Дуулал
137 Бид Вавилоны голын эрэг дээр суугаад
Сионыг санан уйлж билээ.
2 Тэндхийн улиас модон дээр
Босоо ятгуудаа өлгөж билээ.
3 Олзлогчид дуу дуулахыг биднээс шаардсан.
Элэглэн дооглогчид өөрсдийг нь хөгжөөхийг биднээс хүссэн.
«Сионы дуунуудаас нэгийг дуулж өг» гэсэн.
4 Бид харийн нутагт
Яаж Еховагийн дууг дуулах юм бэ?
5 Иерусалим аа, би чамайг мартвал
Баруун гар минь хэрэгцээгүй болог*.
6 Би чамайг санахгүй бол,
Иерусалимыг баяр баяслынхаа
Хамгийн гол шалтгаан болгохгүй бол
Хэл минь тагнайдаа наалдаг.
7 Иерусалим сүйрдэг өдөр
Едомчууд юу гэж хэлснийг санаач, Ехова.
«Түүнийг нураа! Суурьтай нь нураа!» гэсэн.
8 Удахгүй сүйрэх Вавилон* оо,
Чи биднийг зовоосон шиг, чамайг тийн зовоож
Шанг чинь хүртээх нэгэн жаргалтай.
9 Хүүхдүүдийг чинь барьж аваад
Хад руу цохих нэгэн жаргалтай.