БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | ЭХЛЭЛ 9–11
«Бүх дэлхий нэг хэлтэй байлаа»
Хүмүүс дуулгаваргүй загнаж, Бабелын цамхаг барихад Ехова хэлийг нь хутгалдуулж, тэднийг тараасан. Өнөө цагт Ехова бүх үндэстэн, хэлтнээс үй олон хүмүүсийг бүрдүүлж, «цэвэр хэлийг» өгдөг учраас «тэд бүгд мөр зэрэгцэн Түүнд үйлчлэхээр ЭЗЭНий нэрийг дууддаг» (Зеф 3:9, ШЕ; Ил 7:9). Ехова болон санаа зорилгынх нь талаарх Библийн үнэнийг «цэвэр хэл» гэдэг.
Шинэ хэл суръя гэвэл зөвхөн үг цээжлээд л болчихгүй. Бодож сэтгэх аргаа өөрчлөх шаардлага гардаг. Библийн үнэнийг сурахад ч мөн ялгаагүй, бодол санаа, зүрх сэтгэлээ шинэчлэн өөрчлөх ёстой (Ро 12:2). Цэвэр хэлийг хэзээ ч сурч дуусахгүй. Үүний ачаар Бурхны ард түмэн эв нэгдэлтэй байдаг (1Ко 1:10).