Дуулал
Өгсөж явах үеийн дуу. Давидын дуу.
122 «Еховагийн өргөө рүү явцгаая» гэж
Хүмүүс надад хэлэхэд би баярласан.
2 Иерусалим аа, одоо бид
Чиний хаалгаар ороод зогсож байна.
3 Иерусалим бол
Байшингууд нь шигүү баригдсан хот юм.
4 Израйлд өгсөн зааврын дагуу
Овгууд, Яагийн* овгууд
Еховагийн нэрд талархал өргөхөөр
Тийшээ өгсөн явсан.
5 Тэнд Давидын үр удмын сэнтийнүүдийг,
Шүүх сэнтийнүүдийг тавьсан байв.
6 Иерусалимын амар амгалангийн төлөө залбираарай.
Хот оо, чамайг хайрладаг хүмүүс аюулгүй амьдрах болно.
7 Чиний хэрэм дотор амар тайван,
Чиний бэхлэгдсэн цамхгууд дотор аюулгүй байдал ноёлох болтугай.
8 Би ах дүү, найз нөхдийнхөө төлөө
«Чиний дотор амар тайван ноёлох болтугай!» гэж хэлнэ.
9 Бидний Бурхан Еховагийн өргөөний төлөө
Чамд сайн сайхныг хүсье.