16 Ах дүү чинь үхэлд хүргэхээргүй нүгэл үйлдэж байгааг харвал түүний төлөө залбир. Тэгвэл Бурхан түүнийг уучилна. Энэ нь үхэлд хүргэхээргүй нүгэл үйлдсэн хүмүүст хамаатай. Харин үхэлд хүргэдэг нүгэл гэж бий. Ийм нүгэл үйлддэг хүний төлөө залбир гэж хэлэхгүй.