1 сарын 1, пүрэв
Ухаанаараа том хүн бай (1 Кор. 14:20).
Гэр бүлд шинэ хүн мэндлэх нь баярт мөчүүдийн нэг юм. Нялх хүүхэд үнэхээр хайр татам. Гэхдээ эцэг эхчүүд хүүхдээ өсөж торниосой гэж хүсдэг. Өсөлт нь муу байвал тэдний санаа их зовдог. Үүнтэй адилаар биднийг өөрийнх нь тухай мэдлэгтэй болж эхлэхэд Ехова баярладаг ч бэлгэдлийн утгаар нялх хүүхэд хэвээр байхыг хүсдэггүй (1 Кор. 3:1). Харин «том хүн» болоосой гэж боддог. Библид «том хүн» гэж орчуулсан грек үг нь бас «төлөвшсөн», «төгс», «бүрэн бүтэн» гэсэн утгатай (1 Кор. 2:6). Нялх хүүхэд өссөөр том хүн болдог шиг бид ч бэлгэдлийн утгаар өссөөр Еховатай улам дотносдог. Ийнхүү Христийн төлөвшсөн дагалдагч болдог. Харин энэ зорилгодоо хүрсэн бол цаашдаа ч улам сайжирсаар байх ёстой (1 Тим. 4:15). хц24.04 х. 2 д/м 1, 3