Хүн яагаад үхдэг вэ?
Библид юу гэж байдаг вэ?
Хүн яагаад үхдэг юм бэ гэж асуух нь зүйн хэрэг. Ялангуяа ойр дотны маань хүн нас барахад ийм асуулт бодогддог. Библид «Үхлийн хатгуур нь нүгэл» гэж байдаг (1 Коринт 15:56).
Яагаад бүх хүн нүгэлтэй вэ? Яагаад үхдэг вэ?
Анхны хүмүүн хос Бурхны эсрэг нүгэл үйлдээд амиа алдсан (Эхлэл 3:17–19). «Амийн эх булаг» болох Бурхны эсрэг нүгэл үйлдээгүй байсан бол тэд амьд байх байсан (Дуулал 36:9; Эхлэл 2:17).
Адамын нүглийн үр дагавар бүх үр удамд нь удамшин дамжсан. «Нэг хүнээр ертөнцөд нүгэл нь ирсний адил нүглээр үхэл нь ирсэн. Тиймээс, бүгд нүгэл үйлдсэн тул үхэл нь бүх хүнд иржээ» (Ром 5:12). Бүх хүн нүгэлтэй учраас үхдэг (Ром 3:23).
Үхэл хэрхэн байхгүй болох вэ?
«Үхлийг мөнхөд залгина» гэж Бурхан амладаг (Исаиа 25:8). Үхлийг үгүй хийхийн тулд гол шалтгаан болох нүглийг үгүй хийх ёстой. Тийм ч учраас Бурхан хүн төрөлхтнийг аврахаар «ертөнцийн нүглийг үүрэгч» Есүс Христийг илгээжээ (Иохан 1:29; 1 Иохан 1:7).