Дуулал
Давидын миктам*.
16 Бурхан минь ээ, би танд хоргодсон тул намайг хамгаалаач.
2 Би Еховад ингэж хэлсэн. «Та бол Ехова, сайн сайхны минь Эх булаг.
3 Дэлхий дэх ариун хүмүүс,
Хүндлэгдвэл зохих хүмүүс миний баяр баясгалан юм».
4 Өөр бурхдыг шүтдэг хүмүүсийн гуниг зовлон ихэсдэг.
Би хэзээ ч тэдэн шиг цусан өргөл өргөхгүй.
Бурхдынх нь нэрийг ч дурдахгүй.
5 Ехова бол миний хувь, аягыг минь дүүргэгч.
Та өвийг минь хамгаалдаг.
6 Таатай сайхан газрыг надад хэмжиж өгсөн.
Би өөрийн өвд сэтгэл хангалуун байдаг.
7 Надад зөвлөгөө өгсөн Еховаг би магтана.
Шөнөөр ч сэтгэлийн гүн дэх эргэцүүлэл* минь намайг залруулдаг.
8 Ехова сэтгэл зүрхнээс минь уяатай байдаг.
Тэрбээр баруун талд минь байдаг учраас би хэзээ ч ганхахгүй.
9 Тиймээс сэтгэл минь баясаж, би баяр хөөрөөр цалгиж байна*.
Би айх аюулгүй амьдарч байна.
10 Учир нь та намайг Булшинд* орхихгүй.
Үнэнч хүндээ та булшны нүхийг үзүүлэхгүй*.
11 Та надад амийн замыг зааж өгдөг.
Таны дэргэд байхаараа би баяр баяслаар цалгидаг.
Таны баруун гарт байсан цагт би аз жаргалаар үүрд бялхдаг.