Дуулал
Удирдаачид зориулав. Давидын дуу.
13 Ехова минь ээ, та намайг хэр удаан мартах юм бэ? Үүрд мартах уу?
Хэдий болтол та надаас нүүрээ нуух юм бэ?
2 Би хэдий болтол түгшин,
Өдөр бүр гашуудах юм бэ?
Би дайснууддаа хэдий болтол дийлдэх юм бэ?
3 Намайг хараад надад хариулаач, миний Бурхан Ехова.
Хүчийг минь сэлбээч, тэгвэл би үхэхгүй.
4 Дайсан ч: «Би түүнийг ялсан!» гэж хэлэхгүй.
Эсэргүүцэгчид намайг унахад баярлахгүй.
5 Та намайг үнэнчээр хайрлана гэдэгт би итгэдэг.
Та намайг аврахад зүрх сэтгэл минь баяр баяслаар цалгина.
6 Ехова намайг арвин ихээр ивээсэн учир би түүнд зориулан дуулна.