ХИЧЭЭЛ 17
Есүс ямар зан чанартай вэ?
Есүсийг дэлхий дээр байхдаа юу хэлж, юу хийж бүтээснийг судалбал ямар зан чанартай хүн байсныг нь сайн ойлгоно. Тэр хэрээр Есүстэй болон Эцэг Еховатай нь дотносох хүсэл төрнө. Есүсийн сэтгэл татам зан чанаруудаас заримыг нь авч үзье. Бас Есүсийг хэрхэн дуурайж болохыг мэдэж аваарай.
1. Есүс Эцгийнхээ юу юуг дуурайсан бэ?
Есүс тэнгэрт Эцэгтэйгээ олон тэрбум жил хамт байхдаа Эцгээ ажиглаж, олон юм сурсан. Улмаар Эцэгтэйгээ яг адилхан үзэл бодол, сэтгэл мэдрэмжтэй болж, аливааг хийхдээ Эцгээ дуурайдаг болжээ (Ёохан 5:19-ийг уншина уу). Есүс зан чанарыг нь төгс дуурайсан учраас «Намайг харсан хүн Эцгийг харсан» гэж хэлсэн удаатай (Ёохан 14:9). Есүсийн зан чанарыг судлахын хэрээр Еховаг улам сайн таньж мэднэ. Жишээлбэл Есүсийг хүмүүст хэр их санаа тавьдгийг судалбал Еховаг танд хэчнээн их санаа тавьдгийг ойлгоно.
2. Есүс Еховад хайртайгаа яаж харуулсан бэ?
Есүс: «Би Эцгээ хайрладгаа ертөнцөд мэдүүлэхийн тулд Эцгийнхээ тушааснаар л хийж байна» гэжээ (Ёохан 14:31). Тэрбээр дэлхий дээр байхдаа хүнд бэрх үед ч дуулгавартай байснаараа Эцэгтээ маш их хайртайгаа батлан харуулсан. Есүс Эцэг Еховагийнхаа тухай ярих их дуртай байв. Бас хүмүүст Еховатай анд найз болоход нь тусалдаг байжээ (Ёохан 14:23).
3. Есүс хүмүүст хайртайгаа яаж харуулсан бэ?
Есүсийг «хүмүүсийн хөвгүүдээр бахдан байв» гэж Библид бичжээ (Сургаалт үгс 8:31). Хүмүүст хайртай нь юунаас харагддаг вэ? Тэрбээр бусдад урам өгч, эрх ашгаа хойш нь тавин байж тусалдаг байсан. Есүс хүчтэйдээ биш, бусдыг өрөвдсөндөө гайхамшиг үйлддэг байв (Марк 1:40–42). Хүмүүстэй эелдэг харьцаж, хэнийг ч алаг үздэггүй байжээ. Яриаг нь сонсдог хүмүүсийг тайвшруулж, итгэл найдвар бэлэглэсэн. Есүс хайрандаа хөтлөгдөн хүн төрөлхтний төлөө зовж тарчлан амиа дуртайяа өгсөн. Ялангуяа үг сургаалыг нь дагадаг хүмүүсийг их хайрладаг (Ёохан 15:13, 14-ийг уншина уу).
УХАЖ ОЙЛГОЁ
Есүсийн зан чанарын талаар илүү ихийг мэдэж аваарай. Яавал Есүс шиг хайраа илэрхийлдэг, өгөөмөр хүн болохыг авч үзье.
4. Есүс Эцгээ хайрладаг
Бурхныг хайрладгаа яаж батлан харуулахыг Есүс бидэнд үлгэрлэн үзүүлсэн. Лук 6:12; Ёохан 15:10; 17:26-г уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Есүсийн үлдээсэн жишээг бодож үзвэл Еховад хайртайгаа хэрхэн харуулж болох вэ?
5. Есүс хүнийг гэсэн сэтгэлтэй
Есүс бусдын төлөө эрх ашгаа хойш нь тавьдаг байсан. Хэчнээн ядарсан ч цаг зав, хүч чадлаа хүмүүст туслахын төлөө зориулж байв. Марк 6:30–44-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Эндээс үзвэл Есүс бусдад хэрхэн санаа тавьсан бэ? (31, 34, 41, 42-р зүйлийг үзнэ үү).
Есүс ямар сэтгэлээр хүмүүст тусалсан бэ? (34-р зүйлийг үзнэ үү).
Есүс Еховагийнхтай адилхан зан чанартайг бодож үзвэл энэ үйл явдлаас Еховагийн тухай юу мэдэж болох вэ?
Есүсийн бусдад санаа тавьдаг байсныг яаж дуурайх вэ?
6. Есүс өгөөмөр сэтгэлтэй
Есүс эд хөрөнгө гэхээр юмгүй ч өгөөмөр хүн байв. Үйлс 20:35-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Есүсийн хэлснээр бид яавал жаргалтай байх вэ?
ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Их юмгүй байлаа ч бусдад юу юу өгч болох вэ?
Таны мэдлэгт
Библид бичсэнээр бид Есүсийн нэрээр Еховад залбирах учиртай (Ёохан 16:23, 24-ийг уншина уу). Ингэж залбирвал Есүсийн ачаар Еховатай найз болсондоо баярлаж талархдагаа харуулна.
ЗАРИМ ХҮН: «Бурхан биднийг анхаардаг байсан бол бид ингэж их зовохгүй байх байсан» гэдэг.
Есүс Еховатай адилхан зан чанартай. Есүсийн ямар үйл хэргээс Ехова бидэнд санаа тавьдаг нь харагддаг вэ?
ДҮГНЭЛТ
Есүс Еховад, хүмүүст хайртай. Эцгээ төгс дуурайсан Есүсийг таньж мэдэхийн хэрээр Еховаг улам сайн мэддэг болно.
Давтах асуулт
Еховаг хайрладгаа яавал Есүс шиг батлан харуулах вэ?
Хүмүүсийг хайрладгаа яавал Есүс шиг батлан харуулах вэ?
Танд Есүсийн ямар зан чанар хамгийн их таалагдсан бэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Дуурайвал зохих зарим зан чанарынх нь тухай уншаарай.
«Есүстэй адилхан болъё гэвэл ...» («Есүс зам, үнэн, амь мөн», 317-р хуудас)
Яагаад Есүсийн нэрээр залбирах хэрэгтэйг мэдэж аваарай.
«Яагаад Есүсийн нэрээр залбирах ёстой вэ?» («Харуулын цамхаг», 2008 оны 2-р сарын 1)
Есүс ямар төрхтэй хүн байсныг Библид бичсэн байдаг уу?