3-р дуу
«Бурхан бол хайр»
1. Намайг дууриа, надтай алх гэж
Хайрын Бурхан зааж захидаг
Нэгнээ хайрлаж Бурхнаа шүтвэл
Хэзээд сайн үйлээр бялхана
Хайр бол аз жаргалын түлхүүр
Хайр бол амьд явахын утга
Христийг дууриан үнэнээр хайрлаж
Хайрын Бурхнаа баярлуулъя
2. Бурхнаа хайрлаж үнэнийг сахивал
Бусдыг хайрлаж зөв явна
Алдаж эндэхэд Бурхан түшиж
Ахин бид өндийн босдог
Хайр бол ариун, нигүүлсэнгүй
Хайр бол өрөвч, тэвчээртэй
Халуун хайраа ах дүүдээ өгч
Хайрын сайхныг мэдэрье
3. Уур хилэн, атаа хорслыг ялж
Уужуу ухаантай явъя
Бурхнаар заалган хайрлаж сурвал
Бүгдийг уучилж, энэрнэ
Хайр бол хувиршгүй, чин үнэнч
Хайр бол өршөөнгүй, даруу
Бүтээгч Бурхнаа хайраар дууриан
Бие биеэ хайрлаж явъя
(Бас Марк 12:30, 31; 1 Кор. 12:31—13:8; 1 Иох. 3:23-ыг үзнэ үү).