-
Бурхны ард түмнийг өмгөөлөн хамгаалсанИтгэлийн жишээ
-
-
18. а) Мордехаи Хаманд мэхийн ёслоогүй нь ямар учиртай байж болох вэ? (Зүүлт үзнэ үү). б) Бурхны орчин үеийн үйлчлэгчид Мордехаин жишээг яаж дагадаг вэ?
18 Хаман гэдэг хүн хааны ордонд нэр нөлөө бүхий хүн болов. Ахашверош түүнийг гол зөвлөхөө болгож, ерөнхий сайдаар томилжээ. Ийнхүү тэрээр хааны дараа орох эрх мэдэлтэй хүн болсон юм. Хаманыг харсан ямар ч хүн хүндэтгэл үзүүлж бөхийх ёстой гэж хаан зарлигджээ (Ест. 3:1–4). Энэ зарлиг Мордехаиг хэцүү байдалд оруулав. Тэрээр хааны зарлиг тушаалыг дагадаг байсан ч Еховагийн тушаалтай зөрчилдсөн зарлигийг дагахгүй байхаар шийджээ. Юу гэвэл, Хаман «агаг хүн» байв. Өөрөөр хэлбэл зөнч Самуелын цаазалсан, амалекчуудын хаан Агагийн удмын хүн байсан бололтой (1 Сам. 15:33). Амалекчууд бузар булай явдалд живж, өөрсдийгөө Еховагийн болон ард түмнийх нь дайсан болгожээ. Тиймээс Бурхны шийтгэлийг хүртсэн юмc (Д.хууль 25:19). Тэгвэл Бурхны үнэнч үйлчлэгч Мордехаи Хаманд мэхийн ёслоно гэж үү? Яалаа гэж дээ! Тэрээр Хаманыг харсан ч хүндэтгэл үзүүлэн бөхийдөггүй байв. Бурхны орчин үеийн үнэнч үйлчлэгчид бас амь насанд нь аюул учрах байлаа ч «Хүнд бус, Бурханд захирагдах ёстой» гэсэн зарчмыг баримталдаг (Үйлс 5:29).
-
-
Бурхны ард түмнийг өмгөөлөн хамгаалсанИтгэлийн жишээ
-
-
c Хезекиа хааны үед «амалекчуудын үлдэгсдийг» устгасан. Гэхдээ Хаман амьд үлдсэн цөөн хэдэн амалекчуудын нэг байсан бололтой (Ш.дээд 4:43).
-