-
Тэр «зүрхийг тань ... цатгадаг»Харуулын цамхаг–2013 | 10 сарын 1
-
-
Ехова Бурхан хүнд санаа тавьдаг уу? Эсвэл зовж байгааг нь харсан ч зүгээр суудаг уу? Эдгээр асуултад Библи хэрхэн хариулдгийг мэдвэл сэтгэл уужирна. Бурхан хүнийг жаргалтай амьдраасай гэж хүсдэг бөгөөд санаа тавьдаг. Хүн төрөлхтөнд, тэр бүү хэл, өөрт нь огт талархдаггүй хүмүүст ч сайхан сэтгэлээ өдөр бүр харамгүй илэрхийлдэг. Элч Паулын үгийг авч үзье (Үйлс 14:16, 17-г уншина уу).
Элч Паул Бурхныг шүтдэггүй Лустр хотын суугчдад хандан «Өнгөрөгч үеүдэд [Бурхан] бүх үндэстэнд өөр өөрсдийнхөө замаар явахыг нь зөвшөөрсөн. Гэвч Тэр Өөрийгөө гэрчгүйгээр орхиогүй билээ. Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо оруулж, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг тань хоол хүнс, баяр баяслаар цатгадаг» гэж хэлжээ. Паулын ингэж хэлэхийг сонссон хүмүүст юу бодогдох ёстой байсан бол?
-
-
Тэр «зүрхийг тань ... цатгадаг»Харуулын цамхаг–2013 | 10 сарын 1
-
-
Ехова хүмүүст сонгох эрх чөлөө өгсөн. Ехова бүх үндэстэнд «өөрсдийнхөө замаар явахыг нь» зөвшөөрсөн гэдгийг бодож үзье. Энэ хэллэг нь «хүссэнээрээ байх», «сайн гэж бодсоноо хийх» гэсэн утга илэрхийлж болохыг нэгэн бүтээлд тайлбарласан байдаг («A Handbook on the Acts of the Apostles»). Ехова өөрийгөө шүтүүлэх гэж хэнийг ч албаддаггүй. Ехова биднийг сонгох эрх чөлөө буюу амьдралынхаа замыг сонгох чадвартай бүтээсэн (Дэд хууль 30:19).
-