-
Уншигчдын асуултХаруулын цамхаг: Уншигчдын асуулт
-
-
Амийн эх булаг Ехова цус хэрэглэхгүй байхыг тушаадаг (Эхлэл 9:3, 4). Цус нь амийг төлөөлдөг учраас Бурхан эртний израильчуудад өгсөн хуульдаа цусыг зохистой хэрэглэж байхыг анхааруулжээ. Тэрбээр: «Махан биеийн амь нь цусанд байдаг бөгөөд түүнийг Би та нарт өөрсдийн чинь амийн төлөө эвлэрүүллийг тахилын ширээн дээр хийхээр өгсөн юм» хэмээдэг. Хэрэв хүн хоол хүнсэндээ хэрэглэх зорилгоор амьтан агнавал яах вэ? Бурхан: «Аливаа хүн нь идэж болох амьтан буюу шувууг агнасан тохиолдолд түүнийхээ цусыг асган, шороогоор дарах ёстой» гэж хэлсэн байна (Левит 17:11, 13).a Ехова энэ тушаалыг олон удаа давтсан байдаг (Дэд хууль 12:16, 24; 15:23). Еврейчүүдийн нэгэн номд: «Цусыг хадгалах ёсгүй. Харин ч хэрэглэж болохгүй гэдгийг харуулж, газар асгах хэрэгтэй» хэмээн тайлбарлажээ («Soncino Chumash»). Израиль хүн ямар ч амьтны цусыг авч, хадгалж, хэрэглэдэггүй байв.
-
-
Уншигчдын асуултХаруулын цамхаг: Уншигчдын асуулт
-
-
Заримдаа эмч өвчтөнд мэс засал хийхээс хэдэн долоо хоногийн өмнө цусыг нь авч хадгалаад, шаардлагатай үед эргүүлж сэлбэх аргыг санал болгодог. Гэхдээ цусыг ийнхүү авч, хадгалаад, эргүүлээд сэлбэх нь «Левит», «Дэд хууль» номд бичсэнтэй илт зөрчилддөг. Цусыг хадгалах ёсгүй бөгөөд газар асгах буюу, зүйрлэн хэлбэл, Бурханд буцаан өгөх шаардлагатай. Мосегийн хууль одоо хүчингүй ч, Еховагийн Гэрчүүд уг хуулиар өгсөн зарчмуудыг хүндэтгэдэг бөгөөд «цусыг цээрлэх» шийдвэр төгс байдаг. Тиймээс, бид «газар асгах» учиртай цусыг сэлбэх зорилгоор хадгалах юм уу донор болж цусаа өгдөггүй. Эс тэгвэл Бурхны хуулийг зөрчсөн хэрэг болно.
-
-
Уншигчдын асуултХаруулын цамхаг: Уншигчдын асуулт
-
-
a Профессор Фрэнк Горман: «Цусыг газар асгах нь амьтны амийг ариун гэж үздэгээ, цаашлаад тэрхүү амийг өгсөн, одоо ч тэтгэсээр байгаа Бурхныг гүн хүндэтгэдгээ харуулах хамгийн тохиромжтой арга мөн» гэж бичжээ.
-