-
Тэвчээртэй хүлээгтүнХаруулын цамхаг–2013 | 11 сарын 15
-
-
9-11. 1 Тесалоник 5:3-т байдаг зөгнөл биелсэн үү? Тайлбарлана уу.
9 1 Тесалоник 5:1–3-ыг уншина уу. Ойрын ирээдүйд улс үндэстнүүд «Амар тайван, аюулгүй байдал» гэж ярина. Гэнэ алдахгүй байя гэвэл «сэргэг бөгөөд эрүүл ухаантай» байх хэрэгтэй (1 Тес. 5:6). Сүнслэгээр сэргэг байхын тулд дээрх зөгнөл биелнэ гэдэгт итгэхэд тус болох үйл явдлыг авч үзье.
10 Дэлхий дахиныг хамарсан хоёр том дайн болсны дараа хүмүүс энх тайвны төлөө дуу хоолойгоо нэгтгэсэн. Дэлхийн I дайны дараа энх тайвныг тогтоох зорилгоор Үндэстнүүдийн Холбоо байгуулагджээ. Дэлхийн II дайн дуусахад Нэгдсэн Үндэстний Байгууллага бий болсон нь мөн л энх тайвныг тогтоох зорилготой байв. Төр, шашны удирдагчид энэ хоёр байгууллагад хамаг найдвараа тавьдаг. Жишээлбэл, НҮБ 1986 оныг Олон улсын Энх тайвны жил болгон зарлахад төр, шашны удирдагчид Итали улсын Ассиси хотод цугларч католик шашны тэргүүнтэй хамт энх тайвны төлөө залбирсан.
11 Гэхдээ энэ болон үүнтэй төстэй үйл явдал 1 Тесалоник 5:3-т байдаг зөгнөл биелсэн хэрэг биш юм. Яагаад тэгж хэлж болох вэ? «Сүйрэл нь гэнэт ирнэ» гэсэн зөгнөл хараахан биелээгүй байна.
12. «Амар тайван, аюулгүй байдал» гэсэн тунхаглалын талаар бид юу мэддэг вэ?
12 «Амар тайван, аюулгүй байдал» гэж хэн тунхаглах вэ? Христийн болон бусад шашны удирдагчид ямар үүрэг гүйцэтгэх вэ? Төр засгийн эрх мэдэлтнүүд үүнд ямар хувь нэмэр оруулах вэ? Энэ талаар Библид тодорхой бичээгүй учраас бид мэдэхгүй. Харин бидний мэдэх зүйл гэвэл энэхүү уриалгыг хэн ч гаргасан, хэчнээн ч үнэмшилтэй сонсогдсон жинхэнэ амар тайван, аюулгүй байдал биш байх болно. Сатаны мэдэлд байдаг, дотроосоо ялзарсан энэ тогтолцоо хэзээ ч өөдлөхгүй. Сатаны суртал ухуулгад итгэж, төвийг сахих байр сууриа алдвал хэчнээн харамсалтай вэ!
-
-
Тэвчээртэй хүлээгтүнХаруулын цамхаг–2013 | 11 сарын 15
-
-
14. Агуу их Вавилоны төгсгөл тун ойртсоныг юу харуулж байна вэ?
14 Хуурамч шашны ертөнц буюу Агуу их Вавилон устгагдана, устгагдах ч ёстой. «Ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд» хуурамч шашныг авран хамгаалж чадахгүй. Төгсгөл нь тун ойртсоныг бэлхнээ харж болно (Илч. 16:12; 17:15–18; 18:7, 8, 21). Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шашин болон шашны удирдагчдыг шүүмжлэх нь эрс нэмэгдсэн нь хүмүүс тэднийг дэмжихээ больж байгаагийн илрэл юм. Гэсэн хэдий ч Агуу их Вавилоны удирдагчид аюул нүүрлэж байна гэж боддоггүй. Юутай их төөрөлдөнө вэ! «Амар тайван, аюулгүй байдал» гэсэн уриа цуурайтсаны дараа улс төрийн хүчнүүд хуурамч шашин руу гэнэт довтолж, газартай тэгшилнэ. Агуу их Вавилон дахин хэзээ ч гарч ирэхгүй! Тиймээс бид энэ онцгой үйл явдлыг үзэхийн төлөө тэвчээртэй хүлээхгүй гэж үү? (Илч. 18:8, 10).
-