ХИЧЭЭЛ 6
Итгэл нэгтнүүдтэйгээ нөхөрлөх нь ямар ач тустай вэ?
Бид ширэнгэн ойгоор явах юм уу цаг агаар тааруу байсан ч цуглаандаа тогтмол очдог. Еховагийн Гэрчүүд амьдралд нь бэрхшээл тулгарлаа ч, өдөржин ажиллаад ядарлаа ч итгэл нэгтнүүдтэйгээ нөхөрлөхийн тулд ингэж их хичээдэг нь ямар учиртай вэ?
Бидний сайн сайханд ач тустай. «Бие биеэ ... анхааръя» гэж Паулын хэлсэн нь бид хурлынхаа хүмүүст хэрхэн хандах хэрэгтэйг харуулдаг (Еврей 10:24). Энэ нь «сайн ойлгох» гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, бие биеэ сайн мэдэх гэсэн санаа илэрхийлдэг. Элч Паул ийн хэлсэн нь биднийг бусдадаа санаа тавихыг уриалсан хэрэг байв. Бид хурлынхантайгаа дотносон танилцахын хэрээр тэдний зарим нь бидэнд тохиолдоод байгаа шиг зовлон бэрхшээлийг хэрхэн даван туулсныг нь мэдэж авдаг. Тэд ч бэрхшээлээ даван туулахад маань тусалдаг.
Анд нөхрийн холбоо батаждаг. Бид хурлынхаа хүмүүсийг танилууд гэж бус, дотны анд нөхдөө гэж үздэг. Заримдаа тэдэнтэйгээ амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг. Ингэж нөхөрлөх нь ямар ач тустай вэ? Бие биеэ эрхэмлэн хүндэтгэж, тэдэнтэйгээ улам дотносдог. Бид нэгэнт дотносон нөхөрлөсөн учир зовлон тохиолдсон нэгэндээ тусламжийн гараа харамгүй сунгадаг (Сургаалт үгс 17:17). Хурлынхаа бүх гишүүнтэй нөхөрлөх нь «бие биедээ адилхан халамжтай» байгаагаа харуулж буй хэрэг юм (1 Коринт 12:25, 26).
Бид таныг Бурхны хүсэл тааллыг биелүүлдэг хүмүүсээс найз нөхрөө сонгоосой гэж хүсэж байна. Ийм найз нөхрийг Еховагийн Гэрчүүдийн дундаас олно. Еховагийн Гэрчүүдтэй анд нөхөр болохын тулд чадах бүхнээ хийгээрэй.
Хамтдаа цуглах нь бидэнд ямар ач тустай вэ?
Та манай цуглаанд хэзээ ирж үзье гэж бодож байна вэ?