Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
Монгол хэвлэл (1995-2027)
Гарах
Нэвтрэх
Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Тавтай морилно уу.
Еховагийн Гэрчүүд энэхүү номын санг янз бүрийн хэлээр судалгаа хийхэд зориулан гаргав.
Хэвлэл татаж авахыг хүсвэл jw.org сайтад зочилно уу.
Зарлал
Дараах хэлээр шинээр гарсан: Aymara (Southern)
  • Өнөөдөр

11 сарын 9, даваа

Тэрбээр ... Еховагаас эмээгчдийг хүндэлдэг (Дуу. 15:4, ШЕ).

Бид Еховагийн анд найзуудад сайхан сэтгэлээр хандаж, хүндлэх учиртай (Ром 12:10). Яаж? Нэг арга нь Дуулал 15:4-т бичсэнээр Еховагийн зочин «өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй». Амласнаасаа няцвал бусдыг хохироох аюултай (Мат. 5:37). Жишээ нь гэрлэлтийн тангарагтаа үнэнч байхыг Ехова эхнэр нөхрүүдээс хүсдэг. Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ амласнаа биелүүлэхийг чин сэтгэлээсээ хичээдэг бол Ехова баярлана. Бид амлалтаа биелүүлэхийн тулд Еховаг болон бусдыг гэсэн хайрандаа хөтлөгдөн чадах бүхнээ хийдэг. Еховагийн анд нөхдийг хүндлэх бас нэг арга нь зочломтгой, өгөөмөр байх юм (Ром 12:13). Ах дүүстэйгээ чөлөөт цагаа хамт өнгөрүүлдэг бол тэдэнтэйгээ төдийгүй Еховатай ч улам дотносно. Түүнчлэн зочломтгой байх нь Еховаг дуурайж буй хэрэг. хц24.06 х. 12 д/м 15–16

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026

11 сарын 10, мягмар

Мөнх бус хүн гэгч хэн болоод та түүнийг сана[на] ... вэ? (Дуу. 8:4, ШЕ).

Ехова даруу хүмүүст үнэнийг илчилдэг (Мат. 11:25). Бид үнэнийг мэдэж авахын тулд даруу байж бусдын тусламжийг авсан (Үйлс 8:30, 31). Гэсэн ч бардам болохоос болгоомжлох ёстой. Бардам болбол өөрийнхөө үзэл бодлыг Библийн зарчим болон Еховагийн байгууллагын заавартай адилхан чухал гэж үздэг болж мэднэ. Үргэлж даруу байя гэвэл өөрийгөө сүр хүчит Еховатай харьцуулахад хэн ч биш гэдгээ санаж явах учиртай (Дуу. 8:3, 4). Бас илүү даруу, сурах дуртай хүн болоход туслахыг Еховагаас гуйгаарай. Үг болон байгууллагаараа зааж өгдөг үзэл бодлыг нь өөрийнхөөсөө чухалд үзэхэд Ехова тусална. Библи уншихдаа Ехова даруу хүмүүсийг хайрладгийг, бардам, их зантай, бусдыг дорд үздэг хүмүүсийг үзэн яддагийг анхаараарай. Бусдын анхаарлыг татахаар тусгай үүрэг даалгавар авбал даруу байхын тулд улам бүр хичээгээрэй. хц24.07 х. 10 д/м 8–9

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026

11 сарын 11, лхагва

Цөөхөн нь мянга болно. Өчүүхэн нь хүчирхэг үндэстэн болно. Ехова би үүнийг цаг нь болохоор түргэлүүлнэ (Ис. 60:22, ШЕ).

1919 оноос хойш Есүс цөөн тооны тослогдсон эрчүүдээр дамжуулан дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулж, шавь нараа бэлгэдлийн хоол ундаар хангадаг болсон (Лук 12:42). Ехова тэдний ажлыг ивээж буй нь тодорхой (Ис. 65:13, 14). Хэрэв зохион байгуулалтгүй бол Есүсийн даалгасан ажлыг бид биелүүлж чадахгүйд хүрэх байлаа (Мат. 28:19, 20). Жишээлбэл дэлгэрүүлэх хэсгийг хуваарилдаггүй бол хүн бүр хүссэн газраараа дэлгэрүүлнэ. Тэгээд зарим хэсэг нь дахин дахин боловсруулагдаж, зарим нь огт боловсруулагдаагүй хоцрох байв. Таны бодлоор зохион байгуулалттай байх нь өөр ямар ач тустай вэ? Есүс өнөөдөр биднийг хэрхэн удирдан чиглүүлэхээ дэлхий дээр байхдаа харуулсан. хц24.04 х. 8–9 д/м 2–4

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2026
Тавтай морилно уу.
Еховагийн Гэрчүүд энэхүү номын санг янз бүрийн хэлээр судалгаа хийхэд зориулан гаргав.
Хэвлэл татаж авахыг хүсвэл jw.org сайтад зочилно уу.
  • монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах