Дуулал
136 Еховад таларх. Учир нь тэр бол сайн.
Түүний үнэнч хайр үүрдийнх.
2 Бурхдын Бурханд таларх.
Учир нь түүний үнэнч хайр үүрдийнх.
3 Эздийн Эзэнд таларх.
Учир нь түүний үнэнч хайр үүрдийнх.
4 Ганцаараа агуу гайхамшгийг үйлддэг
Түүний үнэнч хайр үүрдийнх.
5 Тэнгэрийг урлан бүтээсэн
Түүний үнэнч хайр үүрдийнх.
6 Газрыг усны дээгүүр байрлуулсан
Түүний үнэнч хайр үүрдийнх.
7 Агуу гэрлүүдийг бүтээсэн
Түүний үнэнч хайр үүрдийнх.
8 Өдрийг захируулахаар нарыг бүтээсэн
Түүний үнэнч хайр үүрдийнх.
9 Шөнийг захируулахаар сар, оддыг бүтээсэн
Түүний үнэнч хайр үүрдийнх.
10 Египетийн уугануудыг хөнөөсөн
Түүний үнэнч хайр үүрдийнх.
11 Тэдний дундаас Израйлыг чөлөөлсөн
Түүний үнэнч хайр үүрдийнх.
12 Агуу их хүч, хүчит мутраар чөлөөлсөн
Түүний үнэнч хайр үүрдийнх.
13 Улаан тэнгисийг хоёр хуваасан
Түүний үнэнч хайр үүрдийнх.
14 Израйлыг дундуур нь явуулсан
Түүний үнэнч хайр үүрдийнх.
15 Фараоныг их цэрэгтэй нь Улаан тэнгист живүүлсэн
Түүний үнэнч хайр үүрдийнх.
16 Ард түмнээ удирдан зэлүүд газраар явуулсан
Түүний үнэнч хайр үүрдийнх.
17 Агуу хаадыг бут цохисон
Түүний үнэнч хайр үүрдийнх.
18 Хүчирхэг хаадыг устгасан
Түүний үнэнч хайр үүрдийнх.
19 Аморичуудын хаан Сихоныг хөнөөсөн
Түүний үнэнч хайр үүрдийнх.
20 Башаны хаан Огийг хороосон
Түүний үнэнч хайр үүрдийнх.
21 Тэдний газрыг өв болгон өгсөн
Түүний үнэнч хайр үүрдийнх.
22 Зарц Израйлдаа өвлүүлсэн
Түүний үнэнч хайр үүрдийнх.
23 Дорд болоход маань биднийг санасан
Түүний үнэнч хайр үүрдийнх.
24 Дайснаас биднийг олон удаа аварсан
Түүний үнэнч хайр үүрдийнх.
25 Амьтай бүхэнд хоол хүнс өгдөг
Түүний үнэнч хайр үүрдийнх.
26 Тэнгэрийн Бурханд таларх.
Учир нь түүний үнэнч хайр үүрдийнх.