Ехова биднийг ажилд сургадаг
1. Ехова хүмүүст даалгавар өгөхийн зэрэгцээ өөр яадаг вэ?
1 Ехова хүмүүст даалгавар өгөхдөө тэр даалгаврыг нь биелүүлэхэд шаардлагатай тусламж бас үзүүлдэг. Жишээ нь, Ехова хөвөгч авдар хийж үзээгүй Ноад хөвөгч авдар хийхийг даалгахдаа яаж хийхийг нь ч зааж өгсөн (Эх. 6:14–16). Эгэл жирийн хоньчин Мосед Израилийн ахмадууд болон Фараонтай уулзах даалгавар өгөөд: «Би Өөрөө чиний амтай хамт байж, чиний юу хэлэхийг чамд заана» гэж батлан хэлсэн (Ег. 4:12). Ехова сайн мэдээ дэлгэрүүлэхийг бидэнд даалгахдаа ч бас заавар өгдөг. Биднийг Дэлгэрүүлэгчийн сургууль, Үйлчлэх цуглаанаар сургадаг. Энэ сургалтынх нь ач тусыг хүртэхийн тулд яах хэрэгтэй вэ?
2. Яавал Дэлгэрүүлэгчийн сургуулийн ач тусыг хүртэх вэ?
2 Дэлгэрүүлэгчийн сургууль: Цуглаан болгонд бэлдэж, тухайн цуглаанаар үзэх материалыг уншиж судлаарай. Өөрөө бэлдээд, бас суралцагчийг тухайн материалаар даалгавраа хэрхэн бэлдсэнийг үзвэл тэр сэдвийг зааж тайлбарлах чадвар тань сайжирна (Сур. 27:17). «Ярих хийгээд заах чадвараа сайжруулах нь» товхимлоо авч ирээд, сургуулийн харгалзагчийг суралцагч болгоныг даалгавраа хэрхэн биелүүлснийг товхимолд үндэслэн тайлбарлахад нь өөртөө хэрэгтэй гэж бодсон санааг доогуур нь зурж, бичиж авч байгаарай. Сургуулийн ач тусыг хүртэх хамгийн сайн арга бол өөрөө оролцох юм. Та энэ сургуульд орсон уу? Даалгавар авбал сайтар бэлдэж, өгсөн зөвлөгөөг хэрэгжүүлж байгаарай. Сурч мэдсэнээ дэлгэрүүлэхдээ ажил хэрэг болгоорой.
3. Яавал Үйлчлэх цуглааны ач тусыг хүртэх вэ?
3 Үйлчлэх цуглаан: Үйлчлэх цуглаанаар үзэх материалыг урьдчилан уншиж, хариулт бэлддэг бол гол санаа нь ухаан санаанд хоногшин үлдэх нь илүү байдаг. Товч хариулах нь өөр олон хүнд оролцох боломж олгоно гэсэн үг. Үзүүлбэрийг анхааралтай үзээд илүү үр өгөөжтэй дэлгэрүүлэхэд тус болохоор санааг ажил хэрэг болгох нь зүйтэй. «Христиан үйлчлэл»-д нийтэлсэн чухал өгүүллийг хадгалж байгаад сэргээн үзэж байгаарай.
4. Еховагийн зааж сургадаг бүхнийг ажил хэрэг болгох ёстойн учир юу вэ?
4 Ноа, Мосе нарын авч байсан даалгавар амаргүй байсан шиг сайн мэдээг дэлхий даяар тунхаглах бидний даалгавар ч бас чамгүй төвөгтэй (Мат. 24:14). Гэхдээ бид Багш Еховадаа найдаж, зааж сургадаг бүхнийг нь ажил хэрэг болговол даалгавраа амжилттай биелүүлнэ (Ис. 30:20).