-
Еховад найдвал мөнх амьдарна!Харуулын цамхаг (Судлахад зориулсан)—2018 | 11 сар
-
-
7. Хабаккукийг санаа зовоосон асуудлаа хэлэхэд Ехова яасан бэ?
7 Хабаккук 1:5–7-г уншина. Хабаккук санаа зовоосон асуудлаа хэлж залбирсныхаа дараа Ехова уурлах болов уу гэж бодсон байх. Халамжтай Эцэг Ехова зөнчийнхөө сэтгэлийг ойлгож байсан. Зовж шаналсандаа тусламж гуйж байгааг нь мэдэж байв. Тийм болохоор Хабаккукийг загнаагүй. Харин үнэнч бус иудейчүүдийг удахгүй яах гэж байгаагаа хэлсэн. Хүчирхийллээр дүүрсэн нийгмийн төгсгөл тун удахгүй болох гэж байгааг Еховагаас мэдсэн анхны хүн нь Хабаккук байсан ч байж болох юм.
8. Еховагийн өгсөн хариу Хабаккукт яагаад ойлгомжгүй санагдсан бэ?
8 Ехова арга хэмжээ авах гэж байгаагаа Хабаккукт хэлсэн. Хүчирхийллийг үйлдэгч хорон муу иудейчүүдийг халдейчууд буюу вавилончуудаар устгуулах гэж байлаа. «Та нарын өдрүүдэд» гэж хэлсэн нь энэ шийтгэл зөнч Хабаккукийг эсвэл тэр үеийнхнийг амьд сэрүүн байхад болох ажээ. Хабаккук ийм хариу сонсоно гэж бодоогүй. Вавилончууд израйлчуудаас ч илүү зэрлэг балмад, харгис догшин хүмүүс байв. Харин израйлчууд бол ядаж л, Еховагийн тогтоосон хэм хэмжээг мэддэг байсан. Ехова яагаад ийм харгис үндэстнийг ашиглан ард түмнээ шийтгэх болов? Иудачуудын зовлонг нимгэлэх биш, улам нэмэх бус уу?a Та Хабаккукийн оронд байсан бол юу гэж бодох бол?
-
-
Еховад найдвал мөнх амьдарна!Харуулын цамхаг (Судлахад зориулсан)—2018 | 11 сар
-
-
a Хабаккук 1:5-д «та нар» гэж бичсэн нь Иудагийн бүх хүн гамшигт нэрвэгдэнэ гэсэн үг байлаа.
-