-
Христиан гэдгээ санаж явагтунХаруулын цамхаг—2005 | 2/1
-
-
4. Христиан хүний онцлог шинжээ хадгалахын чухлыг Есүс хэрхэн онцлон тэмдэглэсэн бэ?
4 Гэхдээ христиан гэдгээрээ бусдаас ялгарахаа больчихвол хөгшин залуу хэнд ч болов ямар эмгэнэлтэй явдал болохыг Еховагийн үйлчлэгчид бид ойлгодог. Христиан хүн чухам ямар байх ёстойг гагцхүү Еховагийн хэм хэмжээ, шаардлагад тулгуурлаж байж зөв ойлгож болно. Тэгээд ч Ехова биднийг дүр төрхөөрөө бүтээсэн билээ (Эхлэл 1:26; Мика 6:8). Библид христиан хүнийг ялгаруулдаг онцлог шинжийг бүхний нүднээ ил харагддаг хувцастай зүйрлэдэг. Есүс: «Харагтун, Би хулгайч шиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерөөлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий» гэж анхааруулсан нь өнөө үед хамаатайa (Илчлэлт 16:15). Бид христиан чанар, биеэ авч явах хэм хэмжээг «тайлж», Сатаны ертөнцийн хэвэнд цутгуулахыг хүсдэггүй. Хэрэв ийм юм болбол, «хувцсаа» тайлснаас өөрцгүй, туйлын харамсмаар, ичгүүртэй хэрэг болно!
-
-
Христиан гэдгээ санаж явагтунХаруулын цамхаг—2005 | 2/1
-
-
a Энэ үг Иерусалимын сүмийн харуулын даргын үүргийг санагдуулж болох юм. Харуулын дарга шөнийн манааны үеэр сүмийг тойрон явж, манаанд гарсан левичүүдийг сэрүүн байна уу, үгүй юү гэж шалгадаг байв. Унтаж байгаад баригдсан хүнийг саваадаж шийтгэдэг байжээ. Түүнчлэн, хувцсыг нь шатааж, шившиг болгодог байсан байж болох юм.
-