38-р дуу
Еховад ачаагаа даатгая
1. Үгийг минь сонсооч, Ехова
Үргэлж надад ойр байгаач
Анхаарч чагнаад та хариулаач
Айдсаа ялахад минь туслаач
(ДАХИЛТ)
Еховад ачаагаа даатгая
Энэрч тэтгэнэ, намайгаа
Түшиг минь болж, бүү ганхуулаач
Тэмцэлд ялах хүч хайрлаач
2. Тагтаа мэт жигүүртэйсэн бол
Тэртээд нисэн одохсон
Хар санаат увайгүй хүний
Хор хөнөөлөөс хол байхсан
(ДАХИЛТ)
Еховад ачаагаа даатгая
Энэрч тэтгэнэ, намайгаа
Түшиг минь болж, бүү ганхуулаач
Тэмцэлд ялах хүч хайрлаач
3. Еховад найдан залбиръя
Эгнэгт намайг хамгаалаач
Даруу хүнийг тэнхрүүлдэг та
Тайтгаруулаач, намайгаа
(ДАХИЛТ)
Еховад ачаагаа даатгая
Энэрч тэтгэнэ, намайгаа
Түшиг минь болж, бүү ганхуулаач
Тэмцэлд ялах хүч хайрлаач
(Бас Дуу. 22:5; 31:1–24-ийг үзнэ үү).