Дуулал
118 Еховад таларх. Учир нь тэр бол сайн.
Түүний үнэнч хайр үүрдийнх.
2 Израйл:
«Түүний үнэнч хайр үүрдийнх» гэж хэлэг.
3 Аароны үр удам:
«Түүний үнэнч хайр үүрдийнх» гэж хэлэг.
4 Еховагаас эмээдэг хүмүүс:
«Түүний үнэнч хайр үүрдийнх» гэж хэлэг.
6 Ехова миний талд байхад би айхгүй.
Хүн намайг яах юм бэ?
7 Ехова миний талд байж надад тусалдаг*.
Намайг үзэн яддаг хүмүүсийн ялагдахыг би үзнэ.
8 Хүнд найдсанаас
Еховад хоргодсон нь илүү дээр.
9 Ноёдод найдсанаас
Еховад хоргодсон нь илүү дээр.
10 Бүх үндэстэн намайг бүсэлсэн ч
Еховагийн нэрээр
Би тэднийг бут цохисон.
11 Тэд намайг бүсэлсэн, бүх талаас минь бүсэлсэн.
Еховагийн нэрээр
Би тэднийг бут цохисон.
12 Тэд намайг зөгий мэт бүсэлсэн боловч
Өргөст бутанд авалцсан гал түргэн зуур унтардгийн адил үгүй болсон.
Еховагийн нэрээр
Би тэднийг бут цохисон.
13 Тэд намайг унагах гэж хүчтэй түлхсэн боловч
Ехова надад тусалсан юм.
14 Яа бол миний хоргодох газар, хүч чадал.
Тэрбээр намайг аварсан.
15 Зөв шударга хүмүүсийн майхнаас
Баяр хөөр, ялалтын дуу хадна.
Ехова баруун мутраараа агуу үйлс бүтээдэг.
16 Ехова баруун мутраа өргөдөг.
Ехова баруун мутраараа агуу үйлс бүтээдэг.
17 Би үхэхгүй.
Харин амьд байж Яагийн үйлсийг тунхаглана.
18 Яа намайг хатуу шийтгэсэн ч
Үхэлд тушаагаагүй юм.
19 Надад зөв шударгын хаалгануудыг нээж өгөөч.
Тийшээ орж Яаг магтъя.
20 Энэ бол Еховагийн хаалга.
Зөв хүн үүгээр орно.
21 Та надад хариулж,
Намайг аварсан учраас би таныг магтана.
22 Барилгачдын голсон чулуу
Булангийн тулгуур чулуу болов.
23 Энэ нь Еховагаас эхтэй бөгөөд
Бидний хувьд гайхамшигтай.
24 Энэ бол Еховагийн товлосон өдөр.
Энэ өдөр бид хөгжилдөн баярлалдана.
25 Биднийг авраач Ехова, гуйж байна.
Дайснаа ялахад минь туслаач Ехова, гуйж байна.
26 Еховагийн нэрээр ирэгч нь ивээгдэнэ.
Еховагийн өргөөнөөс бид та нарыг ерөөе.
27 Ехова бол Бурхан.
Тэрбээр бидэнд гэрэл өгдөг.
Мөчир барьж баярын жагсаалд оролц.
Тахилын ширээний эвэр хүртэл яв.
28 Та бол миний Бурхан, би таныг магтана.
Бурхан минь ээ, би таныг өргөмжилнө.
29 Еховад таларх. Учир нь тэр бол сайн.
Түүний үнэнч хайр үүрдийнх.