Дуулал
א [алэф]
Еховагаас эмээдэг хүн жаргалтай.
ב [бэт]
Тушаалыг нь дуртайяа биелүүлдэг хүн жаргалтай.
ג [гимэл]
2 Үр удам нь дэлхий дээр хүчирхэгжинэ.
ד [далэт]
Шулуун шударга үеийнхэн ивээл хүртэнэ.
ה [хэ]
3 Гэр орон нь эд баялаг, хөрөнгө чинээгээр дүүрэн.
ו [вав]
Түүний зөв шударга байдал үүрдийнх.
ז [заин]
4 Тэрбээр шулуун шударга хүмүүст харанхуйг гийгүүлэх гэрэл мэт юм.
ח [хэт]
Тэрбээр өрөвч, өршөөнгүй, зөв шударга билээ.
ט [тэт]
5 Өгөөмрөөр зээлдүүлдэг хүн сайн сайхан амьдардаг.
י [еөд]
Ажил үйлсээ шударгаар явуулдаг.
כ [каф]
6 Тэрбээр хэзээ ч ганхахгүй.
ל [ламэд]
Зөв шударга хүн үүрд дурсагдана.
מ [мэм]
7 Тэрбээр муу мэдээнээс айхгүй.
נ [нүн]
Зүрхнийхээ угаас Еховад итгэж найддаг.
ס [самэх]
8 Тэрбээр бат итгэдэг* бөгөөд юунаас ч айдаггүй.
ע [аин]
Эцэст нь дайснаа ялагдахыг харна.
פ [пэ]
9 Тэрбээр өгөөмрөөр тарааж, ядууст өгсөн.
צ [цади]
Түүний зөв шударга байдал үүрдийнх.
ק [көф]
Түүнийг хүчирхэг болоход хүн бүр хүндэлнэ.
ר [рэш]
10 Муу хүн үүнийг хараад дургүйцнэ.
ש [шин]
Шүдээ хавирч, аажмаар алга болно.
ת [тав]
Муу хүний хүсэл биелэхгүй.