53-р дуу
Эв нэгдэлтэй үйлчилцгээе
(Ефес 4:3)
1. Эв нэгдлийн энэрэнгүй Бурхан
Эгэл биднийг нэгтгэн цуглуулж
Энх тайван, аз жаргал эдлүүлж
Ивээлээр бялхаадаг
Эв найраа эрхэмлэн
Эгнэгт эвтэй байя
Бурхны үйлсэд тууштай зүтгэж
Боолын зааврыг сахин биелүүлж
Бүгдээрээ эв найртай үйлчилж
Бурхнаа баярлуулцгаая
2. Санаа нэгтэй Бурханд залбирч
Сэтгэл нэгтэй үйлчилж явбал
Энхийн Бурхны алдар дуурьсаж
Эрхэм сайн үйл бүтнэ
Эвтэй байх баясалтай
Еховад таатай
Ах дүүдээ хайраа зориулахад
Амар тайван Бурхнаас ирнэ
Даруу байж, Бурхнаа дууриавал
Дандаа эвтэй явна
(Бас Мика 2:12; Зеф. 3:9; 1 Кор. 1:10-ыг үзнэ үү).