-
«Тэр ... Бурханд таалагдсан»Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2017 | № 1
-
-
ЕНОХ «ТЭДНИЙ ТУХАЙ ЭШ ҮЗҮҮЛСЭН»
Үнэнч Енох ёс бус хүмүүсийн дунд ганцаардаж байсан биз ээ. Түүнийг нь Ехова анзаарсан уу? Анзаарсан. Нэгэн өдөр Ехова үнэнч үйлчлэгч Енохтойгоо ярилцаж, мэдээ тунхаглах даалгавар өгчээ. Ийнхүү Енох хамгийн анхны зөнч болсон юм. Есүсийн дүү Иуда олон зууны дараа ариун сүнсээр удирдуулан Енохын зөгнөлийг бичсэн байдаг.a
Енох юуны тухай зөгнөсөн бэ? «Харагтун. Эзэн мянга мянган ариун нэгэнтэйгээ ирэв. Энэ нь бүгдийн дээр шүүх ажиллагаа явуулж, бүх бурханлаг бусчуудыг бурханлаг бус замаар үйлдсэн бүх бурханлаг бус үйлээр нь болон бурханлаг бус нүгэлтнүүдийн Түүний эсрэг ярьсан бүх хатуу үгээр нь буруутгахын тулд юм» хэмээн зөгнөсөн байдаг (Иуда 14, 15). Енох өнгөрсөн цаг дээр хэлснийг та анзаарав уу? Бурхан аль хэдийн уг зөгнөлийг биелүүлсэн юм шиг хэлсэн байна. Энэ зөгнөл дараа дараад нь бичигдсэн олон зөгнөлийн загвар болдог. Өөрөөр хэлбэл ямар нэгэн үйл явдал болно гэж зөгнөсөн л бол гарцаагүй биелнэ гэсэн үг. Тиймээс аль хэдийн биелсэн юм шиг бичсэн байна (Исаиа 46:10).
Бүх хүнд Бурхны мэдээг тунхаглана гэдэг Еноход ямар санагдсан бол? Бурхны энэ сэрэмжлүүлэг хэр жинтэй байсныг анхаараарай. «Бурханлаг бус» гэдэг үг дөрвөн удаа гардаг. Хүмүүс, тэдний үйл хэрэг, сэдэл хандлага «бурханлаг бус» байсан. Энэ зөгнөл бүх хүн төрөлхтөнд анхааруулга болдог. Адам Ева хоёрыг Еден цэцэрлэгээс хөөгдсөнөөс хойш тухайн үеийн нийгэм ихэд уруудан доройтож байгааг хэлж сануулсан. Бурхан «мянга мянган ариун нэгэн» буюу хүчирхэг тэнгэрийн элчүүдийнхээ хамт ирж энэ нийгмийг устгах байв. Енох ганцаараа Бурхны энэ сануулгыг зоригтой тунхагласан! Залуу Ламех, өвөг эцгийнхээ зоригтой байгааг хараад бахархаж байсан байх. Үнэхээр тийм бол яагаад гэдэг нь ойлгомжтой.
Енохын итгэлийн тухай бодохлоор, энэ ертөнцийг Бурхны нүдээр хардаг бил үү гэсэн асуулт бидэнд төрдөг. Енохын зориглон тунхагласан шүүх мэдээ одоо ч бидэнд хамаатай. Түүний хэлж сануулж байсан ёсоор Ехова Ноагийн үед бурханлаг бус ертөнцийг усан галаваар устгасан. Энэ нь удахгүй болох илүү том сүйрлийн үлгэр загвар юм (Матай 24:38, 39; 2 Петр 2:4–6). Өнөө үед ч Бурхан мянга мянган ариун нэгэнтэйгээ хамт бурханлаг бус ертөнцийг зөв шударгаар шүүхээр зогсож байна. Бид бүгдээрээ Енохын сануулгад нухацтай хандаж, бусдад тунхаглах хэрэгтэй. Гэр бүлийнхэн, найз нөхөд маань биднээс хөндийрч, заримдаа бид ганцаардаж магадгүй. Харин Бурхан Енохыг орхиогүйн адилаар орчин үеийн үнэнч үйлчлэгчдээ орхихгүй.
-
-
«Тэр ... Бурханд таалагдсан»Харуулын цамхаг (Нийтэд зориулсан)—2017 | № 1
-
-
a Библи судлаач зарим эрдэмтэн Иудаг Енохын ном гэдэг бүтээлээс эш татсан гэж үздэг. Гэхдээ Енохын нэрийг барьсан уг номын гарал үүсэл нь тодорхойгүй бөгөөд ер бусын явдлын тухай өгүүлдэг. Тэнд Енохын зөгнөлийн талаар үнэн зөв дурдсан хэсэг байх нь байдаг. Тэр хэсгийг эртний эх сурвалжаас авсан бололтой. Бичээс юм уу аман уламжлалын аль нэг нь байж болох тэрхүү эх сурвалж нь одоо байдаггүй. Иуда тэр эх сурвалжийг ашигласан эсвэл Енохыг тэнгэрээс харж байсан Есүсээс түүний тухай сонссон байж болох юм.
-