БУРХНЫ ҮГЭН ДЭХ ЭРДЭНЭС | МАТАЙ 25
«Сонор сэрэмжтэй бай»
Есүс арван онгон бүсгүйн тухай ёгт үлгэрийг тослогдсон дагалдагчдадаа ярьсан. Гэхдээ гол санаа нь Христийн бүх дагалдагчдад хамаатай (хц15 3/15 х. 12–16). «Иймээс сэрэмжтэй бай. Яагаад гэвэл та нар тэр өдрийг ч, тэр цагийг ч мэдэхгүй» (Мат. 25:13). Та Есүсийн ярьсан ёгт үлгэрийг тайлбарлаж чадах уу?
Сүйт залуу (1-р зүйл)—Есүс
Бэлэн байсан ухаалаг бүсгүйчүүд (2-р зүйл) —Бэлэн байж, даалгавраа үнэнчээр биелүүлдэг тослогдсон дагалдагчид. Тэд төгсгөл хүртэл «гэрэл мэт гэрэлтэнэ» (Флп 2:15)
«Хүргэн ирлээ!» гэж хашхирах дуу (6-р зүйл) —Есүсийн залран байгаагийн нотолгоо
Мунхаг бүсгүйчүүд (8-р зүйл)—Хүргэнийг угтахаар гарсан ч сонор сэрэмж алдан, үнэнч байж чадаагүй тослогдсон дагалдагчид
Ухаалаг бүсгүйчүүд тосноосоо өгөөгүй (9-р зүйл) —Эцсийн удаа тамгалуулсны дараа тослогдсон үнэнч дагалдагчид үнэнч бус болсон хүмүүст тусалъя гэсэн ч хэтэрхий хожимдсон байна
«Хүргэн ирэв» (10-р зүйл)—Есүс агуу их гамшгийн сүүлээр шүүх ажиллагаа явуулахаар ирнэ
Ухаалаг бүсгүйчүүд хүргэнтэй хамт хурим найр болох газар ороход хаалга хаагдав (10-р зүйл) —Есүс ирээд тослогдсон үнэнч хүмүүсийг тэнгэрт цуглуулна. Харин үнэнч бус хүмүүс тэнгэрт амьдрах найдвараа алдана