-
Төвийг сахина гэж яахыг хэлдэг вэ?Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
-
-
ХИЧЭЭЛ 45
Төвийг сахина гэж яахыг хэлдэг вэ?
Есүс дагалдагчдаа ертөнцийнх биш байх ёстой гэж хэлсэн (Ёохан 15:19). Тийм учраас бид төвийг сахих ёстой. Төвийг сахих гэдгээр улс төр, цэрэг дайны асуудлаар аль нэг талд орохгүй байхыг хэлдэг. Гэхдээ төвийг сахихад заримдаа хэцүү байдаг нь үнэн. Төвийг сахидгаас маань болж хүмүүс шоолж, доромжилж болох юм. Тэгвэл төвийг сахих байр сууриасаа няцалгүй Ехова Бурханд үргэлж үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ?
1. Христийн жинхэнэ дагалдагчид засгийн газарт яаж ханддаг вэ?
Христийн дагалдагчид төр засгаа хүндэлдэг. Есүс: «Цезарийн юмыг Цезарьт ... өг» гэсэн учраас бид оршин сууж байгаа улсынхаа хуулийг чанд мөрддөг (Марк 12:17). Жишээлбэл төлөх ёстой татвараа төлдөг. Библид бичсэнээр, Ехова зөвшөөрсөн учраас л төр засгууд оршин тогтнодог (Ром 13:1). Тэгэхлээр засгийн газруудын эрх мэдэл хэмжээ хязгаартай гэсэн үг. Бид хүн төрөлхтний бүх асуудлыг Бурхны Хаант төр л шийднэ гэдэгт итгэдэг.
2. Бид яаж төвийг сахидаг вэ?
Бид Есүс шиг улс төрийн үйл хэрэгт оролцдоггүй. Хүмүүс Есүсийн гайхамшиг үйлдэхийг хараад хаан болгохыг оролдсон ч Есүс татгалзсан (Ёохан 6:15). Яагаад тэр вэ? Хожим нь Есүс: «Миний Хаант төр энэ ертөнцийнх биш» гэж тайлбарлажээ (Ёохан 18:36). Бид Есүсийг дуурайж төвийг сахидгаа олон аргаар харуулдаг. Жишээлбэл дайнд оролцдоггүй (Мика 4:3-ыг уншина уу). Туг далбаа гэх зэрэг үндэсний бэлгэ тэмдгээ хүндэлдэг ч шүтэж мөргөдөггүй (1 Ёохан 5:21). Аль нэг нам эвсэл, нэр дэвшигчийн талд ордоггүй. Ийнхүү Бурхны Хаант төрд чин үнэнч гэдгээ баталдаг.
УХАЖ ОЙЛГОЁ
Ямар үед төвийг сахихад амаргүй байж болох вэ? Еховад таалагдах шийдвэр яаж гаргах вэ? Хариуг нь мэдэж аваарай.
3. Христийн жинхэнэ дагалдагчид төвийг сахидаг
Есүс болон анхны дагалдагчид нь бидэнд үлгэр дуурайл үзүүлсэн. Ром 13:1, 5–7; 1 Петр 2:13, 14-ийг уншина уу. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Бид засгийн газраа яагаад хүндлэх ёстой вэ?
Төр засагт захирагддагаа яаж харуулах вэ?
Дайны үеэр зарим улс төвийг сахина гэж зарладаг мөртлөө дайтаж буй талуудын аль алиныг нь дэмждэг. Үүнийг жинхэнээсээ төвийг сахиж байна гэж хэлж болох уу? Ёохан 17:16-г уншина уу. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Төвийг сахина гэж яахыг хэлдэг вэ?
Төр засаг Бурхны хуультай зөрчилдсөн юм хийлгэх гэвэл яах вэ? Үйлс 5:28, 29-ийг уншина уу. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Төр засгийн гаргасан хууль Бурхны хуультай зөрчилдвөл бид хэнийх нь хуулийг дагах ёстой вэ?
Христийн дагалдагчид ямар ямар нөхцөлд төр засагт захирагдахгүй байж болох вэ?
4. Үйл хэргээрээ ч, бодол санаагаараа ч төвийг сахиарай
1 Ёохан 5:21-ийг уншина уу. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Видеонд гарсан Аенге яагаад намд элсээгүй вэ? Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх зэрэг үндсэрхэх үзлийг дэвэргэсэн арга хэмжээнд оролцоогүй нь ямар учиртай вэ?
Таны бодлоор Аенге зөв шийдвэр гаргасан уу?
Өөр ямар үед төвийг сахихад амаргүй байж болох вэ? ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Олон улсын спортын тэмцээн уралдааныг үзэхдээ яагаад төвийг сахих хэрэгтэй вэ?
Улс төрчид амьдралд маань шууд хамаатай шийдвэр гаргавал яаж төвийг сахих вэ?
Улс төрийн тухай ярих дуртай хүмүүстэй нийлж нөхөрлөх, улс төрийн мэдээ их үзэх нь төвийг сахихад маань яаж нөлөөлж магадгүй вэ?
ЗАРИМ ХҮН: «Чи яагаад төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж, төрийн дуулал дуулдаггүй юм бэ?» гэж асууж болох юм.
Та тийм хүнд юу гэж хариулах вэ?
ДҮГНЭЛТ
Христийн дагалдагчид бодол санаа, үг яриа, үйл хэргээрээ төвийг сахидаг.
Давтах асуулт
Бид төр засгийн өмнө ямар үүрэг хүлээдэг вэ?
Бид улс төрийн асуудлаар яагаад төвийг сахидаг вэ?
Төвийг сахихад ямар үед амаргүй байж болох вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Төвийг сахихын тулд юугаа золиослох шаардлага гарч магадгүй вэ?
Төвийг сахих байр сууриасаа няцахгүйн тулд гэр бүлээрээ урьдаас яаж бэлдэх вэ?
«Олон нийтийн арга хэмжээнд оролцохдоо төвийг сахиарай» (4:25)
Ажил албаа сонгохдоо энэ ертөнцийнх биш гэдгээ яаж батлахыг мэдэж аваарай.
«Хүн бүр өөрийн ачааг үүрнэ» («Харуулын цамхаг», 2006 оны 3-р сарын 1)
-
-
Та эсэргүүцэл хавчлагыг давж чаднаҮүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
-
-
Эрт орой хэзээ нэгэн цагт Христийн дагалдагч бүр эсэргүүцэлтэй тулгарна. Бүр хавчигдана. Тэглээ гээд айж сандрах хэрэгтэй юү?
1. Хавчигдсан ч яагаад гайхах хэрэггүй вэ?
«Христ Есүсийн дагалдагчийн ёсоор Бурханд үнэнч амьдрахыг хүсдэг хүн бүр хавчигдах нь гарцаагүй» гэж Библид тодорхой бичсэн байдаг (2 Тимот 3:12). Есүс Сатаны ертөнцийнх биш байсан учраас хавчигдсан. Бид бас энэ ертөнцийнх биш. Тийм учраас төр засгууд, шашны байгууллагууд биднийг хавчихад огтхон ч гайхдаггүй (Ёохан 15:18, 19).
2. Хавчлагатай нүүр тулахад бэлэн байхын тулд яах хэрэгтэй вэ?
Одооноос Еховад илүү бат итгэдэг болох хэрэгтэй. Хавчигдаж явсан Паул: «Ехова бол миний туслагч. Би айхгүй» гэсэн байдаг (Еврей 13:6). Өдөр болгон залбирч, Библиэ уншиж байгаарай. Цуглаандаа тогтмол яваарай. Ингэснээр ямар ч хавчлага тулгарсан, бүр гэрийнхэн тань эсэргүүцлээ ч давах хүчтэй болно.
Түүнчлэн тогтмол дэлгэрүүлэхийн хэрээр хүнээс айх айдсаа ялж, Еховад найдаж сурна (Сургаалт үгс 29:25). Ингэвэл засгийн газар үйл ажиллагааг маань хориглолоо ч дэлгэрүүлэхээ болихгүй (1 Тесалоник 2:2).
3. Хавчигдсан ч Еховад үнэнчээ баталбал ямар ач тустай вэ?
Мэдээж бид хавчигдахыг хүсдэггүй. Харин хавчигдсан ч Еховад үнэнчээ баталбал итгэл батаждаг. Бас хавчлагыг давж чадамгүй санагдсан үед Еховагийн тусламжийг мэдрээд түүнтэй улам дотносдог (Яаков 1:2–4-ийг уншина уу). Ехова биднийг зовоход хамт зовдог ч, тэвчихийг маань хараад баярладаг. Библид «Сайныг үйлдсэнийхээ төлөө зовж, ийм зовлонг тэвчвэл Бурхны таалалд нийцдэг» гэж бий (1 Петр 2:20). Үнэнчээ баталсан хүмүүсийг Ехова шагнаж, хавчлага эсэргүүцэл гэж байхгүй болсон шинэ ертөнцөд мөнх амьдруулна (Матай 24:13).
УХАЖ ОЙЛГОЁ
Эсэргүүцэл хавчлагыг амжилттай давж болдгийг, бас Еховад үнэнч хүн ямар ивээл хүртдэгийг мэдэж аваарай.
4. Та гэрийнхнийхээ эсэргүүцлийг давж чадна
Есүсийн хэлснээр гэрийнхэн маань хүртэл Еховаг шүтэхийг маань болиулах гэж оролдож болох юм. Матай 10:34–36-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Еховаг шүтдэг болоход гэрийнхэн маань яаж хандаж магадгүй вэ?
Үүний нэг жишээг ВИДЕОНООС хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Таны хамаатан садан, найз нөхөд Еховаг шүтэхийг тань болиулах гэж оролдвол та яах вэ?
Дуулал 27:10; Марк 10:29, 30-ийг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Гэр бүл, найз нөхөд тань эсэргүүцвэл энэ зүйл танд яаж урам хайрлах вэ?
5. Хавчигдсан ч Еховаг шүтсээр байгаарай
Эсэргүүцэл хавчлагатай тулгарсан ч Еховад тууштай үйлчилье гэвэл зоригтой байх хэрэгтэй. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Энэ видеоны юу нь таны урам зоригийг бадраасан бэ?
Үйлс 5:27–29; Еврей 10:24, 25-ыг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Дэлгэрүүлэх, цуглаан хийхийг маань хоригловол Еховаг шүтсээр байх нь яагаад чухал вэ?
6. Тэвчихэд тань Ехова тусална
Дэлхий даяар янз бүрийн насны Гэрчүүд эсэргүүцэл хавчлагатай нүүр тулсан ч Еховад үнэнчээ баталсаар ирсэн. Үнэнч байхад нь юу тус болсныг ВИДЕОНООС хамт үзээрэй. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Эдгээр Гэрч юуны ачаар үнэнч байсан бэ?
Ром 8:35, 37–39; Филиппой 4:13-ыг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Та ямар ч эсэргүүцлийг давж чадна гэдгийг энэ зүйл яаж баталдаг вэ?
Матай 5:10–12-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Та хавчигдсан ч яагаад жаргалтай байж чадах вэ?
ЗАРИМ ХҮН: «Би эсэргүүцэл хавчлагыг давж чадахгүй байх аа» гэдэг.
Тийм хүнд Библийн ямар зүйл урам зориг хайрлах вэ?
ДҮГНЭЛТ
Хавчлагыг үл тоон үнэнч байвал Ехова маш их баярладаг. Ехова тусалдаг учраас бид амжилттай давж чадна!
Давтах асуулт
Христийн дагалдагчид хавчигдсан ч яагаад гайхдаггүй вэ?
Хавчлагатай нүүр тулахад бэлэн байхын тулд одооноос яах хэрэгтэй вэ?
Ямар ч эсэргүүцлийг давж чадна гэдэгтээ яагаад итгэлтэй байж болох вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Төвийг сахидгаасаа болж хоригдсон Гэрч залууд Ехова яаж тусалсныг мэдэж аваарай.
Хавчлагатай зоригтой нүүр тулахын тулд яах хэрэгтэй вэ?
«Хавчигдахаасаа өмнө бэлдэцгээе» («Харуулын цамхаг», 2019 оны 7-р сар)
Гэрийнхэнтэйгээ эвтэй байхын зэрэгцээ Еховад үнэнч байхын тулд яах хэрэгтэй вэ?
«Амар тайвныг бус илд авчрахаар ирсэн» («Харуулын цамхаг», 2017 оны 10-р сар)
-