Дуулал
Давидын дуу.
24 Дэлхий ба дээр нь байдаг бүхэн
Үржил шимтэй газар ба дээр нь амьдардаг бүхэн Еховагийнх.
2 Учир нь Бурхан газрыг далайнууд дээр бэхэлж,
Гол мөрөн дээр бататган тогтоожээ.
3 Хэн Еховагийн уул өөд гарах вэ?
Хэн ариун газарт нь зогсох вэ?
4 «Үйлс нь ариун, сэтгэл нь хиргүй,
Миний нэрийг* барьж худал тангараг өргөдөггүй,
Хуурамчаар андгайлдаггүй хүн юм».
5 Тийм хүн Еховагийн ивээлийг хүртэнэ.
Авралын Бурхан нь түүнийг зөв* гэж тооцно.
6 Иаковын Бурхан минь ээ, энэ бол таны таалалд багтахыг хүсдэг хүмүүс,
Бурханд үйлчилдэг хүмүүс юм. (Села)
7 Хаалганууд аа, дээшээ бол*!
Эртний хаалганууд аа, цэлийтэл нээгд*!
Яруу алдарт Хаан орог!
8 Яруу алдарт энэ Хаан хэн бэ?
Хүчтэй, чадалтай Ехова.
Дайн тулаанд эрэмгий Ехова.
9 Хаалганууд аа, дээшээ бол!
Эртний хаалганууд аа, цэлийтэл нээгд!
Яруу алдарт Хаан орог!
10 Яруу алдарт энэ Хаан хэн бэ?
Тэнгэрийн цэргийн жанжин Ехова.
Тэр бол яруу алдарт Хаан билээ. (Села)