-
Еховад өөрийгөө зориулж, баптисм хүртэхийн учирҮүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
-
-
2. Баптисм хүртсэн үйлчлэгчдээ Ехова яаж ивээдэг вэ?
Та баптисм хүртсэнээр Еховагийн жаргалтай гэр бүлийн гишүүн болно. Ингэснээр Еховагийн хайрыг илүү их мэдэрч, Еховатай урьдынхаасаа дотно болно (Малахи 3:16–18-ыг уншина уу). Ехова таны Эцэг болно. Үүгээр зогсохгүй та Еховаг болон таныг гэсэн сэтгэлтэй дэлхий дахины ах дүүтэй болно (Марк 10:29, 30-ийг уншина уу). Мэдээж баптисм хүртэхийн тулд тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй. Еховаг таньж мэдээд хайрладаг болж, Хүүд нь итгэдэг болсон байх ёстой. Эцэст нь Еховад өөрийгөө зориулна. Эдгээр алхмыг хийж баптисм хүртсэнээр та мөнх амь руу хөтлөх зам дээр гарч байна гэсэн үг. Аврагдахын тулд баптисм хүртэх ёстойг Бурхны Үгэнд бичсэн байдаг (1 Петр 3:21).
-
-
Та эсэргүүцэл хавчлагыг давж чаднаҮүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
-
-
Есүсийн хэлснээр гэрийнхэн маань хүртэл Еховаг шүтэхийг маань болиулах гэж оролдож болох юм. Матай 10:34–36-г уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Еховаг шүтдэг болоход гэрийнхэн маань яаж хандаж магадгүй вэ?
Үүний нэг жишээг ВИДЕОНООС хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Таны хамаатан садан, найз нөхөд Еховаг шүтэхийг тань болиулах гэж оролдвол та яах вэ?
Дуулал 27:10; Марк 10:29, 30-ийг уншина уу. Тус бүрд нь дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Гэр бүл, найз нөхөд тань эсэргүүцвэл энэ зүйл танд яаж урам хайрлах вэ?
-