ХИЧЭЭЛ 52
Гадаад байдлаа анхаарах нь яагаад чухал вэ?
Хүн бүрийн хүсэл сонирхол өөр. Тийм учраас юу өмсөж зүүх, үс зүсээ яаж янзлах тал дээр өөр өөр шийдвэр гаргадаг. Харин Библид байдаг цөөн хэдэн энгийн зарчмыг баримталбал дуртай хувцсаа ч өмсчихнө, Еховаг ч баярлуулна. Тэгвэл одоо хэдэн зарчмыг авч үзье.
1. Хувцаслалт, гадаад байдалтай холбоотой ямар зарчим байдаг вэ?
Бид «Бурхнаас эмээдэг» гэдгээ харуулж «даруу, ухаалаг байн, аятайхан хувцаслаж» гадаад байдлаа анхаарах нь зүйтэй (1 Тимот 2:9, 10). Энэ дөрвөн зарчмыг тус тусад нь авч үзье. 1) «Даруу» хүн хуял тачаал хөдөлгөхөөр эсвэл бусдын анхаарлыг хэт их татахаар хувцасладаггүй. 2) «Ухаалаг» хүн шинэ загвар, моод болгоныг хөөгөөд байдаггүй. 3) «Аятайхан» хувцаслах хэрэгтэй. Та цуглаанд суухдаа Еховагийн Гэрчүүдийг өөр өөрөөр хувцасладгийг анзаарсан байх. Гэхдээ бүгдээрээ Бурхнаа хүндэлж өнгө үзэмжтэй хувцаслан, үс зүсээ аятайхан янзалсан байдаг. 4) Бид «Бурхнаас эмээдгээ» хувцаслалт, гадаад байдлаараа цаг үргэлж харуулах ёстой. Өөрөөр хэлбэл жинхэнэ Бурхныг шүтдэг маань илэрхий байх ёстой (1 Коринт 10:31).
2. Итгэл нэгтнүүддээ ямар санагдахыг яагаад бодох хэрэгтэй вэ?
Хүн бүр юу дуртайгаа өмсөж зүүх эрхтэй ч бусдад ямар санагдахыг бодох нь зүйтэй. Бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр хувцаслаж болохгүй. Харин «бусдын сайн сайхныг бодон сэтгэлд нь нийцүүлж, урамшуулан зоригжуулцгаая» (Ром 15:1, 2-ыг уншина уу).
3. Еховаг шүтэхдээ гадаад байдлаа анхаарах нь яагаад онцгой чухал вэ?
Бид цаг үргэлж, ялангуяа цуглаанд сууж, дэлгэрүүлэхдээ аятайхан харагдахыг хичээдэг. Яагаад гэвэл хүмүүс сайн мэдээг анхаарч сонсох эсэх нь үүнээс ихээхэн шалтгаалдаг. Бид хувцаслалт, гадаад байдлаа анхаарснаар Бурхныхаа сургаалыг чимнэ (Тит 2:10).
УХАЖ ОЙЛГОЁ
Христийн дагалдагч хүн яаж зохистой хувцаслаж, үс зүсээ янзлах вэ? Хариуг нь мэдэж аваарай.
4. Гадаад байдлаа анхаарвал Еховаг хүндэлдгээ харуулна
Гадаад байдлаа анхаарах ёстойн гол шалтгаан юу вэ? Илчлэл 4:11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Хүмүүс биднийг хараад Еховаг дүгнэдгийг бодож үзвэл яаж хувцаслах хэрэгтэй вэ?
Таны бодлоор цуглаанд суух болон дэлгэрүүлэхдээ гадаад байдлаа анхаарах шаардлагатай юу? Яагаад?
5. Юу өмсөж зүүхээ яаж сонгох вэ?
Үнэтэй дэгжин хувцас өмсөх албагүй. Гол нь нөхцөл байдалдаа тохируулж цэвэрхэн, үзэмжтэй хувцаслах хэрэгтэй. 1 Коринт 10:24; 1 Тимот 2:9, 10-ыг уншина уу. Таны бодлоор бид ...
яагаад хааш яаш, бохир заваан, хэтэрхий чөлөөтэй хувцаслах ёсгүй вэ?
яагаад хэт бариу, ил задгай, хуял тачаал хөдөлгөхөөр хувцаслах ёсгүй вэ?
Христийн дагалдагчид Мосегийн хуулийг сахих шаардлагагүй ч уг Хуулиас Еховагийн үзэл бодлыг мэдэх боломжтой. Дэд хууль 22:5-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Эсрэг хүйсийн хүн шиг хувцаслаж, үс зүсээ янзлахаас яагаад зайлсхийх ёстой вэ?
1 Коринт 10:32, 33; 1 Ёохан 2:15, 16-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Бидний гадаад байдал хурлынханд маань болон бусад хүнд ямар санагдахыг анхаарах нь яагаад чухал вэ?
Танай нутагт хүмүүс гол төлөв яаж хувцасладаг вэ? Үс зүсээ яаж янзалдаг вэ?
Таны бодлоор тэр болгон нь Христийн дагалдагч хүнд тохиромжтой юу? Та яагаад тэгж бодож байна вэ?
ЗАРИМ ХҮН: «Юу өмсөж зүүхийг маань хэн ч надад заах эрхгүй» гэдэг.
Та энэ талаар ямар бодолтой вэ?
ДҮГНЭЛТ
Зохистой хувцаслаж, үс зүсээ аятайхан янзалбал Еховаг болон бусдыг хүндэлдгээ харуулна.
Давтах асуулт
Бидний хувцаслалт, гадаад байдлыг Ехова яагаад анхаардаг вэ?
Хувцаслалт, гадаад байдалтай холбоотой ямар ямар зарчим байдаг вэ?
Хүмүүс өмсөж зүүснийг маань хараад Еховагийн тухай юу гэж бодох вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Хүн хувцаслалтаараа бусдад ямар сэтгэгдэл төрүүлж болзошгүй вэ?
Шивээс хийлгэхээр шийдэхээсээ өмнө яагаад нухацтай бодох хэрэгтэй вэ?
Шийдвэр гаргахад тань хэрэг болох өөр зарчмуудыг мэдэж аваарай.
«Та хувцаслалтаараа Бурхныг алдаршуулдаг уу?» («Харуулын цамхаг», 2016 оны 9-р сар)