсгөлд» болно. Энэ хугацаанд бэлэгдлийн загасыг ялгах ажил үр тарих, ургац хураах ажилтай адил тасралтгүй үргэлжилнэ («Харуулын цамхаг», 2000 оны 10 сарын 15-ны дугаарын 25, 26-р хуудас; «Цорын ганц жинхэнэ Бурхныг шүтэгтүн» номын 178–181-р хуудасны 8–11-р догол мөр [англи]).
-