ХИЧЭЭЛ 21
Сайн мэдээг яаж тунхагладаг вэ?
Хүмүүст дуулгахгүй байхын аргагүй үнэхээр сайхан мэдээ Библид бий. Бурхны Хаант төр тун удахгүй хүн төрөлхтний бүх асуудал бэрхшээлийг шийднэ. Есүс энэ мэдээг бүх хүнд дуулгахыг шавь нартаа захисан (Матай 28:19, 20). Еховагийн Гэрчүүд Есүсийн энэ захиасыг яаж биелүүлдэг вэ?
1. Матай 24:14-т бичсэн зөгнөл яаж биелж байна вэ?
«Хаант төрийн тухай энэхүү сайн мэдээг ... дэлхий даяар тунхаглана» гэж Есүс зөгнөсөн (Матай 24:14). Энэ зөгнөл одоо биелж байна. Еховагийн Гэрчүүд дэлхий даяар 1000 гаруй хэлээр сайн мэдээг тунхагладаг. Энэ нүсэр ажлын ард гарахын тулд асар их хичээл зүтгэл гаргаж, зохион байгуулалттай байх шаардлагатай. Бас Еховагийн тусламж зайлшгүй хэрэгтэй.
2. Бид сайн мэдээг яаж дэлгэрүүлдэг вэ?
Бид Еховагийн санаа зорилгын тухай ярих боломж бүрийг ашигладаг. Тийм болохоор хүн хаана байна, тэнд дэлгэрүүлдэг. І зууны Христийн дагалдагчдын адилаар «айлаар» дэлгэрүүлдэг (Үйлс 5:42). Ингэж зохион байгуулалттай дэлгэрүүлдэг учраас жил бүр сая сая хүнд үнэнийг тунхагладаг. Гэхдээ зарим хүн гэртээ байдаггүй болохоор олон нийтийн газраар бас дэлгэрүүлдэг.
3. Хэн сайн мэдээг тунхаглах үүрэгтэй вэ?
Бүх Гэрч сайн мэдээг тунхагладаг. Энэ ажил маань хүмүүсийн амь настай холбоотой учраас бид боломж бололцоогоо дайчлан дэлгэрүүлдэг (1 Тимот 4:16-г уншина уу). Сайн мэдээ тунхагласныхаа төлөө цалин хөлс авдаггүй. Учир нь Библид «Үнэгүй авснаа үнэгүй өг» гэж байдаг (Матай 10:7, 8). Зарим хүн сайн мэдээнд маань нааштай ханддаггүй. Гэхдээ бид шантардаггүй. Яагаад гэвэл сайн мэдээ тунхаглах нь шүтлэгийн маань салшгүй хэсэг билээ. Биднийг дэлгэрүүлэхэд Ехова баярладаг.
УХАЖ ОЙЛГОЁ
Еховагийн Гэрчүүд дэлхий даяар яаж дэлгэрүүлдгийг, Ехова хэрхэн тусалдгийг мэдэж аваарай.
4. Бүх хүнд дэлгэрүүлэхийг зорьдог
Еховагийн Гэрчүүд газар газрын хүмүүст дэлгэрүүлэхийн тулд маш их хүчин чармайлт гаргадаг. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Еховагийн Гэрчүүд дэлгэрүүлэхийн тулд ийм их хичээдгийнх нь юу нь танд сайхан санагдаж байна вэ?
Матай 22:39; Ром 10:13–15-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Дэлгэрүүлдэг маань бусдыг хайрладгийн шинж гэж яагаад хэлж болох вэ?
Сайн мэдээ тунхагладаг хүмүүс Еховад ямар санагддаг вэ? (15-р зүйлийг үзнэ үү).
5. Бид Бурхны хамтран зүтгэгчид
Ехова бидний ажлыг удирддагийг батлах олон жишээ бий. Шинэ Зеландад нэг эмэгтэйд тохиолдсон явдлыг авч үзье. Тэрбээр нэг өглөө Еховагийн нэрийг хэлээд залбирч хүн явуулж өгөөч гэж гуйжээ. Тэгтэл гуравхан цагийн дараа Паул гэдэг Гэрч эрэгтэй хаалгыг нь тогшсон байна.
1 Коринт 3:9-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Ехова дэлгэрүүлэх ажлыг удирддагийг дээрхтэй төстэй тохиолдлууд яаж баталдаг вэ?
Үйлс 1:8-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Дэлгэрүүлэх ажлаа хийхэд маань Еховагийн тусламж яагаад хэрэгтэй вэ?
Танд сонирхуулахад
Долоо хоног бүр ажлын өдөр болдог цуглаан дээр бид дэлгэрүүлэх ур чадвараа сайжруулдаг. Та энэ цуглаанд сууж үзсэн үү? Тийм бол энэ сургалт танд ямар санагдсан бэ?
6. Бид Бурханд захирагдаж дэлгэрүүлдэг
I зуунд Христийн дагалдагчдыг сайн мэдээ тунхаглахад эсэргүүцэгчид зогсоохыг оролдож байжээ. Гэхдээ тэд «сайн мэдээг ... тунхаглах эрхээ хууль ёсных гэж баталсан» (Филиппой 1:7). Өнөөдөр ч мөн ялгаагүй Еховагийн Гэрчүүд сайн мэдээ тунхаглах эрхээ хамгаалдаг.a
Үйлс 5:27–42-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Бид яагаад дэлгэрүүлэхээ болихгүй вэ? (29, 38, 39-р зүйлийг үзнэ үү).
ЗАРИМ ХҮН: «Еховагийн Гэрчүүд яагаад айлаар яваад байдаг юм бэ?» гэж асууж болох юм.
Та юу гэж хариулах вэ?
ДҮГНЭЛТ
Есүс бүх үндэстэнд сайн мэдээ тунхаглахыг дагалдагчдадаа захисан. Энэ ажлыг хийхэд Ехова тусалдаг.
Давтах асуулт
Сайн мэдээг дэлхий даяар хэрхэн тунхаглаж байна вэ?
Дэлгэрүүлдэг маань бусдыг хайрладгийн шинж гэж яагаад хэлж болох вэ?
Дэлгэрүүлэх нь сайхан ажил гэж та бодож байна уу? Яагаад?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Еховагийн Гэрчүүд хүн ам ихтэй хотуудад яаж дэлгэрүүлдгийг үзээрэй.
Еховагийн Гэрчүүд дүрвэгсдэд яаж тусалдаг вэ?
Дэлгэрүүлэх ажилд амьдралаа зориулсан хүн хэр их жаргалтай байдаг вэ?
a Дэлгэрүүлэх ажлыг Бурхан даалгасан. Иймээс Еховагийн Гэрчүүд бид сайн мэдээ тунхаглах зөвшөөрлийг эрх мэдэлтнүүдээс авах шаардлагагүй.