БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Еховаг хайрладаг хүмүүстэй нөхөрлөе
Бид яагаад Еховаг хайрладаг хүмүүстэй нөхөрлөх ёстой вэ? Найз нөхөд бидэнд сайнаар эсвэл муугаар нөлөөлдөг (Су 13:20). Жишээ нь Иоаш хаан, тэргүүн тахилч Иехоиадатай нөхөрлөсөн учраас «ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдсэн» (Ш.дэ 24:2). Харин Иехоиадаг нас барснаас хойш муутай нөхөрлөсний хар гайгаар Еховаг орхисон юм (Ш.дэ 24:17–19).
МЭ I зуунд элч Паул Христийн дагалдагчдын хурлыг «том байшинтай», хурлын гишүүдийг сав суулгатай зүйрлэжээ. Бид Еховад таалагддаггүй юм хийдэг хэнтэй ч, тэр байтугай, гэр бүлийнхэн юм уу итгэл нэгтэнтэйгээ ч дотносон нөхөрлөдөггүй бол «чухал юманд хэрэглэдэг сав» байж чадна (2Ти 2:20, 21). Тиймээс Еховаг хайрладаг, түүнд үйлчлэхийг урамшуулдаг хүмүүстэй үргэлж найзалж нөхөрлөцгөөе.
«МУУТАЙ НӨХӨРЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙЖ СУР» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ
Бид яаж яваад өөрийн мэдэлгүй муутай нөхөрлөж мэдэх вэ?
Видеонд гарч байгаа гурван хүн юуны ачаар муу нөхрөөс салсан бэ?
Найз нөхөрөө зөв сонгоход тань Библийн ямар зарчим тус болох вэ?