-
Ехова «өөрөөс нь гуйдаг хүмүүст ариун сүнс» өгдөгХаруулын цамхаг—2006 | 12/1
-
-
5. Шаргуу зантай хүний жишээ бидэнд ямар сургамжтай вэ?
5 Шаргуу зантай хүний жишээ хэрхэн залбирах ёстойг хэлж өгдөг. Тэр хүн «цөхрөлтгүй» гуйсныхаа ачаар хэрэгтэй юмаа авч чадсаныг Есүс онцолсон байдаг (Лук 11:8). «Цөхрөлтгүй» гэж орчуулсан грек үг Библид ганцхан удаа гардаг бөгөөд үгчилбэл «ичгүүр сонжуургүй» гэсэн утгатай. Ичгүүр сонжуураа алдсан хүнийг сайн гэж хэлэхгүй нь лав. Гэхдээ, сайн юмны төлөө «ичгүүр сонжуургүй» буюу «цөхрөлтгүй» байх нь муу биш ээ. Есүсийн ярьсан жишээний гол баатар чухамдаа ийм л зан гаргажээ. Тэрбээр хэрэгтэй юмаа цөхрөлтгүй гуйхаасаа огтхон ч ичиж зовоогүй. Энэ хүнийг Есүс бидэнд сайн үлгэр дуурайл болгон ярьсан учраас бид Бурханд залбирахдаа цөхөрдөггүй байх хэрэгтэй. Ехова биднийг үргэлж гуйж, хайж, тогшоосой гэж хүсдэг. Хэрэв тэгвэл, «Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй».
-
-
Ехова «өөрөөс нь гуйдаг хүмүүст ариун сүнс» өгдөгХаруулын цамхаг—2006 | 12/1
-
-
9, 10. а) Бурхны ариун сүнсийг гуйн цөхрөлтгүй залбирах хэрэгтэйг жишээгээр тайлбарлана уу. б) Өөрөөсөө үе үе юу гэж асуух хэрэгтэй вэ? Яагаад?
9 Есүсийн ярьсан жишээг орчин үеийн хувилбарт оруулъя. Танай гэрийнхнээс хэн нэг нь шөнө дунд өвджээ гэж бодъё. Танд түргэн тусламж дуудах боломж байхгүй ч, танай хөрш айлд эмч хүн амьдарч байж. Та тэр эмчийг сэрээж, тусламж гуйх уу? Тийм сүртэй юм биш л бол заавал эмч дуудахгүй байх. Харин зүрх нь хүчтэй өвдөх ч юм уу өөр аюултай өвчин туссан бол эмч дуудахаасаа зовохгүй. Учир нь хүний амь нас яригдаж байгаа шүү дээ. Тийм үед эмнэлгийн тусламж авахгүй л бол гарцаагүй үхнэ. Түүн шиг, жинхэнэ христиануудыг байнгын аюул отож байдаг. Учир нь, Сатан биднийг «архирах арслан» шиг «залгихыг» хичээдэг (1 Петр 5:8). Сүнслэгээр үхэхгүй байхад ариун сүнс зайлшгүй хэрэгтэй. Бурхнаас тусламж гуйхгүй бол гашуун үр дагавар амсана. Тиймээс бид ариун сүнс гуйн цөхрөлтгүй залбирдаг (Ефес 3:14–16). Тэгж байж л, «эцсээ хүртэл тэвчиж» чадна (Матай 10:22; 24:13).
-