-
Та төлөвшсөн христиан болж байна уу?Харуулын цамхаг–2015 | 9 сарын 15
-
-
2 Христиан хүний гол зорилго нь боловсорч гүйцсэн жимс шиг болох буюу сүнслэгээр төлөвших явдал юм. Бид анх Еховагийн тухай сурч мэдээд өөрийгөө зориулан залбирсныхаа дараа баптисм хүртсэн. Ингээд л болчихоогүй. Цаашдаа ч өссөөр байх хэрэгтэй. Элч Паул Ефесийн христиануудад захидал бичихдээ сүнслэгээр өсөх шаардлагатайг нь сануулаад, «итгэл хийгээд Бурханы Хүүг мэдэх мэдлэгийн нэгдэл хүртэл, төлөвшсөн хүн болтол, Христийн дүүрэн байдлын чанарын хэмжээнд хүртэл» өсөхийг уриалжээ (Еф. 4:13).
3. Ефесийн христиануудыг орчин үеийн христиануудтай харьцуулбал юугаараа адилхан бэ?
3 Паулыг захидал бичиж байх үед Ефес дэх хурал байгуулагдаад хэдэн жил өнгөрсөн байлаа. Олон христиан сүнслэгээр төлөвшжээ. Төлөвших шаардлагатай хүн ч цөөнгүй байв. Еховагийн орчин үеийн ард түмний тухайд мөн ялгаагүй. Бурханд он удаан жил үйлчилж байгаа төлөвшсөн христианууд өч төчнөөн бий. Үүний зэрэгцээ сүнслэгээр өсөж яваа хүмүүс ч бий. Жил бүр мянга мянган хүн баптисм хүртдэг. Тиймд сүнслэгээр төлөвшихийн тулд хичээж мэрийх шаардлагатай хүн олон байна. Та тэдний нэг үү? (Кол. 2:6, 7).
-
-
Та төлөвшсөн христиан болж байна уу?Харуулын цамхаг–2015 | 9 сарын 15
-
-
5 Төлөвшсөн христиан «үлгэр дууриаллыг үлдээсэн» Есүсийн мөрөөр алдалгүй дагахыг ямар ч үед хичээдэг (1 Петр 2:21). Еховаг «бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа» хайрлахаас гадна хөршөө өөрийн адил хайрлах нь хамгийн чухал гэдгийг Есүс онцолсон (Мат. 22:37–39). Төлөвшсөн хүн энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхийг хичээдэг. Яаж? Хамгийн түрүүнд Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхийг боддог. Мөн бусдын сайн сайхны төлөө өөрийн эрх ашгийг хойш тавьдаг.
-
-
Та төлөвшсөн христиан болж байна уу?Харуулын цамхаг–2015 | 9 сарын 15
-
-
8. Есүс Библийг хэр сайн ойлгодог байсан бэ?
8 Есүс Христ Бурхны Үгийг маш сайн ойлгодог байсан. Бүр арван хоёрхон настай байхдаа сүмд багш нартай Библиэс ярилцаж байсан гээд бод доо. «Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв» (Лук 2:46, 47). Есүс дэлхий дэх үйлчлэлийнхээ үед Бурхны Үгийг чадварлаг ашиглаж дайснуудынхаа амыг тагладаг байжээ (Мат. 22:41–46).
9. а) Сүнслэгээр төлөвшихийг хүсдэг хүн ямар хэвшилтэй байх хэрэгтэй вэ? б) Библи судлахын гол зорилго юу вэ?
9 Хэрэв хүн сүнслэгээр өсөхийг хүсдэг, Есүсийг дуурайхыг хичээдэг бол Библийг өнгөцхөн мэдээд болчихдоггүй. «Бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддагийг» ойлгодог учраас Бурхны Үгийг тогтмол нямбай судалдаг (Евр. 5:14). «Бурханы Хүүгийн» талаар үнэн зөв мэдлэгтэй байх нь төлөвшсөн христианы нэг зорилго юм (Еф. 4:13). Та Библиэ өдөр бүр уншдаг уу? Долоо хоног бүр бие даан судлах эсвэл Гэр бүлийн хичээл хийх хэвшилтэй юү? Библи судлахдаа Еховагийн үзэл бодол, сэтгэл мэдрэмжийг ойлгохыг хичээж, үүнтэй холбоотой ямар зарчмууд байгааг эрж хайгаарай. Олж мэдсэн зарчимдаа үндэслэн шийдвэр гаргаж байгаарай. Ингэдэг бол Ехова Бурхантайгаа улам дотносно.
-