-
Есүс амилсан гэж үнэн үү?Харуулын цамхаг–2013 | 4 сарын 1
-
-
Коринтын зарим христиан Есүсийн амилсныг сайн ойлгодоггүй, зарим нь нас барагсад амилна гэдэгт огт итгэхгүй байжээ. Элч Паул, үхсэн хүн амилна гэдэг ор үндэсгүй юм бол ямар үр дагавар гарахыг Коринтын христиануудад илгээсэн эхний захидалдаа ингэж тайлбарлажээ. «Хэрэв үхэгсдийн амилалт байхгүй бол Христ ч амилуулагдаагүй болно. Хэрэв Христ амилуулагдаагүй бол бидний тунхаглал хоосон, та нарын итгэл ч хоосон болох юм. ... Бид Бурханы тухай хуурамч гэрчлэгчид болно. ... Та нарын итгэл хэрэггүй ажээ. Та нар ч нүгэл дотроо байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно» хэмээжээ (1 Коринт 15:13–18).
«Тэр таван зуун гаруй ах дүүд нэг мөчид үзэгдсэн. ... Дараа нь Тэр Иаковт, тэгээд бүх элчид үзэгдсэн. Бүгдийн эцэст ... надад1 ч Тэр бас үзэгдсэн билээ»(1 Коринт 15:6–8).
-
-
Есүс амилсан гэж үнэн үү?Харуулын цамхаг–2013 | 4 сарын 1
-
-
Цаашилбал, христийн шашин ч худал хуурмагт үндэслэсэн хоосон юм болох байв. Есүсийг үхээд амилсан гэж тунхаглаж явсан Паул гэх мэтийн элч нар Ехова Бурхан Есүсийг амилуулсан хэмээн Есүсийн ч тухай, Бурхны ч тухай худал ярьсантай адил болно. Бас Христ «бидний нүглийн төлөө үхсэн» хэмээх тунхаглал ч худал болж таарна. Аврагч нь өөрөө үхэлд дийлдээд амилаагүй байж яаж бусдыг аврах билээ? (1 Коринт 15:3). Христ амилаагүй юм гэвэл, итгэл үнэмшлээсээ болж амиа алдсан христианууд өөрсдийгөө амилна гэж найдсан нь дэмий хэрэг болно.
-